"Анхны хайр" -9

Хичнээн удсан юм бүү мэд. Нэг сэргэвэл хажууд хоёр хүн дүнгэр дангар хийн ярилцана. Хамгийн сүүлд газар ойчиж байснаа санан өндийх гэтэл гар янгинан гол тасартал өвдлөө. Түрүүхэн ойчсон газраас нилээд хол байхыг нь ажвал хэн нэгэн намайг шороон дээрээс холдуулж  энд авчирсан бололтой.

- Хүүе нөгөөх чинь хөдөлж байна гээд шингэн дуутай эмэгтэй хүүхэд хэлээд хажууд ирлээ. Харвал тас хар нүдтэй сэрвэлзсэн жаахан бор охин нойлийн цаас гартаа хуйлж барьсаар айсан бололтой хэзээ хэзээгүй эргэж гүйхэд бэлэн болгоомжтойхон дөхөж ирлээ. Араас бидон барьсан нэг охин хөтлөлцөн дагажээ. Арай гэж өндийн цементэн хашлага налан суулаа. Хөл, гар, нүүр гээд л бүгд нил өвчин. Толгойд том тарвас угалчихсан мэт хөдлөх тоолон дэнхэлзэж дотор муухай оргино. Гараа алгуурхан явуулж нүүрээ тэмтэрвэл хатаж арзайсан цус тэмтрэгдэх нь гаднаасаа хүн аймаар харагдах нь аргагүй. Хэдэн банди нар чанга чанга ярилцсаар ойртон ирсэн нь огтын танихгүй  залуучууд байв.  Муусайн новшнууд зугтчихлаа. Машингүй байсан болуу тамирыхан хөөгөөд гүйцэхгүй бол шившиг болно доо гэж хоорондоо ярилцах нь багшийн дээдийхэн бололтой.

       - За яасан хөгшөөн дажгүй юу гэж огцом царгиа дуугаар асуусаар сүр сар хийсэн  хөдөлгөөнтэй нэл шөрмөс болсон туранхай залуу өмнө минь явган суунгаа асуугаад хариу сонсолгүй эргэн: Навчаа наад савтай усаа! Нүүр гарыг нь угаалгья гэлээ. Хүйтэн усаар нүүр гараа хичээнгүйлэн угааж дараа нь цаасаар арчаад босох гэтэл дахин толгой эргэж буцаж суун тусав. 

        - Тэднийг чамайг нүдээд эхлэнгүүт нь л бид гүйж очсон шүү. Чи ч харин овоо залуу юм. Ойчсон хэрнээ босох гэж зүтгээд гэж хажуунаас нь өөр нэг банди  хэлээд чамайг бид мэднээ. Чи чинь анагаахын байрны өндөр бор  охин дээр ирдэг байсан юмуу. Өчигдөр л харлаа. Өвөлжингөө л арслантай гүүрэн дээр мөн ч олон таарсан шүү.Чамайг тэд яагаад ингэтлээ гөвшөө вэ? Охиноос болснуу? гэж ар араас нь давхцуулан асуулаа. Тиймээ гэхээс өөр би юу ч хариулж чадсангүй. Хэсэгхээн суугаад дотор арай муухай оргих  нь арай л гайгүй болмогц гавьяа байгуулсан хүн шиг суугаад байх нь эвгүй учир явахаар шийдлээ.

- Та нарт маш их баярлалаа. Намайг Болдоо гэдэг гэж хэлээд бүгдэнтэй гар барин эр хүний замын хүзүү урт дараа уулзах биз гээд арай ядан босож байрныхаа зүг гэлдэрлээ. Хэрвээ хотын төвд ингэж хүнд зодуулсан бол хэн ч намайг тоохгүй төдийгүй үхэж байгаа хүн дээр очиж өөртөө лай хураана гээд туслах хүн тэр бүр олдохгүй байсан биз. Харин хаа очиж оюутны байраар хөдөөнийхөн голдуу л амьдардаг болохоор  надад туслахаар яаран ирцгээсэн нь тэр. Үгүй бол өдийд юун ингээд явж байх гэж бодохоор тэдэнд өөрийн эрхгүй л талархаж явлаа.

      Өвдөхгүй газар үгүй болсон бие, хөдлөх тоолон шархирч алгуур алгуураар газар хороож явсан надад, юу ч хэлэлгүй байрлуугаа эргэн орж буй  Норжин, түүний дүр төрх, эргээд хэзээ ч уулзахгүй гэсэн бодол бүгд нийлээд сэтгэл зүрхийг минь юу юунаас ч илүү өвтгөж байв.

 

            Байрны хаалгаар орж ирэхэд үүдэнд байсан оюутнууд гайхан харцгааж тайзан дээр явах загвар өмсөгчийг дагуулан харах шиг хазагнаж догонцон арай ядан яваа намайг бүгд л харц салгахгүй ажиж байв. Гайхаж хачирхаж, хоорондоо нудралцан  шивнэлдэх  олны нүдэн доогуур ичиж, дургуйцах хослуулан явсаар нэг юм тасагтаа орвол Туяа Цэдка хоёр хичээлээ хийж байсан бололтой ширээний хоёр талд тонгойн сууснаа намайг хараад дуу алдан босож ирлээ. Хүн танихын эцэсгүй болон хавдаж хөөсөн царай, энд тэнд наалдаж үлдсэн цусыг хараад Туяа айж уйлан Цэдка уурлаж бухимдан за гайгүй дээ тэр муу новшийг хэмээн гараа зангидан занаж дэвхэцэнэ. Хэрэггүй гээд байхад  сандарсан Цэдка эмч эгчийгээ байрны утсаар дуудлаа. Удсан ч үгүй Цэдкагийн эгч нь ирж биднийг жаал загнаж байгаад яз цохиулсан хуйханд оёдол тавьж өгөн биеийн халуун үзэж хэдэн эм бичиж өгөөд гэмтэлд очиж үзүүлэхийг ахин дахин сануулаад явав. Юу болсон бүхнээ Туяа Цэдка хоёрт яриад сэтгэл арай л уужирч Туяагийн хийж ирсэн шөлтэй хоолонд цохиулан өөрийн эрхгүй нойр хүрлээ.

 

Үүнээс хойш хэд хоноод Баадай ирлээ. Ирсэн өдрөө нэг шил архи авчирсаныг нь гурвуулаа хувааж уугаад сүрхий согтов. Хоёр гарынхаа тохойгоор өвдөг дээрээ тулан тонгойж суусан Баадай дуулдах төдий намуухнаар

-Та хоёр манай хэдийг яаж үлдэснийг харсан ч болоосой. Хаврын салхи хормой хотоор нь орооцолдон дэрвэж хэдэн дүү маань энд тэндээс  нь дүүжлэгдсэн хөөрхий муу ээж минь!  Эр хүн уйлж болохгүй шүү! Ээж нь ямар ч  гэсэн тэснээ. Миний хүү дүү нартаа, ээждээ битгий зовоорой гээд  үлдсэн. Угаас сэгсгэр үс нь салхинд хийсэж, цэл залуугаараа ээж минь эрт гандах аяс эхэлчихсэн ч юм шиг. Миний удаах дүү дөнгөж наймдугаар анги. Хэн тэдний хичээл номыг нь хийлгэж, хэн дээрэлхэх гэсэн амьтнаас өмгөөлж хамгаалах бол гэхээс зүрх шимширээд л.. Манайх гэдэг  олдсон байсан нь ууж идэхээс илүү гардаггүй айл.  Дээрээс хурааж хумьсан гэж юу ч байхгүй. Түмний хүүхдийн төлөө хоолой мэдэн орилсон багш айлын л амьдрал. Цаашдаа яаж амь зуух вэ? гээд л өдөржин шөнөжин бодохоос өөр юм ч алга даа гэж гэр орныхоо тухай, амьдрал аж төрөлийнхөө тухай төдийлэн яриад байдаггүй Баадай хоолой чичрүүлэн өгүүлэв.

            Хүнд тохиолдсон зовлонг ” тийм юм болжээ” л гэж бодоод өнгөрхөөс өөрөөр сайтар эргэцүүлж яваагүй надад үхэл хагацал гэдэг ийм хэцүү юм гэдгийг андын маань амьдрал тод томруун харууллаа. Уран цэцэн, хүн сонсоод  “энэ ч үнэн хэлчихлээ” гэж бодохоор үгсийг энгийн үед хэлж цэцэрхэх нь амархан байдаг боловч уй гашууд дарагдан сууж байгаа дотно анддаа хэлэх гэхээр хуурай хөндий чин сэтгэлийнх бус болчихдог нь юутай гачлантай. Бид гурав дундаа би өөрийгөө арай буурьтай нь хэмээн тоож нөгөө хоёроо болохгүй зүйл дээр нь хорьдог, алдсан үед нь зэмэлдэг хэмээн дотроо жаахан догирхох маягтай байдаг хэдий ч сэтгэл санаагаар унаж гунин суугаа найзынхаа зовлонг бага ч атугай хуваалцах андын үгээр дутна чинээ сансангүй.

            Аавыгаа алдаж, ид амьдрал эхлэж, цэцэг шиг дэлгэрэх насандаа өөрийнхөө болон дүү нарынхаа амьдралыг үүрч явах хүнд ачаанд дарагдсан Баадайн  дэргэд хайртай хүндээ хаягдсан гэх миний  зовлон хэр жин дарахыг мэдэхгүй хэдий ч би өөрийн мэдэлгүй санаагаар унаж байлаа. Мартах гэдэг хэлэхэд амрхан ч цагаа тулахаар огтхонч санснаар болдоггүй ажээ. Сул чөлөөтэй цаг бүхэнд Норжингийн дүр өөрийн эрхгүй нүдэнд харагдах бөгөөд хаяахан инээлгэж байсан хамт байсан минь санагдан  өөрийн эрхгүй инээмсэглэж, сүүлд нь баяртай гээд орсон нь бодогдохоор сэтгэл эзгүйрээд явчих шиг л болдог байлаа. Үе үе өөрийн мэдэлгүй хувцаслан гарч Сэлбийн голын эрэг хүрээд “би дахиж ирэхгүй” гэснээ бодон бодон буцаж алхана. Хаврын намуун зөөлхөн салхитай чийг үнэртсэн орой хаяагүй зөрөх  жаргалтай хосуудыг харж дэмий баахан тэнээд цаг орой болж аргагүйн эрхэнд оршуулганаас буцаж яваа хүн шиг толгойгоо ганзаглан буцна. Юм гэдэг нандин байх тусмаа дурсагдах нь их. Анхны хайр гэдэг хэзээ ч хуучирдаггүй, хэзээ ч элж эвдэрдэггүй, сэтгэлд үргэлж мөнхийн нандин дурсамж болж үлддэг гэдэг нь үнэхээр үнэн бололтой. Норжингийн  дуу хоолой, биеэ авч яваа ихэмсэг ч гэмээр дүр төрх, өөлөх юм огтхон ч үгүй үйл хөдлөл, үг яриа нь сэтгэлээс огтхон ч гарахгүй байлаа.

            Ирснээсээ хойш Баадай хичээл номондоо явахгүй байгаа юм шиг  нэг л хачин санагдаж байв ч өөрөө дуугархгүй болохоор нь асууж үл зүрхэлнэ. Цэдка бид хоёрын хажууд чамбай хичээл номондоо сүрхий хүн тул эрт даалгавар юмаа хийгээд өгчихсөн байж мэдэх учир асуух нь ч илүүц санагдаж байв. Баадай нэг л удаан хөдөлгөөнтэй барьж тавьсан юмаа орж гарахын зуурд л мартаж,өнөөх нямбай давчуу зан нь хаачив гэмээр  ном дэвтрээ ор  дэрэн  дээгүүрээ тарааж шидэлсэн, үргэлж л шал ширтэн бодлогширох, сүрхий үүлгэр хүн болсонд гайхаад барамгүй. Гэрээсээ хэд гурван төгрөгтэй ирсэн бололтой хаяахан ганц нэг шил архи аван бид хоёр хувааж уудаг боллоо. Цэдка сүүлийн хэд хоног хотын төвийн нилээн нэр хүндтэй шөнийн клубт хамгаалагчаар ажиллаж эхэлсэн тул эзгүй голдуу,  ажил төрөл гэж гүйсэн сүрхий хүн бид хоёрт олдохоосоо олдохгүй нь их. Ирэх жил байрнаас гарна. Айл болж амьдарна, үзэж алдана даа хэмээн хөгжилтэйхэн урам зориг дүүрэн хэлж байсан Цэдка хичээлийн хажуугаар ажил олж хийн зүтгэж гарсан нь тэр байлаа. Нэг удаа Туяагийн тасагаар санамсаргүй орвол Туяа тэр хоёр аяга таваг, халбага сэрээ гэх мэт айлд хэрэг болохоор зүйлсийг бага гэлтгүй цуглуулан бор цаасан хайрцганд нямбайг нь аргагүй хийгээд Баадайн данс шиг нарийн данс хөтлөн авах зүйлсээ бичиснээ надад үзүүллээ. Дөнгөж саяхан л айлын хоол буудаж, ах нартай зодоон хийж, тагт дамжин явж хулгай хийж байсан Цэдка, энэ чи мөн гэжүү гэмээр буур сууж өөрчлөгсөн нь гайхмаар. Туяагийн Цэдкаг халамжилж байгаа, хоорондоо эрхлэнгүй өнгөөр ярилцах саяхан л бие биенээсээ нуух юмгүй байсан анд маань дуугаа үл ялиг намсган Туяад ямар нэгэн зүйлийг аминчлан хэлэх зэрэг нь үнэхээр атаархамаар санагдаж байлаа.

            Гадаа тэнгэр бүүдийж салхивчаар орж ирэх бүгчим агаартай цуг үл мэдэг чийг үнэртэх нь хаврын анхны бороо хэзээ мөдгүй орох шинжтэй Өдрийн нарны элчинд халсан сул шороон хөрс үлээх төдий л салхинд хуйлран босож хот тэр чигээрээ үнсэн саарал юм шиг болоод, хүн болгон л чийг хүсэж байсан үе.

Хүмүүс архи уухдаа инээд хөөр болон дуулж хуурдан уух юмуу, үгүй  бол чи би хэмээн цэцэрхэж маргалдан уудаг байтал Баадай бид хоёр хоорондоо юм ярихгүй шахам  би биендээ хийж өгөн дуугай сууж ууна. Урьд өмнө нь тэр болгон архидаад байдаггүй болохоор их согтохгүй бөгөөд төдийлөн шартахгүй. Уусан архиндаа  тархи толгой мансуурч өөтөй бодол бүхнээ түр ч гэсэн  мартах тул архи уух саналаас хэн хэн маань эрс татгалзахгүй байлаа. Угаас туранхай, дээрээс хүзүү нь улам ч нарийхан болчихсон ч юм шиг, дуу цаашаа орсон Баадай цонхоор ширтэн чимээгүй зогсоно. Би дуусаж байгаа архиныхаа сүүлчийг шавхан Баадайд өгөөд өөртөө үлдсэн мөнгөө шавхан нэг шил архи авахаар гарлаа. Мөнгө дутаж дараа төлөхөөр болон гар хөлийг үсгээ зурж байж  нэг шил архи аваад эргэж орж ирвэл сүүлийн хэд хоног тасагтаа хоноогүй Цэдка иржээ. Сэтгэл жаахан гундуу байгаа Баадай бид хоёрын царай төдий л сайнгүй, дээрээс нь тэнгэр хүртэл бүүдгэр, харанхуй болох яагаа ч үгүй боловч өрөөнд орж ирэх гэрэл гэгээ хомсхон болохоор цаанаа л нэг уйтгартай. Баадай босож гэрлээ асаагаад тавиур дээрээс нэг аяга авч Цэдкад архинаас  хийж өгөөд гурвуулаа тулгаад уув. Урдахаа авч ганцхан хөнтөрч орхисон Цэдка уруул амаа арчин ярвайж сүйд болсноо аниргүй суугаа бид хоёроос залхасан ч юмуу

- Бороо оролгүй удлаа шүү гээд хариу эрэх мэт надруу нэг том харснаа Баадай руу эргэж “чи чинь яагаад хичээлдээ явдаггүй хүн билээ” гэж шууд тулган асуув. Баадай хариу хэлэлгүй ширээн дээрээс архи авч өөртөө нэг хундаглаад бөглөөг нь дотор арзгантал хяхтнуулан эрэгдэж таглаад аягатай архиа ус ууж байгаа юм шиг алгуурхан шимж уулаа. Энэ бүхнийг нь чимээгүй ажиж суусан би тэвчээр алдан

- Чи хичээлдээ явахгүй байсан юмуу? хэмээн Цэдкагийн асуултыг давтав. Баадай архиа ууж дуусган аягаа ширээн дээр чимээтэй аргагүй тавиад сая л ам нээж

- Найз нь буцлаа. Нутаг явлаа гээд элдвийн юм эрээчсэн модон ширээний өнгийг хумсаараа зуран юу ч болсон шинжгүй өгүүлэв. Гайхаж алмайрсан би

- Хичээлээ яах юм бэ? Чөлөө аваад явах гэж байгаамуу? гэж асуухад нэг л их чухал юм хийж байгаа хүн шиг анхааралтай сууж байсан Баадай хаа хол хөндий хүнд юм хэлэх мэт хоолойгоор

- Бүүр явлаа. Надад энд ингэж байх ч хэрэг алга.Мод цагаалаад ч болсон хэдэн дүүгээ хүний зэрэгт хүргэж ээждээ нэмэр болох минь. Миний инженер болох гэж юу байхав. Дүү нараа л боловсролтой хүн болгоно доо гээд санаа алдлаа. Түрүүнээс хойш чимээгүй суусан Цэдка сандлаа тар хийтэл түлхэн огцом босоод ширээн дээр байсан архийг авч хогийн сав руу шидээд гайхаж хоцорсон бид хоёрын харцан доогуур алхлан номын тавиурлуу очиод Баадайн ном дэвтрийг гарган орлуу нь шидэлж гарлаа. Баадай нүдээ цавчруулан харж байснаа

- Чи чинь юу боловоо? гэж асуухад Цэдка эргэн Баадайруу муухай харсанаа

- Юу боловоо гэснүү? Та хоёр яагаад архи уугаад байгаан? Аав чинь нас барсан гэж, чи болохоор хэмээн хурц нүдээр надруу харцаа нарийсган харсанаа хүүхэн тоохгүй болохооруу? Хоёр муу тэнэг күүр! Хэдий болтол ингэж балайрах гээд байгаан. Аав чинь үхээ л биз! Тэглээ гээд чи сургиулаа хаяж байдаг нь юу юм бэ?!  Хаа байнаа чиний нөгөө сэргэлэн зан. Танайхан азгүй хүмүүс юмаа. Чам шиг муу “дурак” айл толгойлж үлддэг. Сургуулиа хаялаа байхдаа яахавдээ. Алдыг нь аваад дэлэм гэдэг шиг ганцхан жил үлдэж байхад хичээлээ хийхийн оронд шил ёроолдоод сууж байдаг хэмээн байж ядатлаа ууралсан бололтой хоолойгоо шахан загналаа. Баадай мөчөөгөө өгөлгүй уурлан

- Чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ? Чи миний амьдарлыг мэдэх юмуу? Манайх идэх хоол ч үгүй ямархуу айл үлдэснийг мэдэхгүй байж чи хэмээн хариу уурлан хашгирч суудлаасаа өндийв. Цэдка бүүр ч байж ядан уурлаж Баадайг заамдан аваад

- Тиймээ би мэдэхгүй. Гэхдээ ах дүү хамаатан садан чинь байна. Ажил хийж байгаа ээж чинь байна. Хэдэн дүү чинь өлсөөд үхчихгүй байлгүй. Чи мод цагаална гээд солиороод байгаа биз. Хүмүүс юу гэхийг мэдэж байнуу? тэнэгээ. Санжаа багшийн хүү аавыгаа нас барсны дараа мод цагаалаад явж байна. Эднийхэн ч  өөдлөхгүй юм байна даа гэж ярина. Дээрээс нь чи дүү нартаа хар ажил хийгээд  хэр туслахаа мэдэж байнуу? Ганцхан жилийн дараа дээд мэрэгжил эзэмших гэж байж! Иймхэн юман дээр толгой чинь ажилахаа байчихсан яадаг үхэр вэ чи!  Аавынхаа оронд чи үхсэн нь бараг дээр байждээ гэж өрөөгөөр нэг ориллоо. Хоолойгоо хяхтнуулан Цэдкатай заамдалцаж байсан Баадай

- Чамд хамаагүй мэдвүү! хэмээн хүүхэд шиг шингэн хоолойгоор хашгираад Цэдкаг цохих гэж сарвалзав. Цэдкагийн уур дээд цэгтээ тулав бололтой “май чи” гээд Баадайг дунгуй хадтал нь цохилоо. Үнэн үгний  хатууд гүйцэгдсэн Баадай эргэж босон Цэдка руу дайраад  дахин нэг цохиулан орон дээрээ түрүүлгээ харан унаад уйлж гарав. Олон хоног  бороо орж өгөхгүй мэлэрсэн тэнгэр шиг байсан Баадайн дотор хуримтлагдсан уй гашуу, толгойг нь зовоосон тэр олон бодлууд нулимастай цуг гадагшлах шиг тэрээр мөрөө чичигнүүлэн асгартал уйлах нь үнэхээр өрөвдөлтэй. Цэдка эргэн надруу харж “чи ч гэсэн хэлж ярихын оронд цуг уугаад сууж байдаг” гэснээ гар нь  гялс хийн шанаан тус газар нүд эрээлжилтэл цохив. Орон дээр суун тусан унасан би юу ч хэлж чадсангүй. Тэр замдаа таарсан мухар сандлыг хана руу тас хийтэл өшиглөөд  хаалга нугасаар нь салж ойчтол нь саван гарч одов. Цэдкатэй гурван жил хамт амьдрахдаа уурлаж байхыг нь нэлээдгүй харсан ч ингэж их ууралдаг бас ийм цэцэн цэлмэг үгтэй гэж санаагүй би дотроо бишрэх сэтгэл төрөн халуу оргин бадайрах шанаагаа илсээр босож өлгүүрээс хүрмээ аван, тасгаа цоожлоод, гадагшаа гарлаа. Хүн гэдэг гадна байгаа дүрээсээ үнэхээр өөр байдаг ажээ. Баадай бид хоёрт үргэлж л загнуулан үгнээс гарахгүй гүйж явдаг анд маань тулаад ирсэн амьдралд хандах ухаанаараа бид хоёроос хавьгүй илүү бололтой. Түүний уурлаж мэнчийсэн царай, жинтэй үг Баадай бид хоёрт хэзээ ч хүрч байгаагүй хатуу гар зэрэг нь өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрүүллээ.

 

Гадаа хаврын анхны бороо орчлонгийн муу бүхнийг угаах мэт намуухан орж эхэлжээ. Гараа халаасандаа лав гэгч шургуулан захаа босгоод бүлээхэн бороон доогуур харсан зүгтээ алхаж гарлаа.

 

 

Энд тэндгүй тогтсон шалбаагнууд хаа саагүй тарааж хаясан толины хэлтэрхий шиг нарны туяаг ойлгон гялалзана. Цонхоор орж ирсэн чийгний үнэр улиасны давирхайн үнэртэй холилдон зуны өвөрмөц сайханыг анхилуулна. Шөнөжин бороон дундуур элдвийг бодон алхсан би ядарсандаа нам унтжээ. Орон дээрээ өндийн Баадай ор луу харвал тэрээр ороо цэмбийтэл засаж хураасан агаад хоолны шар модон шүүгээн дээр гялгар ууттай талх хэдэн боорцог зэргийг миний хувь болгон орхисон бололтой харагдана. Босож хувцаслан номын тавиурыг гүйлгэн харлаа. Хичээлийнх нь  дэвтэр цүнх сэлт алга байхыг бодвол Баадай хичээлдээ явсан бололтой. Дотор уужран цайгаа санд мэнд уугаад сургуульруу гарлаа.

 

Хичээл ид дундаа явж байтал хаалга онгойн тэнхимийн нарийн бичиг шавилхан бор бүсгүй шагайж  танай ангид Болд гэж байдагуу? Эрхлэгч дуудаж байна гээд эргэлээ. Би дотроо гайхан яагаад дуудсаныг нь тааж ядан очиж  хүрэн модон хаалгыг зөөлөн тогшин зөвшөөрөл эрэн орвол үл таних нэгэн хүнтэй зөвлөлдөн ярьж байсан тэнхимийн эрхэлэгч надтай толгой дохин мэндлээд нөгөө хүнрүүгээ харан

- Дагваа хө! Энэ нөгөө миний яриад байсан Оюутан. Хичээлдээ сүрхий хүүдээ. Засварын гарфик, ойр зуурын орчуулганд алдахгүй л болоод байгаа хүн дээ. Миний чамд өгөөд байдаг материалыг бүгдийг нь наад хүү чинь орчуулж эскиз зургийг гаргадаг юм гэлээ. Нөгөө хүн надтай гар барин мэндлээд дүү хүү англи хэл хаа сурсан гэж асуулаа. Би аль нэгдүгээр курсээр эхлэн машин техиник оролддог сонирхолдоо хөтлөгдөн таарсан англи хэл дээрх сэтгүүлээс техниктэй холбоотой бүхнийг оролдон орчуулдаг байсан бөгөөд мэрэгжлийн үг хэллэг гэдэг өргөн цар хүрээ шаардахгүй болохоор дороо л сурч, техникийн тухайд л бол баргийн зүйлийг уншаад ойлгодог болоод байсан билээ. Өөрт сонирхолтой юмаа хийж байгаа болохоор залхуурч сүйд бололгүй сэтгэлээсээ орчуулдаг байсан нь ч бас нэг түлхэц болсон биз. 

- Өөрөө .. гээд түгдэрвэл нөгөө хүн инээмсэглээд  цүнхнээсээ усны насосны ажилуулах заавар гаргаж ирэн орчуулууллаа. Заавар зэргийн юманд түүртэхээ болиод  байсан би шууд монголоор тайлбарлаж өгсөнд  “сайн байна” гээд эргэж тэнхимийн эрхлэгчид хандан

- Багшаа энэ оюутныг одоо аваад явж болохуу гэв.

- Наадуул чинь одоо хичээл нь бараг хаагдаж байгаа хийгээд байх юм гайгүй л байх. Ганц нэг хичээлийнх нь багштай би уулзья. Тиймүү Болдоо гэж надаас асуулаа.

 Юм орчуулах хэрэг гарчдээ гэж бодосноос өөрийг санаагүй би  ганган машины арын суудал дээр суун гулсах мэт тохилог явдалд нь сатааран энэ тэрийг ажин явав.

            Илүү дутуу юмгүй тохилог ажлын өрөөнд намайг дагуулан орсон мөнөөх хүн нэрээ Давга гээд гэр орон, аав ээжийн тухай асууж лавлаад  ажил хэргээ тайлбарллаа. Шинэвтэрхэн байгуулагдсан уул уурхайн тоног төхөөрөмж  гаднаас оруулж ирдэг компани бөгөөд хуучин хашир инженерүүд нь мэрэгжлийн чиглэлээрээ сайн боловч англи хэлний мэдлэг тутамгаас зарим нэгэн багаж хэрэгсэлийн нэр томьёог буруу ойлголцон зөрөх явдал их гарч байгаа. Дээрээс нь захиалга бас ихэссэн болохоор орчуулга, засварын график гээд давчуу ажил ихтэй байна. Дүү хүү хичээж ажиллана шүү гэлээ. Олон хоног мөрөөдөж байсан ажлын сураг гэнэт сонсогдож ингэтлээ баяруулах чинээ санаагүй би үг дуугарч чадсангүй. Маргаашаас эхлэн ажиллуулна гээд нэгэн настайвтар инженерийг дуудан ажлын цагийг маань тогтлоо.

- Ахаа надад словарь .. гээд шилээ маажин түгдэрвэл  “нээрээ тийм” гээд ширээгээ ухан нилээд зузаан толь бичиг гаргаж өгөөд

- За дүү минь ажил дээр чи намайг захирал эсвэл даргаа гэж болно. Ахаа гэж дуудах чинь ажлын бус үед бол яахав зүгээр ээ гэснээ энэ толь дан техникийн үг хэллэгнийх. Чамд өөрт чинь энгийн толь байгаа биз гэлээ.

- Байгаа захирлаа гээд би инээмсэглэн сурсан зангаараа өөрийн эрхгүй  толгойгоо маажив. Дагва захирал намайг шоолонгуй харснаа бичиг баримтаа боловсон хүчинд авчирч өгнө биз. Цалинг чинь өгөх гээд олон юманд хэрэг болно гэлээ.

- Сарын цалин хэд байх бол.. гэж түгдчин асуугаад санаа зовсондоо нүүр  улс хийх шиг болов. Сарын хоёр зуун мянгаас эхэлнэ. Яваандаа хэр ажиллахыг чинь харж байж нэмэх эсэхээ шийднэ гэлээ. Баясаж хөөрсөн  би гарахдаа дотогшоо онгойдог хаалгыг гадагш нь тачигнтал нь түлхэж нилээд үзээд арай гэж онгойлон гарлаа. Залуухан нарийн бичиг хүүхэн намайг гайхан харж байснаа учрыг нь ойлгов бололтой доогтой инээмсэглэхэд нь нурууны хөлс дааварлах шиг болон шатаар уруудан гүйж гадаа гудманд гарлаа. Хэдхэн мөчийн өмнө халаасандаа автобусны мөнгө ч үгүй шалдан оюутан байсан би авах цалинтай суух өрөөтэй албан хаагч болж орхисон нь зүүд зэрэглээ шиг л санагдана. Өдөр болгон таван үг цээжлэнэ гээд түүнээсээ ухарч гурав хоёр арга ядахад ганц үг  яаж ийгээд цээжилдэг. Түүнээ өгүүлбэр болгон эвлүүлэх гэж тархиа эргэтэл харж суудаг байсан минь хожим ийм их хэрэг болно гэж бодож байсангүй.

 

 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-01-18 08:18:41
Нет хэд хоног тасраад уулын мухар газрын гүнд цөлөгдсөн би арай л гэж янзлуулав. Удаан хүлээсэн хүмүүсээ намайг уучлаарай!!!
2. tungaamnh | 2009-01-18 08:24:15
за ашгүй дээ
3. tungaamnh | 2009-01-18 08:38:23
үргэлжлэлийг нь л хурдлаарай
4. Lily | 2009-01-18 09:45:03
Goyo naizuud yumaa. Urgeljleliig ni huleeh bo. Bayarlalaa
5. enni (зочин) | 2009-01-18 10:19:53
ashgvi dee ingej neg unshdag yum bjee, bvgdiiig ni neg dor sugaad unshchixmaaar sonirxoltoi tvvx shv,
6. sukhee_g | 2009-01-18 11:29:29
saihan bichjee... negiig bodogduulam
7. Zulaa (зочин) | 2009-01-18 13:39:53
albatai ym shig l yaruulah ym daa. Shn bolj bna shuu. Bayarlalaa
8. khulan (зочин) | 2009-01-18 15:15:35
za buunduj duuslaa odoo urgeljlel geed sahiad suuchnaa uneheer yanztai nudend haragdtal bichjee
9. Өвлийн өвөө anjigai | 2009-01-18 18:45:31
За хө ёстой сайхан болж байна шүү. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна.
10. gerel (зочин) | 2009-01-18 18:54:42
saihan bailaa. bayarlalaa.
11. b (зочин) | 2009-01-18 18:57:09
uu hairaa urgeljleliig ni hurdan oruulaarai.kkkk hedhen jiliin umnuh oyutnii bairnii amidral iim l bsan daa
12. jaja | 2009-01-18 19:13:44
o za ashguide huleej yadaj bsan.odoo dahiad l huleelt
13. nika (зочин) | 2009-01-18 19:38:35
bayarlav, yag l minii oyutny amidraltai adilhan yumaa, huiseeree l yalgarah yum,
14. sanaashragch | 2009-01-18 20:34:25
ogloojingoo unshij baij duusgalaa. vrgeljleliig xurdan bicheed baigaarai. tesen yadan xvleej baiya
15. boloroo_jm (зочин) | 2009-01-18 20:51:24
goy boljee urgeljleliig n huleej bga shu
16. sundmn (зочин) | 2009-01-19 00:47:29
Bayarlalaa tooroi bandia. Ene tuujiig unshihaar minii oyutan nas maani ergeed ireh shg boldog. Tegeed bas ooriin chine bichih aviyasiis bisherseer btal doroo duuschih yum aa za urgeljlelee hurdlaarai naizaa. Amjilt husii
17. tagm (зочин) | 2009-01-19 03:25:33
Yagaad uulin muhar luu cologdchihoo ve?

Yasan hudalch nohor vee l gej bodoj bailaa shd... Yrgeljlel sonirholtoi goy bolj.. Zarim neg ygs naana caana orsniig ahrval nileen yarch l bichsiim shig bna..

Manaihan neeren heneggyi ch um uu ogoomorch um uu uls shyy !! Ter hediig uul ni cagdaad ogohod barag l tanih um chin getel tegeegyi zygeer l zoduulchihdag....
18. tagm (зочин) | 2009-01-19 07:00:51
ooo tiim chi neeeren nileen deer hool avah geed angli helniiheee toli bichgiig zarchihsan shdee... Dahiad avchihsan uu ?
19. Торой банди | 2009-01-19 08:03:05
Тагмд - Энэ би биш. Энэ зүгээр л зохиол. Банди нар тэр дундаа оюутнууд хоорондоо гар зөрсний дараа төдий л цагдаа шүүх болдоггүй. Эр хүний журмаар шийдээд л өнгөрдөг. Номын тухайд ажилд орж байгаа хүн болохгүй бүтэхгүй гэж хэзээч хэлдэггүй. Чадах болгохоо л амалдаг шүүдээ.Урам нэмж хэлэхээ хэлдэг занд чинь талархаж байна. Чамд амжилт хүсье! Чи шүү!!!
20. tagm | 2009-01-19 10:06:05
ENe chin bodit tuuj gesen biz dee uul ni. bi tegj bodood l ooriigoo bichij baigaa gej bodool baishiishd... Gehdee l "bi" gej garch baigaam chin "chi" gej yarij bolno biz dee

Gehdee zohiol tusmaa sain shdee... iim goy zohioj chadna gedeg chin ih um heleed bna...

Nadad yamar umniih ni amjilt hyseh ve dee.. Unshigch hyn chin guilgahgyigeeer amjilttai l unshina shyy dee...

Oo tiim hudalch nohor gesnii tuhaid ali tyryynii baasan garigt chadval oruulnaa geed ih hyleesniigee l helsiim.... Zygeeer l...
21. namuun (зочин) | 2009-01-19 11:58:06
goe boljee
22. TTT_5599 | 2009-01-19 14:47:57
yoo ashgvidee
xvleej bgad unshlaa vnen goy boljee.tand amjilt xvsey.bi tanii bichlegiig tesen ydan xvleedeg shvv.
23. Herlen (зочин) | 2009-01-20 00:04:33
Nereer ni duudval Toroi bandi gemeer blogig ni unshihaar Darigangin jaahan sharga gemeer l. Yu gemeer ch yum be dee, saihan bichjee, daanch saihan. Oyutan ahuin genen tsagaan murtluu unench nuhurlul, Mongolin zuun hayzgaarin naran urgah zugees taana amtagdah met saihan bichleguudtei blogin ezen chamd amjilt husej, az jargalig eruuy!
24. bat (зочин) | 2009-01-20 08:14:19
Mash goy bolson bna urgejlel hezee ve Albatai uym shig neheed l He he Unshigchataigaa uulzalt hiivel goy bolno doo Amjilt husii
25. degi (зочин) | 2009-01-20 11:39:55
Бичихгүй удаад байхаар чинь унших юм олдохгүй хэцүү байдаг шүү. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна шүү.
26. becky_p (зочин) | 2009-01-20 19:19:54
үнэхээр гоё бичжээ. бүр эхнээс нь уншлаа сэтгэл хөдлөөд хэд хэдэн удаа нулимс унагаалаа. баярлалаа
үргэлжлэлийг тэсэн ядан хүлээнээ
27. sundmn (зочин) | 2009-01-21 00:39:12
Tsarailag nariin bichig huuhen ni
28. sundmn (зочин) | 2009-01-21 00:40:26
urgeljlelee hezee oruulah ve hogshoon
29. narushka (зочин) | 2009-01-21 06:16:27
ee, yasan udaan yum be, tsaana chin zarim blog-chid udur algasahgui l urgeljleluudee bicheed bhiin, hurdal l da. gehdee hamaagui goy l do ene tuuj,bas hugjiltei
30. namuun (зочин) | 2009-01-22 12:51:43
huleeleel huleegeel huleegeel bn
31. TTT_5599 (зочин) | 2009-01-22 19:15:18
xvleesereer l bna.
32. narushka (зочин) | 2009-01-22 21:03:54
oo, hurdan bicheech dee plz plz plz. ene tuujiig unshihaar elgee hushtil ineegeed goy bdgiin. bas halti uilah geed...
33. Sandra (зочин) | 2009-01-23 11:36:45
Bayrlalaa. Dahin dahin unshsaar baital tseejilehnee, urgeljleliig ni unshih geed computeree ch untraaj chadahaa bsan.
34. bat (зочин) | 2009-01-23 19:13:26
Urgejleliig hezee oruulah ve tesen yadan huleej bna
35. ika (зочин) | 2009-01-23 20:31:01
ih goy boljee. urgeljleliig n ih udaj baij niitellee shuu za odoo daraagiinh n. Amjilt!!!
36. Gana (зочин) | 2009-01-25 13:16:09
Hi dear
Baadaig surguulias ni gargachixviidee gej aij blaa. Yduu bx tiim muuxai gejuu gej bi boddog yumaa. Bi ch gesen oyutan bxdaa 1 umd 1 tsamtstai 4 jil suraad l tugssun gej xelj bolno, gants umdut gej duuduulax ni l dutuu blaa. Geed bi terendee gutraachgui amidarsaar l irsen, naiz oxintoigoo 100 tugrugnii pecheni, esvel xuushuuraa xuvaaj ideed l xicheeliin tsagiig unguruuchixdug l blaa. Teglee geed yu ch muudaagui. Bugd l bairtai, mergejiltei, ger bultei, naiz maani... yamand ajillaad l, bi durtai xelee suraad l gadaad xudaldaani meneger xiigeed l yvj bna. Amidral ix goyo shu, yduu bx ch bas tsag xugatsaani asuudal. Gantsxan sain saixnig l bodoj amidraarai gej xuuxduuded xelie de
37. sundmn (зочин) | 2009-01-26 03:10:38
and mini bichlegee hurdlahgui bol oor blogiin ulaan pen bolchih geed hetsuu bna shuu kk
38. ttt_5599 (зочин) | 2009-01-27 20:12:52
ee ax mini ajil tani amjixgv bga yumuudaa yagaad bichixgv bna vrgeljleliig xvleegeed l bna
39. enni (зочин) | 2009-01-28 21:34:56
ta yaashwaa vrgeljlel xvleeseer bna xurdalaach dee, ta tiim zawgvi bgaam gejv
40. санжаа (зочин) | 2009-04-24 01:29:01
найз нь энд шартаад, архи уумаар байх юм. чи энд байсан бол би архи гуйхгүй, гэхдээ чи надаа аваад л өгөх байсан байх найз аа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.