Фeрмер байх гэдэг...
  Нар хур тэгширч навч цэцэг жигдэрсэн найман сарын дундуур юмдаа миний амьдарлыхаа гурав дахь зуныг үдэж буй энэ жижигхэн хотод фармеруудын үзэсгэлэн, дуудлага худалдаа жил бүр л болж өнгөрдөгөөрөө боллоо. Эхний хоёр жил богино долгионы радиогоор сонсоод өнгөрснөөс очоогүй ч энэ жил бүүр хэрэг болгон очиж үзэхээр шийдэн ганц нэг зураг дарж юуны магад гээд жижигхээн фото зургийн аппарадаа аваад гарсан юм. Хаалгаар ормогцоол юу алдаж өнгөрүүлчихснээ мэдэж билээ. Бидний цөөхөн Монголчууд малчин удмаараа бахархаж дэхийд өөр хаан ч байхгүй малчин заяа гэж ирээд дуулж хуурддаг. Харин энд ирээд үзэж харсан зүйл маань үнэхээр малчин, мал, маллах гэдэг гурван үгийг жинхэнэ утгаар нь харуулах шиг л болсондоо.
"Фeрмер байх гэдэг..." цааш унших »
"Анхны хайр" -11
  Баадай нилээд уйдсан бололтой хоёр хөлөө орныхоо толгойгоод харуулчихсан толгойгоо салаавчилан зохиолын хэдэн дууг авч өгч байна. Уг нь нэг дуулхаараа гайгүй эхэлдэг ч дунд нь донсолгоотой замд орсон жолооч бүхээгээ мөргөөд байнуу гэлтэй ая нь дэржигнэж алга болж өгдөг хүнэлдээ. Намар хичээл эхлэхэд Цэдкагын аав гэж том хар түрийвч гарган ирж цэнхэр мянгатыг имхэрдсэн хүгэлгэр хар хүн ирээд хүний өөрийн гэж ялгалгүй биднийг тойруулан суулгаад нэжгээд мянган төгрөг хишиг болгон өгөөд - За яахав өөрсдөө чадна гэж байгаа бол хамаа алга. Хүний охин үрийг дааруулж өлсөгчихөлгүй өвөлжих юм бол аав нэг хашаа байшин ч атугай олж өгнөө хэмээгээд тэр өдөртөө гадуур явж гайгүй дориун хашаа байшин бүтэн жилээр түрээлснээр Цэдкагынх гэж нэг айл дэнжийн мянгад буур засаж Баадай бид хоёр өрөөндөө үлдсэн нь энэ.
""Анхны хайр" -11" цааш унших »
Монголоор юу байна?
Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уур утаа бишээ зэрэглээн дундаа мишээж байгаа ч  юм шиг мушийж байгаа ч шиг угтлаа. Сэм авгын өгдөг ховорхон боломжийн нэг эх орондоо очоод ирэх ганц шанс заяасан явдалд баярлаж хөөрсөн би зам зуурын учралыг нэгээхэн ч эс тоон хоёр жилийн турш зүүд нойрноос биш гэхнээ ухаан бодлоос уяатай байсан эх орондоо ирлээ. Санаж явсан эх орон минь орхиод одохын цагт ямархан байсан тэр л чигээрээ байх юм шиг бодсон ч эзгүй байсан хоёрхон жил их хугацаа байж гэж өөрийн эрхгүй л бодогдоод явчихсан шүү. Байшин барилга зүлэг ногоо атаархмаар ургаж машин тэрэг монголд хийгээд байгаа юм шиг л олширч. Охид ойн хуснаас ч гоолиг болж хөвгүүд Путин атаархаж үхмээр үстэй болж. Харин үсэн доорх тэрхэн зайд уураг тархи ус хоёрын алин байгааг ёстой л би таашгүй ээ. Ухаантай өвгөдий минь заяа түшнэ бизээ бурхан минь!!!
"Монголоор юу байна?" цааш унших »
Эжийдээ заавал очоорой
Онгоц  үл ялиг хазайн агаарт эргэж, алгуурхан доошилов. Өндрөөс харахад шүүтэй цагаан тойром мэт үргэлжлэн харагдах уужимхан хөндий, түүний дээгүүр хулганын жим лугаа адил сүлжилдсэн машин зам, тогоонд  ширгээсэн ээзгий шиг нүцгэн уулсын арзгар толгойнууд хаяа хаяагаа дэрлэн хэсэг үргэлжилээд төд удалгүй бараа алдарлаа. Газрын өнгө солигдож  байшин барилгууд нүдний үзүүрт харагдан  энэ, тэр гэж ялгахын завдал өгөлгүй онгоцны цагаан жигүүр доогуур жирэлзэн өнгөрсөөр цардмал замтайгаа золгосон онгоц лүг хийн суув.   Байгальмааг суудлаасаа босохын ч завдал өгөлгүй онгоцны нарийхан гудам хөл гишгэх зайгүй болох нь бүгд л гэрээ санасан эс бол газар дээр хөл тавих гэж яарцгаасан бололтой.
"Эжийдээ заавал очоорой" цааш унших »
Аяганы хээ
Тооноор тусах өглөөний цагаан гэгээ их л тодохныг ажвал цаг нилээд орой болсон бололтой. Орны урдуур унжуулсан шар пансан хөшигний толгойн оёдол нь талдаа хүртэл урагдаад салбайн унжаад   нохойны ам шиг ярзайсан нь ихэд ёозгүй. Арай ядан босож галын илчинд бүлээдэж амжаагүй хулдаасан шалан дээр нүцгэн хөлөөрөө гишгэн өндийн суулаа. Заадсаараа таллан алхаар нэгэн жигд нүдэх мэт лүг лүгхийн  өвдөх  толгой, юу юугүй гарч давхих гээд байгаа дотор эрхтэн зэрэг нь  урьд оройн хийсэн үйлийн лайнаас үүдэлтэй тул Дэрэм ингэж ч өвдлөө тэгж ч бачуурлаа хэмээн ёолж сүйд болсонгүй.
"Аяганы хээ" цааш унших »
Загас барих гэж яарч байснаас завиа бэлдэж байсан дээр байхаа
За ингээд нэг сайн эр болж гэдэг шиг ... эх орондоо хайртай эх орон гэж үглэх дуртай цохилох зүрхтэй Торой банди миний бие “Монгол Улсын төлөө!” гэсэн нэгэн буланг нээж цуврал нийтлэл бичихээр шийдлээ. Хамгийн анхны нийтлэлээ техник мэрэгжлийн болон их дээд сургуульд сурч байгаа,  дөнгөж төгсөөд ажлын талбар дээр очиж яваа дүү нартаа зориуллаа. Би өөрөө эрдэм мэдлэг төгс, хичээл номондоо мундаг оюутан байсангүй. Тааруу дунд нь давхиж явдаг, оюутны холбоо, олон нийтийн ажилд их оролцдог жирийн л нэгэн оюутан байсан юм.  Одоо эргээд санахад хамгийн завтай, хамгийн сайхан, хамгийн дэмий өнгөрөөсөн хэдэн жил оюутан байх тэр хугацаа байжээ. Өөрийн алдсан алдааг мэргэн дүү нар битгий давтаасай гэсэндээ үүнийг бичихээр шийдлээ.  Ингээд нийтлэлээ эхэлье.
"Загас барих гэж яарч байснаас завиа бэлдэж байсан дээр байхаа" цааш унших »
Наргиа
  Миний төрсөн нутгийхан жигтэйхэн шооч хүмүүс лдээ  За тэр дундаа Дарьгангачууд гэж янзын шүүдээ. Одоогоор бол шогийн мэдрэмж сайтай хүмүүс гэхүүдээ. Дарга болгон хочтой цэрэг болгон давхар нэртэй ийм л сумыхан. Энэ дундаас төрж гарч тэр дунд чанагдсан аавын хүү Торой банди миний бие хүн шоолмоор санагдаад болохгүй байх нь арга ч үгүй биздээ.  Удмын юм гэж нэг юм байна даа. Хүний газар ганцаараа уйдаж хэвтсэн миний толгойд элдвийн л юм буугаад тэр дундаа хошин шогийн золигнууд аазгай хөдөлгөөд болдоггүй ээ. Нэгэн удаа  Баабар гуай нь ч билүү нэг нь  тэднийг гадаад үзэмжинд нь заяасан дифектээрээ хүн инээлгэдэг хүмүүс гэж байсан нь санаанд орж байна.  Миний энэ  наргиа ч гэх юмуу шоо ч гэх юмуу хэдэн зүйлсийг нилээд сэтгэж бодож байж л инээх байх. Үгүй бол хаагаад хаячихаарай  гэж.
"Наргиа" цааш унших »
"Анхны хайр"-10
Гудамжаар яваа хүмүүс дунд таних хүн таарах юм бол ажилтай болсон гэдгээ хэлж өөрөөрөө бахархмаар санагдавч даан ч хэн нэгэн таарахгүй нь гачлантай. Өрөөнийхөө хаалгыг өшиглөх нь шахуу онгойлгон явж орвол Баадай Цэдка хоёр хэдийн ирчихсэн хоол хийн инээд алдацгаан сууцгааж байлаа. Би өдрийн болсон явдлаа хөөр болгон ярьвал Цэдка өөдөөс Баадайг өөрийн ажилдаг баарандаа зөөгчөөр оруулахаар болсныг ам уралдуулан ярив. Сэтгэл нь хөдөлсөн Баадай малийтал инээмсэглэн хичээлийн цүнхээ  гар дээрээ цар болгон тавьж өрөөн дундуур намбалаг нь аргагүй алхалж “за би зөөгч хийж чадахнуу?” хэмээн дахин дахин асууж хүүхэд зангаа хмалийтал инээх нь сэтгэл хангалуун буй бололтой. Цэдка гэнэт нэгийг санах мэт ухасхийн босож хогийн сав ухан өчигдөрийн шидэж орхисон архиа гарган - Хагараагүй байна шүү.  Хэ хэ Зөөлөн шидсэн гэж яана гээд гэмгүйхэн инээмсэглэн гурван аяганд хувааж хийлээ. Баадай аягатай архийг авч сэржим өргөөд намжиртайхан
""Анхны хайр"-10" цааш унших »
"Эцсийн ганц ооно"
Улаан хүзүүт салхи сөрөн үнэрлэж зүүнээ орших хэсэгхэн дэрс ороон  гүдэн даван одсон хос хоёр улбааг сэжигтэй нь аргагүй ширтээд эргэж,  ганц нэгхэн шивээний толгой шүүрэн  бөөн дундаа орлоо. Сэрмэн сэрмэн явдалтай орог саарал гэмээр зүстэй шаргачин сүрэг захлах нь нэг л биш. Сүрэг ч гэждээ. Арай л тарга тэвээрэг авсан нь өнгөрсөн жил сувайрсан ганц муу шаргачин. Бусад нь хариугүй эцэнхий, дөнгөж гурван насыг дөтөлж буй борлон төдий юмнууд, борви нь тэнийх аядаж буй хэдэн янзага. Он жил улирах тоолон нүүх нутаг, суудлах газар нь малын хөлд дарагдаж, өвс бэлчээр дагахын аргагүй болсноос үхэж хорогдон, цөөнгүй нь хаврын хатууд чонын ходоод мялаагаад, бороо ховор, хоол багатайхан зуныг өнгөрөөж үлдсэн нь ердөө л энэ. Энэ удаа жил болгоны намар сүргэлдэг их сүргээ хайгаад олсон нь үгүй.
""Эцсийн ганц ооно"" цааш унших »
"Анхны хайр" -9
Хичнээн удсан юм бүү мэд. Нэг сэргэвэл хажууд хоёр хүн дүнгэр дангар хийн ярилцана. Хамгийн сүүлд газар ойчиж байснаа санан өндийх гэтэл гар янгинан гол тасартал өвдлөө. Түрүүхэн ойчсон газраас нилээд хол байхыг нь ажвал хэн нэгэн намайг шороон дээрээс холдуулж  энд авчирсан бололтой. - Хүүе нөгөөх чинь хөдөлж байна гээд шингэн дуутай эмэгтэй хүүхэд хэлээд хажууд ирлээ. Харвал тас хар нүдтэй сэрвэлзсэн жаахан бор охин нойлийн цаас гартаа хуйлж барьсаар айсан бололтой хэзээ хэзээгүй эргэж гүйхэд бэлэн болгоомжтойхон дөхөж ирлээ. Араас бидон барьсан нэг охин хөтлөлцөн дагажээ. Арай гэж өндийн цементэн хашлага налан суулаа. Хөл, гар, нүүр гээд л бүгд нил өвчин. Толгойд том тарвас угалчихсан мэт хөдлөх тоолон дэнхэлзэж дотор муухай оргино. Гараа алгуурхан явуулж нүүрээ тэмтэрвэл хатаж арзайсан цус тэмтрэгдэх нь гаднаасаа хүн аймаар харагдах нь аргагүй. Хэдэн банди нар чанга чанга ярилцсаар ойртон ирсэн нь огтын танихгүй  залуучууд байв.  Муусайн новшнууд зугтчихлаа. Машингүй байсан болуу тамирыхан хөөгөөд гүйцэхгүй бол шившиг болно доо гэж хоорондоо ярилцах нь багшийн дээдийхэн бололтой.        - За яасан хөгшөөн дажгүй юу гэж огцом царгиа дуугаар асуусаар сүр сар хийсэн  хөдөлгөөнтэй нэл шөрмөс болсон туранхай залуу өмнө минь явган суунгаа асуугаад хариу сонсолгүй эргэн: Навчаа наад савтай усаа! Нүүр гарыг нь угаалгья гэлээ.
""Анхны хайр" -9" цааш унших »
"Эгч нарын яруу алдрыг магтан дуулья!"
Америк айлд өнгөрүүлж буй анхны маань шинэ жил болж зоорийн давхар дахь олон новшин дундаас нь зул сарын баярын гацуур олохоор ухаж гарлаа. Орчлон дэлхийн түмэн амьтан гэдэг суурин суулаа л бол новшиндоо дарлуулдаг  хаа газар  адилхан юмдаа гэсэн маягийн бодол төрөн асардаг өвгөнийхөө өв хөрөнгийг ийш тийш нь зөөн хэрэндээ л төвөгшөөнгүй байв. Гэнэт эгэл жирийн хэрнээ хийц маяг хэлбэр загвараараа яг л миний багадаа усанд ордог байсантай адилхан, нимгэн төмөрөөр хийсэн эгдүүтэй жижигхээн тэвш (Банн) гарч ирлээ. Халзан толгой цүдгэр гэдэстэй шовгоо унжуулсан жаахан бор банди тэвштэй усанд суугаа нь харагдах шиг л болж яах ийхийн зуургүй л аль тэртээх хорин хэдэн жилийн өмнөх "бөөдий" бага насны дурсамж сэтгэл нялхаруулан орж ирлээ.
""Эгч нарын яруу алдрыг магтан дуулья!"" цааш унших »
" Бүсгүй "
Алгуур алгуураар үүрийн гэгээ манхайж, гүн харанхуй шөнө өглөөний цагаан гэгээнд уусан одлоо. Цонхны цаадах өвлийн өглөө. Зөөлөн цагаан цасан ширхэгүүд алгуурхан доош унаж, анир чимээгүй орчлонгийн өнгийг цагаанаар будна. Хар зам, ногоон гацуур, тэр ч байтугай харах тоолон хүйтэн царайтай хөршийг санагдуулдаг  байшингийнх нь  нэлэмгэр саарал дээвэр хүртэл цагаан. Саявтархан нүүж орсон байрны шалан дээрх шинээрээ агаад өтгөн сахлаг хивсэнцэр хөлийн уланд таатай хэдий ч саарал өнгө нь цаанаа л нэг хүйтэн. Өргөн хүрэн модон орон дээр хүүхэд мэт амаглан нойрсох Жавхаа ид шүлэг нойрондоо буй бололтой. Хамаг хөнжлөө биедээ ороож унтдаг түүнэээс илүү гарсан жаахан хэсгийг нь л  Бурмаа нөмөрч унтжээ. Том модон хайрцаг бүхий босоо  цаг өглөөний таван цаг болсныг зааж, эхлээд шуугиж байснаа “дүн, дүн” гэж нэгэн хэмээр хонходлоо.            
"" Бүсгүй "" цааш унших »
"Анхны хайр" -8
  Гал тэрэгний зүтгүүрийн дохион дуу уртаар уянгалан хэзээ мөдгүй цуваа хөдлөх болсныг сануулна. Хаварын ааш муутай тэнгэр юу болов гэмээр олны хөлөөр тээгдэж ирсэн сул шороог ганц нэг цаас навчхантай хийсгэн нүд цавчиртал салхилах ч үүнийг юун анзаарах. Ойр зуурын хэдэн хувцсаа үүргэвчиндээ чихэж нуруундаа үүрсэн Баадай хар цагаан дуугуй, цардмал хучилтан замын ангархай цуурхай бүхнийг шалгах мэт доош тонгойж зогсох нь үг хэлэх гэхээр хоолой зангирчих гээд байгаа надад үнэхээр хэцүү байлаа. Дэмий л хэсэг зогсоод Цэдка өөд харан “нөгөөдхөө” гэж нүдээрээ сэм дохивол мань хүн сандчин муу куртканийхаа энгэрийн хэдэн товчийг тас татах нь дөхөн нээгээд дотор халааснаасаа сонинд боосон тавьт зуут голдуухан хориод мянган төгрөг гарган надруу сарвайв. Би Баадай хөгшөөн гэж аргадсан хоолойгоор хэлээд энэ мөнгө, ажил явдалдаа хэрэглээрэй.. гээд өгөв.  Аавынхаа өнгөрснийг эхэлж дуулаад итгэхгүй, үгүй байлгүйдээ, худлаа гэж хэлэх байх гэсэн гэнэхэн харцаар бид хоёрлуу харан хэсэг алмайрч байснаа  тоглоогүй гэдгийг мэдсэн Баадай хэдэн хувцсаа нэг гаргаж, нэг хийж арай гэж  үүргэвчээ бэлдэж аваад энд ирэн иртлээ нэг ч үг дуугараагүй юм. Бид хоёрыг даган байрны хаалгаар гарч явснаа гэнэт эргэж тасаг руугаа гүйгээд төд удалгүй аавдаа зориулж авсан бүрх малгайгаа энгэртээ нандигнан барьсаар гарч ирэхийг нь хараад би хүн болсоор л анх удаа л тэгж их өр өвдөж  билээ.
""Анхны хайр" -8" цааш унших »
Багын явдал
Өмдний  нь салтаа нь өөрийхөөс нь төө илүү унжиж тас хар өнгийн ацаа цухуйлагсан арван хоёр орчим насны хар банди  (энд хар гэж хэлээ л бол арьс өнгөөр ялгаварласан гээд бөөн юм болно)  хүзүүндээ бидний нохойгоо уядаг том хар гинжнээс  дутахгүй том юм зүүж, саравч нь хажуу тийшээ харсан тас хар малгай өмсөөд, амандаа нилээд том бохьтой бололтой ангар ангар хийлгэн автобусны зогсоол дээр ирлээ. За тэгээд шулуухан хараад байж болохгүй болохоор нүд буландан сэм ажвал энэ ер нь гараа өргөж цагаа харж бас чаддаг юм байхдаа гэмээр  том цаг, үдээс хэл хоёрыг нь гудамаар шахуу цувуулж өмссөн пүүз, манай шоронгийхон харлаа л бол арьсыг нь хуулаад ч  хамаагүй авах гэж шунахаар гаран дээрх шивээс, малгай доороос нь цухуйх нарийхан нарийхан сүлжсэн үс бүгд нийлээд би чамаас бол шаал өөр төрлийн хүн шүү гэдгийг  илтгэх мэт. Хар нүүрэн дээр даан ч яав гэмээр заяасан цагаан шүд, бүлтгэр том нүдний аяганд эргэлдэх цөцгий нь энэ хүний бүх цагааныг нийлүүлээд зөвхөн тэр хоёрт нялчихсан аятай.
"Багын явдал" цааш унших »
Боодог
  Баруунаа орших ухаа толгодыг нарны шаргал туяа эмжиж, жин үдийн халуун оройн сэвшээ салхиар туугдан зуны намуун тунгалаг үдэш хонь малын дуутай цуг манай хотонд тухаллаа. Гэрийн сүүдэр зүүхэн талд орших нарийхан голын эрэг хүрэх шахаж уртасчээ. Би  хэдэн тугалыхаа араас хөөцөлдөх далимдаа урт хөлтэй намхан цээжтэй хүнийх шиг болж уртассан сүүдрээрээ тоглоно. Эмээгийн саасан ягаан үнээний хусран бярууг хүч хүрэхгүй чирч гулдран арай л гэж нэг юм зэлнээс уяад, саяхан тавьсан жижиг хүрэн тугалаа өхөөрдөж амнаас нь сахаран байгаа сүүний хөөсийг нь арчин жаал хөхүүллээ. Эмээ өөр дээрээ шавах жижиг хар ялаануудыг гараа савчин үргээх зуураа  “миний хүү хүрэн тугалтайгаа эрхэлж дуусаагүй байна уу?” гээд намайг харж инээмсэглэв. Одоо болсоон дэлдэн минь. Эмээ бид хоёрыг мэдсэн байна  гэж тугалтайгаа яриад хийсэн хэргээ булах гэж хүрэн тугалаа шалавхан татаж зэлнээс уялаа.
"Боодог" цааш унших »
"Анхны хайр"-7
- Тэрийг мэдээгүй юмуу тасагийхан нь хэлээгүй ч юмуу юм ярихгүй л байна билээ.  Анх очиж байснаа бодвол арай дээр хэдий ч хэлдэгээ л хэлэх юмдаа.  Найз нь ч бүүр цөхөрч гүйцээд байна шүү. Жил шахуу л гүйлээ. Эмэгтэй хүн уяраад уйлаад ирдэг гэдэг нь болвол чиг болохоор л боллоо. Даан ч нэг хэрэг алгаа. Үнэхээр надад сайн биш гэдэг нь ч ойлгогдоод л байна даа. Дээрээс нь тэр нэг залуу байна. Их онгироо эдээ. Гадаа нь ирээд сигнаалдаад л.. Норжин ч инээмсэглээд уулзаж байгааг нь хараад л хий л уур хүрэх юмдаа. Хэрвээ би хотын хүүхэд болж төрсөн бол Норжин арай л өөр байгаа байхдаа..  гэж намайг хэлэхэд Баадай:             - За тийм юм гэж юу байсан юм. Хэрвээ Норжин тэр залууд сайн бол аль хэдийн суугаад байрнаасаа гараад явчсан. Тэр чинь Норжин дээр ирдэг болоод лав гурав дөрвөн сар болж байгаа гээ биздээ.              - Харин тиймээ тэгж л нэг бодож жаахан найдлага төрөх юмдаа  өөрөөр ч арга тасраад л байнадаа. Энэ сацуу өрөөний хаалга тар хийн онгойж байрны комендат авгай орж ирлээ. Бид гурав ухасхийн босож:             - Хүүе Тунгаа эгч наашаа суу! За ямар хэрэг гараа вэ? Цай уухуу? гэж хөл болцгоов.
""Анхны хайр"-7" цааш унших »
"Анхны хайр" -6

""Анхны хайр" -6" цааш унших »
Анхны хайр-5
Өдөр ганц шил архиар эхэлсэн бид гурав сүрхий хорхойсон нэмж хоёр шил архи  авч уусан ч тэгтлээ согтсонгүй санагдана. Архи уусан хүн энгэр заамаа яран элдэв долоон юм ярин бие биендээ гоморхон уйлж унждагийг бодоход бид цоо эрүүл байгаа юм шиг л байлаа. Баадай байс хийгээд л  долоовор хуруугаа гозойлгон энэ хэд харагдаж байна гэж шалгах бөгөөд тэр тоолон Цэдка бид хоёр хоолой нийлүүлэн гурав гэнэ. Хариуд нь Баадай голынх… голынх нь… жинхэнэ шүү мартаваа.  Нөгөө хоёр нь худлаа шүү гэхэд нь гурвуулаа хоолой мэдэн инээнэ. Гурав дахь шил архиа дуусаж шилийг нь орон доогуур хангир жингэр хийтэл нь шидтэл Баадай аяар гэм! наадах чинь нийлээд нэг талх гээд орон доогуур мөлхөн орж гурван шилээ гаргаж ирээд  ирмэг амсар нь бүтэн эсэхийг сая төрсөн хүүгээ энхрийлэн харж буй эцэг хүн нямбайлан шалгаад шүүгээнд хийлээ. Түрүүнээс хойш “орос тунгаар уудаг” гээд гурван ч удаа шилэн аягны тал дундуур архи ууусан Цэдка түнтэгнэн босож ирээд хурал дээр үг хэлж буй хүн шиг хоолой шахаж
"Анхны хайр-5" цааш унших »
Анхны хайр-4
Цаг хугацаа гэдэг хэзээ ч үл зогсох орчлон хорвоогийн цорын ганц мөнхийн хөдөлгүүр хүлээсэн хүндээ удаан, яарсан хүнд давчуу. Эргэж хэзээ ч ирэхгүй өчигдөр  цоо шинээр мэндэлсэн өнөөдөрт  байраа тавьж, урд хожид таарч байгаагүй маргааш харуусал гуниг баяр хөөр аль алиныг нь тээн ирдэг, нэгэн насны гэгэлгэн дурсамжтай өдрүүд шил шилээ даран цуварсаар.  Амьдарлын хамгийн баяр баясгалантай мөчүүд  бодох санахаа умартсан хүүхдийн томоогүй зан оюутан насны маань сүүлчийн өдрүүдтэй гунигтай атлаа дуулиантайхан гээгдсээр томчуулын ертөнцийн хаалганд улам ойртсоор..   Ор шажигнан дуугарч Цэдка босох нь мэдэгдлээ. Хүнд жинтэй түүнийг босохоор давхар орны дээд талд байх миний ор газар хөдлөх шиг дайвалзан хөдлөнө. Цэдка чимээ гаргахгүйг хичээж бололтой өлмий дээрээ алхах нь цонхоор туссан эсрэг талын байрны гэрэлд харагдана. Удсан ч үгүй шоржигнох чимээ гарч мань хүн гоожуур луу шээлээ. Би орон дээрээ өндийж Цэдкаруу
"Анхны хайр-4" цааш унших »
Өвөл
    Тэнгэрт хөвөх алган чинээ цагаан үүлнүүд  нар газрын дунд зүггүйтэх лугаа адил  ар араасаа сүүдэр дагуулан хөөцөлдөнө. Үүлэн сүүдрийн чөлөөнөө цасан дээр буух нарны туяа нэг харанхуйлж  эгшнээ эгэж нүд гялбуулах нь  гайхалтай. Хаяагүй үргэлжлэх шивээ өвсний толгой нумран дохилзож  өвлийн салхи, хүйтэн жавар энгэр заамаар орооно. Уул гүвээний энгэр бэлээр үхрийн жимээс өөр нүдэнд торох бараан юм юу ч эс үзэгдэх бөгөөд хоол эрсэн ганц нэг хар шувуу тэртээ дээр эргэнэ. Хязгааргүй юм шиг санагдах урд хөндийн зүг ширтвээс нүдний хараа цуцах алсад, тэнгэрийн өнгөнөөс  ялгагдах төдий Шаргын уулс цэнхэртэнэ.   Баруун зүүнээрээ намхан цагаан толгодоор хашигдсан шандын хөндий голоо дагаж ургасан дэрсний шаргал толгойноос өөр үзэгдэх ургамал үгүй юм шиг  цасанд дарагдсан нь цаанаа л нэг уйтай.
"Өвөл" цааш унших »
(Нийт: 33)