2011-04-12 05:20:10
Америк айлд өнгөрүүлэх анхны ” Зулсарын баяр” , бидэнд бол “Шинэ оны баяр” тохиолоо. Аль ч газар ялгаагүй олон жил суурин суусан айл новшиндоо дарагддаг нь жам юмдаа гэсэн шиг бодол төрөн хэрэндээ л төвөгшөөн, асардаг өвгөнийхөө зоорийн давхар дахь эд агуурсыг ийш тийш нь зөөн зул сарын гацуур модыг нь хайлаа. Гэтэл эмх замбараагүй хураасан тэр олны дундаас яг л миний багадаа усанд ордог байсантай адилхан, нимгэн төмрөөр хийсэн, эгдүүтэй хөөрхөн тэвш(банн) гараад ирэх нь тэр. Ирмэгийн дагуулан гараараа илэн зогсох тэрхэн зуурт нүдэнд минь, түнжин толгойтой, цодгор гэдэстэй, жижигхэн бор банди тэвштэй усанд суугаа нь харагдах шиг болж аль хорин хэдэн жилийн өмнөх “ бөөдий” бага насны дурсамж сэтгэл нялхаруулан орж ирлээ.
""Эгч нарын яруу алдар бадраг"" цааш унших »
""Эгч нарын яруу алдар бадраг"" цааш унших »

