"Эгч нарын яруу алдрыг магтан дуулья!"

Америк айлд өнгөрүүлж буй анхны маань шинэ жил болж зоорийн давхар дахь олон новшин дундаас нь зул сарын баярын гацуур олохоор ухаж гарлаа. Орчлон дэлхийн түмэн амьтан гэдэг суурин суулаа л бол новшиндоо дарлуулдаг  хаа газар  адилхан юмдаа гэсэн маягийн бодол төрөн асардаг өвгөнийхөө өв хөрөнгийг ийш тийш нь зөөн хэрэндээ л төвөгшөөнгүй байв. Гэнэт эгэл жирийн хэрнээ хийц маяг хэлбэр загвараараа яг л миний багадаа усанд ордог байсантай адилхан, нимгэн төмөрөөр хийсэн эгдүүтэй жижигхээн тэвш (Банн) гарч ирлээ. Халзан толгой цүдгэр гэдэстэй шовгоо унжуулсан жаахан бор банди тэвштэй усанд суугаа нь харагдах шиг л болж яах ийхийн зуургүй л аль тэртээх хорин хэдэн жилийн өмнөх "бөөдий" бага насны дурсамж сэтгэл нялхаруулан орж ирлээ.

 

Зуны ид халуунд орон сууцны хэдэн айлуудын халуун ус тасарч хүйтэн устайгаа байгаа нь их юм хэмээн айл хотолгүй л амаглан хөдөөний зангаар залбирцгааж зунжина. Өвөл нь ажилгүй шахуу зогсож зунд нь гэрийн бараа ховорхон харах инженер аав маань уул хадаар хэсдэг ажилдаа яваад өгнө. Нам засаг, эвлэл энэ тэр гээд содон содон үг сонин хэвлэлээс уншиж бичин энд ч ийм хурал тэнд ч тийм цуглаан гээд завгүй явах ээж мөн л гэрийн бараа харах нь ховорхон байжээ. Хоорондоо ойрхон зайтай төрсөн хоёр эгч л надад бараа болж,  надад бараа болж ч юу байхав намайгаа арчилж тордон  хувцас хунарыг минь угааж ус цасанд оруулан аав ээжийн үүргийг гүйцэтгэнэ. Тэр хоёроос арай томхон нь болохоор аав ээжийг загнахаар өөдөөс илт ундууцан төгсөх ангийн том хүн хичээл номоо хийдэг ах гэртээ тогтох нь бас л үгүй. Зуны халуунд  элс шороогоор өдөржин наадаж өнжих би нар салхи үнэртүүлсэн түнжгэр бор банди байлаа.  Шагайн чинээ жаахан бор хамраас яагаад тэгж их нус гоождог байсан юм бүү мэд. Бодвол машин болгон орлуулсан тоосгоны тал түрж шороо босгон мөлхөж тоглодог тул тэр тоосноос ч болдог байсан  байж болох. Уулын уруу хоёр могой хэзээний л уралдаастай. Эгч нар маань намайгаа харлаа л бол нусыг чинь авна гээд л хөөцөлдөнө. Би ч зугтааж гарах хэдий ч аргагүй хэдэн насны зөрүү дор нь л барьж аваад хамрыг маань угаар нь салгачих шахан өвтгөж цэвэрлэнэ. Гэвч нэмэргүй хамраа даран зугтаах нь нэг өдөрт хэдэн удаагийн явдал болдог байсан юм.  Энэнээс гадна өдөржин шороон дээр мөлхөж тоглох надад усанд орно гэж нэг том ажил байдаг байлаа. Өдөр болгон усанд ороод байхгүй ч гадаа удаан тоглосны буян, арьсан дээр шүү ургах шахан цахлайтсан намайг том эгч байс гээд л усанд оруулна. Халуун ус байхгүй тул том цайран түмпэнд ус хийж цахилгаан зуухан дээр халаана. Эхлээд тэвшний ирмэг дээр хоёр гараараа даран тонгойж толгойгоо угаалгана даа. Үсээ хусуулж мөлчийсэн толгойг савандаж мөлгөр зөөлөн гараараа аль болох аядуу угаах хэдий ч  над шиг янгууч хүнд энэ нь том тамалгаа шиг санагддаг байлаа. Үсний ширхэг нэг сөргүүлэн нэг налуулан угаахад хуйх хорсож дээрээс нь яаж ч тас аниад нүдэнд саван орох тул уйлагнан цовхочиж нэг гараараа хар таамгаар эгчийгээ нүдэн чарлах бөгөөд надад гөвшүүлж сурсан эгч ажирсан шинжгүй "аавыг ирэхээр хэлнэ дээ чамайг" гэх эс бол "ахаа энэ чинь маяглаад байна шүү" гэж цаашаа хашиграх маяг үзүүлэн хэрэндээ л хичээн хэд дахин угаана. Дараа нь дотуур өмдөө тайлан шидээд тэвштэй усандаа сууна. Тэгэхдээ  баахан тоглоом усандаа авч орно  гэж уурлахыг нь яана. Биеийг маань алчуур савандан хэдэнтээ угаагаад дараа нь босож зогсоон дээрээс урьдаас бэлдэж бүлээсгэсэн ус хийнэ. Халуун байнаа түлэгдлээ гэж уйлагнан эс бол хүйтэн байна хэмээн уурлаж тэвшинд заларсан бурхан аятай авирладаг байждээ. Хажуугаар нь муу боожгойгоо хоёр гараараа дарчихаад л бөөн маяг болно. Зургаа долоон орчим насны надад ичих гэдэг бас нэг маяг хэдийн буй болоод байсан нь тэр биз. Нэг нь надаас тав эгч гэхээр арван нэг хоёр орчим настай нөгөөх нь есөн настай хоёр эгч  гэр орны угааж цэвэрлэхээс эхлэн хоол хийх, намайг арчлах гээд бүхий л ажлыг амжуулдаг байжээ.

 

Нэг орой хоолны дараа эгч аанай л намайг  усанд оруулах гэж том цагаан саванд ус хийн халаалаа. Энэ зуур нь би хэсэгхээн тоглочихоод ирье гээд хүүе! гэхийн завдал өгөлгүй год үсрэн гарав. Зуны намуухан орой байрны хүүхдүүд бүгд хөөцөлдөж тоглон, орлилдож хашигран, ёстой л багачуудын найр гээч нь болж байсан болохоор усанд орох энэ тэрийг аль эрт мартан толоомондоо ухаанаа өглөө. Нэг мэдвэл нар аль хэдийн шингэж үдшийн бүрий айсуй. Гэнэт эгч бас гэр бодогдон амьсгаа дээгүүр гүйсээр гэртээ орсонд гэрээс  нэг л муухай үнэр үнэртээд явчилаа. Хамраа даран хоёр муу шаахайгаа тайлж шидээд том өрөөнд орвол буйдан дээр эгч хөлөө боочихсон хэвтэж хажууд нь цагаан халаадтай эмч ээжтэй нэгийг зөвлөн ярьж сууна.

     - Пөөх!  Яасан муухай үнэр вэ? Ажаа хөлөө яагаа вэ? гэж асуувал жижиг эгч нулимстай нүдээр надруу харан

     - Ажаа хөлөө түлчихсэн! Тэгээд доргоны тос түрхсэн гэж хэлэхэд нь дорго гэж түнтгэр алаг амьтны зураг үзэж байснаас тос гоождог гэдгийг нь мэдээгүй би ам ангайн гайхаж

     - Яамар муухай үнэртэй амьтан бэ?! гээд бушуухан гарч нүүр гараа угаагаад аав ээж хоёрын өрөөнд орж хэвтлээ. Удсан ч үгүй ээж орж ирснээ миний хүү том өрөөндөө унтахгүй яасын? гэхэд нь ажаагаас муухай үнэр үнэртээд бөөлжис хүрээд байна гэж билээ.

Маргааш өглөө нь босож гал тогоонд орвол шинэхэн будсан байсан шал өнгө нь өөрчлөгдөж алаг болсонд бас л гайхаж “энэ яачихаав?” гэвэл Ээж:

      - Эгч чинь чамайг усанд оуулах гэж ус халааж байгаад тэрийгээ зуухан дээрээс өргөөд гар нь халж сандраад алдаж асган хөлөө түлчихсэн юм. Тэгээд л энэ будаг хүртэл түлэгдээд ийм болохгүй юу даа гэж билээ. Хэдэн сарын дараа эгчийн түлэнхий эдгэж шилбэнээсээ доош хөлийнх нь хурууны салаа хүртэл цагаан алаг сорви үлдсэнсэн.

 

Тухайн үедээ өдөр болгон хийдэг энгийн нэгэн үйл, дурсамж болохоороо хадганд боосон судар задлах шиг нандин болдог ажгуу.  Аав ээж, ахын хайраас илүүтэйгээр хоёр муу эгчийнхээ халамжинд эрх бяцхан дүүдэй болон өсжээ би. Намайг айлын хүүхдээс өмөөрөн эрэгтэй хүүхэдтэй зодолдож , өвлийн хүйтэн өдөр цэцэрлэгээс авахдаа гар нь даарна гээд  бээлийгээ гарт минь давхарлаж өмсгөн өөрөө ханцуйдаа гараа зөрүүлэн явж,  гэрийн олон ажлын хажуугаар тэнэг зөрүүд миний даалгаварыг хийлгэх гэж бэхээр цацуулан цацуулан сууж байсан сэрэмгэр жаахан охидууд минь.  Дүүтэй хүмүүс болохоор жаргалтай хүүхэд насаа эрт гээж эрх ямба бүхнээ  надад булаалагсан хэдий ч эервүү зөөлөн аашиндаа намайгаа бөмбөрүүлж байсан миний хоёр эгч. Амьдрал хув заяаны эргүүлэгээр Ази, Европ, Америк гээд л тив дамнуулан цөлөгджээ бид. Уулзах өдөрөө жилээр тоолон товлох болж, ярих зүйл нь дурсамж л болждээ. Намайг жаахан өвдлөө гэвэл хаа байсан холоос бие чинь яаж байна хэмээн өдөр болгон шахуу утасдаж сэтгэл зовних. Эхнэртэй минь зэрэгцэн эм тариа гэж сандарцгаах. Архи уув! явдал муутантай нөхөрлөв! хэмээн ахин дахин захих  хоёр эгч минь хэдийн уулын чинээ том эр болсон намайгаа буудайн чинээ бор дүү шигээ л санаж явах юмдаа.

 Амьсаглахаас өөр завгүй шахуу хүний газрын тэнгэр доор та хоёрынхоо тухай бүгээн дурсамжаар сэтгэлээ амирлуулж ч чадахгүй гүйж явна даа тэнэг бяцхан дүү чинь…  

 

Rockford   01.08.2009

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-01-09 06:18:00
хэ хэ надаа гурав дахин үржүүлсэн эгч нар бна дааа.......сайхан эрүүны шөл уулган шүүүдээ...цэцгэс шиг сайхан зургаан эгч алт шиг сайхан гурван ахтай айлын бага хүү дээ би
2. zochin (зочин) | 2009-01-09 06:23:05
Bayarlalaa Uneheer saihan boljee. Dandaa iim goyo bichleguud oruulj bgarai. Chi shuu!
3. Торой банди | 2009-01-09 06:23:34
Хөөх амунжика чи баньд байсан юмуу? Би чамайг яагаад ч юм охин гээ л бодоод л байсан шдээ Хэ хэ sorry Ямар ч байсан нөгөө эгч маань гомдчиж магадгүй байсан дээрээс гэрээ санахаар эгч нар бодогдоод үүнийг бичлээ.. enjoy
4. BMR (зочин) | 2009-01-09 08:10:26
гоё бичсэн байна.. аман агааг дандаа эмэгтэй гэдгийн хүмүүс хэхэ,,
Анхны хайрыг хүлээгээд л байгаа шүү
5. embi | 2009-01-09 08:35:46
Сайхан болсон байна аа. Аманжи ч өнөр бүлтэй юм байна аа
6. Монгол Зон | 2009-01-09 08:42:36
dursahaar saihan egch nar, amidral gej, rockford geheer VA yu?
7. Орнелла | 2009-01-09 08:47:33
Жинхэнэ амьдрал! Сайхан болж.
8. Торой банди | 2009-01-09 09:10:11
Чацарганы бутаа асуултыг чинь нэг л ойсонгүй IL гэүүл яажийна
9. nika (зочин) | 2009-01-09 09:14:07
hi, anhny hair 9 ???
10. Монгол Зон | 2009-01-09 09:14:47
aan oigood hariulsan l baina sh dee, sairan holt?
11. Монгол Зон | 2009-01-09 09:16:57
nadtai arhi uuj bolohgui ee gej egch nar chin zahichihaj, "egchiin duu" bolohoor dagah l bailgui, ha ha
12. ss_gogo | 2009-01-09 09:28:10
сайхан дурсамж байна шүү бүр уяраад гарлаа
13. Торой банди | 2009-01-09 09:50:43
Одоо тэгээд эгчийн дүү дүү гээд уу хүргээд!!!! Том болчсон гээд байхад даа!!!!. Гэхдээ архин дээр жижигээ жижиг...
14. Торой банди | 2009-01-09 09:52:40
АА нээрээ тийн уулзахын бол чамд хөлөө харуулнаа сайр ийм байдаг юмуу гээд Харин ч нэг сайр олж харна даа чи!!!!!
15. Монгол Зон | 2009-01-09 09:53:54
ger buliin l humuujil yum daa, sain baina shuu, 2 egchiigee iim saihnaar dursan hoorson chin.
arhi demii dee,
16. tagm (зочин) | 2009-01-09 10:05:14
Hoorhon l dursamj baina.. Bi bol ooroo toson egch dyystei bolovch nyalhdaa emeee ovoo ryygee cologdson bolohooor nagac ah egch nariinhaa ogton dyy shig osson gej baigaa,, Minii neg nagas ah tom egchiindee surguulid suudag baisan chin amraltaaraa irehdee hyzyynii cenher shyr / shilen l dee bid hyyhed baihdaa shyr gedeg baisiin / avchirch ogch mundag bayarluulj bilee.. Tegsen yasan baisan geech ah maan ter yed 6-7 angi baisan. Egchiinhee shyren bysiig taslaad nadad hyzyynii zyyltniihiig helheed avaad irsen baisiimdaa... Odoo bodohoor setgel hodlood nulims zangiraad l baidgiin ...

Ah egchtei baih saihan shyy !!! Amidraliin erheer hol baih muuhai um.
17. Tagm (зочин) | 2009-01-09 10:10:01
Hairaaaaaaaaa duuusgachih l daaa.....
18. Монгол Зон | 2009-01-09 10:11:27
ner ni harin neg sairgui l dee, medne, toroi bandi. bas l sonin utga aguulsan baigaa daa ner chin?
19. tagm (зочин) | 2009-01-09 10:13:29
Hooe Chacharganii butaa yagaad baigaan beee?
Toroi Bandiin durguig hyrgej baij yrgeljlel unshij chadahgyi bolgochihovdoo !!!
20. Монгол Зон | 2009-01-09 10:21:22
end dur hureh, ul hureh yum bicheegui dee. asuuh yumaa asuugaad l yavchihdag yum sh dee, naad huug chin ayagui l bol bi medej magad, moljij baih zuur medregdej yu magad geed l ug shideed l baina, za za boliloo. dahij durguig ni hurgeh ee.
21. Торой банди | 2009-01-09 10:21:42
Чацарганий бүт гэдгийг би анх чацагны уут гэж уншчихаад хүмүүс нээрээ янз бүрийн нэр бодож олох юмдаа гээ л бодоод явсан шүү ... хэхэ Уучлаарай. Хүмүүсийн Бут агаа гээд байдаг нь арай биш биздээ. Тагмд:Хол байна гэдэг хэцүү боловч одоо яая гэхэв хөө. Зовсны эцэст жаргана санасны дараа уулзана бага ч атугай дурсамжийг чинь сэргээсэн бол болоодоо. Миний бичвэрийг уншаад сэтгэгдлээ харамгүй хуваалцдагт тань баярлдаг шүү
22. ВАФЛЬ | 2009-01-09 10:24:31
хөөөх, хосгүй уяралын нулимс 2 нүдийг минь бүрхэв. гайхалтай эгч нартай ухаалаг дүү байна даа.
23. Торой банди | 2009-01-09 10:26:02
Дургүй хүрнэ гэж байхгүй ээ. Эр хүн юм чинь! ааая!!!! Анхны хайраа яаг одоо бичээд л суугаад байнаа. Бас нэг хүнд амалчихсан чинь нэхээд байхын. Уг нь жаахан бодож ултай юм бичүүл зүгээр санагдаад. Тав дахаас өмнө бичиж чадахгүй бол тэгээ л худлаа болно нэгдэх хүртэл завгүй.
24. ВАФЛЬ | 2009-01-09 10:27:01
Чаагий агаа дүүгийнхээрээ орохоороо ам нээхээ больжээ дээ...таныг харуулдсаар, хүлээсээр л....
25. Монгол Зон | 2009-01-09 10:28:59
etssiin dundee bugd l chatsga, baas, sheestei holildon osoogui l gej buu heleerei, toroi banditaan? tanai nutagt hoh argal ch olddoggui, hetsuu l baisan gedeg, shar esgiigeer ehner humsuud ni yugaan haaj, elseeree erchuud ni bogsoo archsanaas sairan hol (sain eriin hol hursen gedeg ni suuliin gargalgaa shuu) gedeg ner avsiim gej bas huuchnii yaria baih.
hangaihan yaah ve, ovstei nogootoi, chuluutai, yadahad l ursgal goltoi yum bolohoor naad nernees angid baij, zov uu? namaig ingelee geed chi bichihee zogsoochihgui biz de,naad tagm-tan sandraad l, bi ch bas shalchiigaad l baina.
26. Торой банди | 2009-01-09 10:34:37
Дүү нь ганга нуурандаа умбаж зэгст нуурандаа хөвж дуут нуурандаа сэлж өссөн Дарьгангын шаргал талаар Монгол сүргийн манлайг унаж давхисан малчин ардын удам хэ хэ. Тиймээ баас чацгандаа бялагдаж өсөөгүй хүн гэж хаа байхав хальт андуурснаа юм мөлт хуучилсан шүү.Хэрвээ та Бут агаа бол хожимдож танилцаж ёс алдсан хэрэг болохнээ шиноков байж хэ хэ
27. Монгол Зон | 2009-01-09 10:43:05
bi tanai nutgaar 96-05 onuudad ihee olon ochij baisaan, ganga nuurand chin butsah geed zellesen shuvuudiig anh haruulah gej ter. bi deer chamaas neg zuil asuusan daa, dayarmongol deer ch bil uu togtmol ordog baisan huuhed mon uu gej? ter zaluu mon shig sanagdaad l chamaig shovogdood baisan yum, bid 2 iimerhuu sedveer taniltssan, duut nuur ni duulaad baidag geed suuld neg saihan duu garsan baih aa, medvel oruulaarai, huselt yum minii. adilhan l humuus dee bid,
28. tagm (зочин) | 2009-01-09 10:48:52
Ooh zo zo hymyys chin comment oor tanilcaad hereldeed moljilcood bayarlasan barhirsan ygs chuluudalcaad baidgiim bna ... Goyiiin ... Blogchin bolyo geheer mani metiinh ni yg evlej yzeg garahgyi bolohooor ynegyi unshigch hiigeel enyygeeer teryygeeer heseed l goridool yavjiina shdee.. Unshij baina gej bayarlaj baigaad chin harin ih bayarlalaaa...
Za tegeed tanilcaj talhilcaj baigaa hymyysiin dunduur yg havchuulj gai bolohoo boliyo doo bi he he he
29. Торой банди | 2009-01-09 10:55:41
Мөн байхаа ороогүй вэб шагайгаагүй уранзохиол үгүй л болж байна даа Шүлэг сүүдэр бараадаж явлаа явлаа өгүүллэг уншиж үүд онголзуулж явлаа... хэхэ Дуут нуур манай нутгийн дуу бишээ
30. Монгол Зон | 2009-01-09 11:00:24
ganga nuur, duut nuur, zegs nuur geed bugdiig ni badag badgaar ni oruulsan duu bii dee, Chimee medeed l baisan, za za, chicagogiin hen bil ee, yaagaav neg joloochiin tuhai oguulleg bichij baihad,
31. julia_976 (зочин) | 2009-01-09 11:00:42
Тийм шүү эгч нараа хайрлаж яваарай.
Бид ч бас бага эрэгтэй дүүгээ байнга л бага юм шиг санаад байдгийм
32. Торой банди | 2009-01-09 11:05:00
хөөх би мэдээгүйн байна. Тийм дуу хм.. Тэгээд бас Торой банди гээд байгаамаа. Шилийн богдын орой дээрэс нэг нар мандахыг авсан зураг байгаа юмсан оруулж чададгүй Хүмүүс яаж оруулаад байнаа.
33. Торой банди | 2009-01-09 11:07:20
За хөө түр хөндийрахөөс. Оройны ажил эхэллээ. Сайхан амраарай залуусаа
34. Орнелла | 2009-01-09 11:10:59
Зэ, Чабука унтахгүй яасан? Амьтан хүн өргөсөөрөө хатгаад өрвөлзүүлж байна уу? Чамайг санангуут үсрээд ороод ирэв, би.
За тэр дуут нуур гэдэг чинь Завханд байдаг гэж сонсон, танайд бас байдаг байх нь уу, сайн эр ээ? Тэр чинь бугтай гэж дуулцгаагаад байх юм, цаана чинь. кккк
35. Монгол Зон | 2009-01-09 11:14:47
usnaa zairan usreed irsen uu, oor shine duu yum aa, Ulaan ug ni duulaad l baidag yum, ha ha, bugtai duu, bugtai nuuriin tuhai duu bish hooe,
noir hureh boloogui ee, margaash tolovloson ajil alga,
36. Торой банди | 2009-01-09 11:17:07
Хөөх манйах чинь өнөөдөр яасан олон хүний хөлд дарагдах нь энэ вэ? Манай дуут нуур буггүй ээ Харин ургамал амьтан усны шувуу байнадаа харин ч нэг..
37. Орнелла | 2009-01-09 11:18:40
Чабука, монгол конструкцаар бичихгүй бол мань нь ойлгохдоо удаад байнаа.
38. Орнелла | 2009-01-09 11:20:42
Зан сайт айлд хүн олон цуглана замаг айт нууранд хун олон цуглана гэлцэх юм. Минийхээр бол мөлжүүртэй айлд л хүмүүс шаваад байх шиг, кккк. наргиа!
39. monjigo | 2009-01-09 11:22:12
saihan dursamj bna shuu, bi ch bas 4 egch, 3 ahtai ailiin baga, egch ah nariigaa sanachihlaa
40. Торой банди | 2009-01-09 11:22:58
Одоо тэгүүл дандаа бүхэл мах чанаж байхаасдаа хэхэ шөл мөл хийхээр шагайчаад л яваад байх.
41. Орнелла | 2009-01-09 11:23:09
Заа би нэгэн сайн багш болж зураг хэрхэн оруулахыг заасу, кккк. Бичлэгээ оруулж байх үед дээд талаар нь ирийсэн олон жижиг цонх байдгийг анзаарагтун. Тэгээд л тэд нарыгаа нэг нэгээр нь няхуур үзсүгэй
42. iin | 2009-01-09 11:23:19
Цагаан ниск, төмрөн ванн нүдэнд харагдаж байна шүү гэж,
Бас ярих юм нь дурсамж болж гэж нээрээ л тийм болдог байхдаа,
43. Орнелла | 2009-01-09 11:24:48
ККкк, яриа хөөрөө таарвал таарчих, үгэн сэлэм зөрвөл зөрчих шилийн эр гараад ирж үү, үгүй юу?
44. Торой банди | 2009-01-09 11:29:36
Тэр иржгэр цонхыг хараад зургийг оруулсан. Харин тэр хажуудаа болжмор ажаагын юубкатай зураг шиг зургаа оруулах гээл ядчисан. гайхаа л суужийндаа. Гэхдээ яахав оролдноо. Яриж байгаад хүмүүс түрийвч алга болчисон гээл байсан аниа юм хүмээ үзээрэй.. Дараа нь юм яриад байгууж!
45. Орнелла | 2009-01-09 11:33:59
Юбканы зургаар юу хийнэм, сайн банди минь?
46. Торой банди | 2009-01-09 11:36:22
тэрэн шиг Шилийг Богдынхоо зургийг оруулах гэсэн юмаа. Зүгээр л жишээ татаж байхад чинь..гол нь Юбкэндээ бишээ
47. Орнелла | 2009-01-09 11:38:21
Өөхө, чи бас юбкатай зургаа оруулах гэсэн юм байна, ойлгов.
48. Орнелла | 2009-01-09 11:39:13
За тэр чинь асуудалтай, чи Кула, Бито, Юки сан гэх зэрэг атамануудаас тусламж ав.
49. Торой банди | 2009-01-09 11:43:55
ок танк юу
50. Орнелла | 2009-01-09 11:48:36
Хүүе, эх оронч оо, манайхаар очоорой. Нүд хужирлах ганц нэг юм байж мэднэ: http://uranaa.blog.banjig.net/
51. freestyle529 | 2009-01-09 11:48:51
эгчтэй байсан ч болоосой.
52. Жонон (зочин) | 2009-01-09 12:37:35
Сайхан дурсамж бичжээ. Би гадаадад байсан дүү нарынхаа тухай ингээд дурсаад бичих байсан байх да. Би айлын том хүү л дэ. Дороо 3 эрэгтэй дүүтэй. Үглэж загнаж сургадаг ах эгчтэй байсан ч болоосой гэж хааяа боддогийн. Хэдэн дүү нараа яав ийв, ингэжив тэгчив гэж санаа тавиж, зовж суухиймда.
Алтан-Овоо, Шилийн богд, Дарьганга нутаг миний ч бас нутагаа.
Өнгөрсөн зун Алтан-Овооны наадмаар нутагтаа очин Алтан дарь овоондоо мөргөж, Шилийн богд уулан дээрээ гарч нар мандахыг харж хийморио сэргээн, Ганга, Зэгст, Дуут нуурууддаа умбаж шумбан, Дагшин булаг, Оргихын булгийнхаа рашаанаас амсаад ирсээн. САйхан байсан шүү.
Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал цуглардаг юм
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг юм гэж.
53. Жонон (зочин) | 2009-01-09 12:38:48
Би гадаад байсан бол гэж залруулж уншна уу. хэхэ.
54. Монгол Зон | 2009-01-09 12:45:38
oo naad duug chin yariad baisan yum aa, jonond bayarlav. hudlaa sanaagui l baimaar geed baisan yum.
55. jonon_bg | 2009-01-09 12:59:27
Зүгээрээ.
Ганган байгалийг тольдсон
Гангын нуур нь цэлгэр дээ гээд дуунд Ганга нуур, Зэгст нуур, Дагшин булаг гээд дуулдаг шд.энийг хэлээд байгаату эсвэл.
56. ВАФЛЬ | 2009-01-09 13:07:27
Торой бандийг байхад аа
Торгоны сайныг өмдөг байлаа
Торой бандийг байхгүй дээ
Тостой дааву ч олдсонгүй ээ ляляля
57. Монгол Зон | 2009-01-09 13:14:05
bish ee, ter ehnii ganga nuuraas nissen shuvuu namartaa zaaval tsugladag, ganga nuurand irsen hun nasandaa ergej irdeg geed l, namaig tegeed l ergej manai nutgaar ireerei, irdeg yum gej baisan, aya ni ih saihan, uuj baigaad duulahaar nairiin duu boomoor saihan duu
58. bolorka83 | 2009-01-09 13:18:46
egchtai ahtai humuust ataarhaj yabdag shuu bi
saihan haragdaad bdag yumaa
59. Торой банди | 2009-01-09 13:19:44
Наад дуу чинь Чимэдцэеэгийн дуулдаг Батсайхны үг ая даа. Нутгаа санахаар дуулахад сайхан л байдаг юм. Даан ч намайг дуу дуулахаар ээж хүн олонтой газар миний хүү битий дуулж бай гэдэгийн ..
60. jonon_bg | 2009-01-09 13:36:52
Явж явж Жавхлан Сүхбаатарынхныг ганц сайхан хит дуутай болгосон шүү. Дарьганга нутаг гээд. Сайхан ч дуу.
61. gerel (зочин) | 2009-01-09 14:34:02
Ultai syyritai saihan bichleg bolson bainaa. Chinii havirganii havitsaa bi amidardag ium baina bas boljmor geech heerhen blogchin bysgyi baidag baiha. Bi bol ynshigch hyvalz.Minii ganst chaddag ium goridoj hyleeh, baiarlasnaa ilerhiilj setgegdelee yldeehee martahgyi baih. Saihan dyrsamj baina baiarlalaa. Deer yed Syhbaatar aimagt ochij baisan ailyyd ni ih steverhen hedelmerch hymyys shig sangdaj baisan shyy.
62. emmachka (зочин) | 2009-01-09 15:07:48
saihan bichleg boljee.bi 6 ahtai neg egchtei ailiin baga ohin.odoo als hol hunii nutagt ah nariigaa uhtel sanaad l suuj baina daa.ah nar bas hichneen saihan geech.minii ah nar estoi goe humuus.ah nartaa hairtai shuu.chi egch nartaa hairtain adil hehe.dandaa orj irj chinii bichleguudiig unshinaa.AMJILT!!!
63. Herlen (зочин) | 2009-01-09 15:08:13
Darigangin jaahan sharga ch goy blogtoi yum bna aa.
64. ZOCHIN *** (зочин) | 2009-01-09 16:44:34
SAIXAN DURSAMJ BICHDEG DUUDEI BN DAA EEJEES UURTSGUI EGCH NAR URT NASLAG
65. Өвлийн өвөө anjigai | 2009-01-10 00:56:54
Би эгчгүй өссөн хүн болохоор надад их л сайхан санагдаж байна. Ингэж асардаг эгчтэй байсан болоосой гээд.
Тэгэхдээ л өвдөөд хэвтэж байхад мминь нулимастай нүдтэй орж ирдэг охин дүүтэй хүн дээ.
66. tungaamnh | 2009-01-10 02:34:02
манай хоёр бацаан хэзээ нэгэн цагт намайг ингэж бичих болв уу...хэхэ мангар горьдсон...
67. amanjinka | 2009-01-10 02:49:21
цааад чинь ээрэгтэй ш дээ хэ хэ
68. TAGM (зочин) | 2009-01-10 04:19:30
5 dah duuslaa shyy !! Amjuulaaarai !! Bolohgyi bol bolson hesgee oruulaaarai !
Thanks,
69. Монгол Зон | 2009-01-10 04:24:33
TAGM- yamar nehel hatuu baina aa, tsag hugatsaa zaagaad l, he he, nargian shuu. blogt bi ch chi ch hen ch bish zugeeer l unshigch bolohoor,
70. AndaB | 2009-01-10 04:57:30
Yag l bichsen bna shuu baga huuhed nasnii dursamjuud neg iimerhuul ungurdugsun. Bi ch egchiigee zunduu l zuhalduuldag ohin baijdee he he.Harin duu nar mine bas l namaig ingej boddog baihdaa,hol ch gesen basal sana zovon zalgaad. Hurhan heden biye harah yumsan. Yamar ih sanaj bna daa egch duu naraa.
71. loyal_g | 2009-01-10 11:43:34
Үнэхээр сайхан дурсамж байнаа, амтархан уншлаа. Би айлын ганц хүүхэд болохоор ахтай эгчтэй байсан ч болоосой гэж боддог байсансан. Тэгээд дүүтэй болохсон гэж ямар их хүсдэг байсан гэж бодно...гэвч энэ хүсэл мөрөөдөл минь харамсалтай нь биелээгүй юм даа. Олуулаа айлын хүүхэд байх их л гоё юм шиг санагддаг байсан даа.
72. mami | 2009-01-11 04:46:23
хамрын самсааа шархирав хэхэ, бага дүүгээ ам шиг чирээл нусыг нь авч өгөөл амандаа мах зажилжиййгаад өгдөг байж билээ, хумсыг нь авч өгөх гэж мань 2 дайтна их юм болдог байлаа... гэж сайхан дурсамжууд бас сэргэлэээ шүү гилалаа

ганга нуур оргихийн булаг этр гээд танай нутгаар аялах юмсан гэж боддогым. Блогоос чинь бас нилээн мэдээлэл авах юмөө..

дуут нуур нь дуулдаг гэнэ дуунд нь уяраад уйлдаг гэлцдэг ч билүүү сэтгэгдэлүүдээс тэр дуу санаанд буув .
73. zulaa (зочин) | 2009-01-15 05:09:20
Hi. Saihan bichsen bna shuu. Buur setgel hodolchihloo .Duu nartaigaa nas oirolstoo bolohoor zodoldoj osson doo bi hehe
74. busgui (зочин) | 2009-01-31 11:56:33
Hoorondoo oirhon zaitai tursun 2 egch min l nadad baraa bolj ,nadad baraa boloh ch uy baihav... unheer gaihaltai bichjee nice, ter nusaa abhuulahgui gej yaj zugtaadag bsan boloo barag l nudend haragdaj uhtlee ineelee chi shuu! odoo ingeed l haanaas uy garch irehiig huleegeed suuchina daa kekeke... amjil husey
75. egch (зочин) | 2009-02-03 11:33:09
Duu manai Rockfordiih yum bna. Neeree egchtei baikh saikhan shuu. Huurhun bichjee.
76. Чацарганы бут (зочин) | 2009-02-03 11:39:31
энэ хүү хэдийгээр сайран хөлтэй ч хол явсан хөлтэй, хамар давсан ухаантай хүү гэж би боддог юм,
77. Parfume | 2009-02-23 20:04:46
Ямар хөөрхөн бичлэг вэ. Кино үзсэн юм шиг л нүдэнд харагдлаа.
78. Санжаа (зочин) | 2009-04-18 09:57:25
Хөөх ямар олон коммент вэ уншина гэвэл нас хүрэхгүй юм байна. Тэгээд ч ер нь монгол коммент унших дургүй ээ. Миний хувьд ганц эгч маань гэртээ оруулж хоол унд идүүлэх гэж хойноос минь хөөж гүйдэг байсан даа. Тэр үед өдрийн цайн дээр гурван зүсэм талх идчихвэл гүзээ хагарчих гээд байсан даг. Соц үед ч айл болгон сүү авч сүүтэй цай уудаг байжээ. Сэхээтэн айл ч гэх үү дээ, манайх гэж айл дандаа л боов боорцог авч иддэг байсан. Одоо бол тийм биш ээ. Гэхдээ унаган хотын хүү надад Атар талх маань дандаа л хамгийн амттай идээ дээ. Сайхан шөлтөй хоол Атар талхгүй бол нэг л дутуу байдаг юм. Тэр зүссэн талх нь яахав хутга мутгагүй үед л ....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.