Гудамжаар яваа хүмүүс дунд таних хүн таарах юм бол ажилтай болсон гэдгээ хэлж өөрөөрөө бахархмаар санагдавч даан ч хэн нэгэн таарахгүй нь гачлантай. Өрөөнийхөө хаалгыг өшиглөх нь шахуу онгойлгон явж орвол Баадай Цэдка хоёр хэдийн ирчихсэн хоол хийн инээд алдацгаан сууцгааж байлаа. Би өдрийн болсон явдлаа хөөр болгон ярьвал Цэдка өөдөөс Баадайг өөрийн ажилдаг баарандаа зөөгчөөр оруулахаар болсныг ам уралдуулан ярив. Сэтгэл нь хөдөлсөн Баадай малийтал инээмсэглэн хичээлийн цүнхээ гар дээрээ цар болгон тавьж өрөөн дундуур намбалаг нь аргагүй алхалж “за би зөөгч хийж чадахнуу?” хэмээн дахин дахин асууж хүүхэд зангаа хмалийтал инээх нь сэтгэл хангалуун буй бололтой. Цэдка гэнэт нэгийг санах мэт ухасхийн босож хогийн сав ухан өчигдөрийн шидэж орхисон архиа гарган
- Хагараагүй байна шүү. Хэ хэ Зөөлөн шидсэн гэж яана гээд гэмгүйхэн инээмсэглэн гурван аяганд хувааж хийлээ. Баадай аягатай архийг авч сэржим өргөөд намжиртайхан
- Олон юм яриад юу гэхэв. Зүгээр “төлөө” гээд аягатайгаа өргөлөө. Түүний нүдны харц нь урьдынхаасаа арай л сэргэсэн харагдана.
Гурвуулаа инээлдэн хоолоо идэж ширээ тойрон сууж байтал хаалга зөөлхөн тогших нь дуулдаж Баадай цагаан түмпэнтэй хоолоо орон доогуур шалавхан хийгээд “ямар ядаргаа нь” гэж үгэлсээр босож очин үүд тайллаа. Хаалга дөнгөж онгойхтой зэрэг цаанаас нь “Болдоо байгаа юу?” гэх Норжингийн танил дотно дуу гарахыг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Ширээ сандалдаа тээглэж унах шахан босож очивол Норжин. Угаас нуруулаг тэр маань урт цагаан цув өмсөж үсээ шуусан нь ер бусын хөөрхөн харагдана. Ичингүйрсэн маягтай цүнхнийхээ оосрыг базлан зогсох агаад надруу харан инээмсэглэх нь тэнгэрийн дагина буугаад ирсэн юм шиг л санагдаж байлаа...
Өчигдөр орсон борооний чийг, өнөөдөр өдөржингөө ээсэн нарны илч хавар эрт соёолсон нялх бүхэнд шим шүлтийг өгсөн нь гарцаагүй. Хаяагүй үргэлжлэх тогтоол усанд одот тэнгэр уруугаа харсан юм шиг харагдах агаад дэргэдүүр нь явахдаа санамсаргүйхэн ажвал толгой эргэх шиг мэдрэмж төрнө. Хурын усанд саарал тоосноосоо түр ч гэсэн салсан байшин барилга, зам харгуй өнгө засаж юм бүхэн шинэ болсон шиг үзэгдэнэ Үдшийн бүрий өтгөрөх тусам их хотын гэрэл гэгээ нэмэгдэж газар тэнгэр орчлон ертөнц агаар мандал тэр чигээрээ түмэн зулын гэрэл умбаж юутай ч зүйрлэшгүй гоёхон болжээ.
Харанхуй дунд цайран харагдах цагаан цувтай гоолигхон Норжин өмнөх замаа харах гэж үл мэдэгхэн бөгтийн алхах агаад үе үехэн сүүдэрт таарсан шалбаагийг харалгүй онож гишгэн ус цалиглуулна. Энүүгээр, наашаа хэмээн цолгин дуугаар хэлж, хараа сайтай эр хүн болон зам заах гэсэн би мөн л усанд дунд гишгэж орхиод сандран хол хол харайна. Танай байранд байдаг садангийн охин дээрээ ирсэн чинь хүн байсангүй хүлээсээр оройтоод өөр таних хүн байхгүйд арга буюу чамаар хүргүүлэх гэж ирлээ гэсэн Норжингийн үгэнд, анх түүнийгээ хараад баярласан сэтгэл хий нь гарсан бөмбөг шиг дороо л шалчийж орхисон хэдий ч хамт яваадаа ихэд баяртай алхана. Ойрд Арслантай гүүрээр согтуу хөлчүү хүмүүс их болж ганц нэгээрээ яваа охидыг айлгаад байгаа сураг манай байраар ч сонсогдоод байсан болохоор ганцаараа явахаас айх нь арга ч үгүй биз. Сайн танихгүй хүмүүс шиг дундаа нилээд зайтай алхсаар яахын зуургүй Норжингийн байрны гадаа ирлээ. Удаан уулзаагүйдээ ч тэрүү сүүлд салахдаа хэлсэн үгэндээ ч болсон юмуу хэн хэн нь тоймтой зүйл ярсангүй. Норжин урьд урдыхаасаа ч хөөрхөн харагдах бөгөөд угийн дөлгөөн царай нь шингэрч үл ялиг турчихсан юм шиг санагдаж байв. Анагаахын дөрвөн давхар байрны гэрэлтэй цонхнууд “Болдоо минь чи хаашаа алга боловдоо” гэх шиг асаалттай гэрэл бүхнээрээ танил дотнохон мишээж угтлаа. Байрны үүдэн дэх жижиг өрөө гадаа дулаахан болоод нэг ч хүнгүй болжээ. Хичээл тарах дөхсөн, дээрээс нь хосууд гадуур алхдаг цаг тул арга ч үгүй биз. Хаалган дах жижиг гэгээвчээр харахнаа огт танихгүй жижүүр шавар баримал шиг лүглийн сууна.
Норжин хэсэг чимээгүй зогсон гутлынхаа хоншоороор шал зуран байснаа над руу царайгаа улайлган хараад нэг юм хэлэх гэснээ болчих шиг боллоо. Баяртай гэж хэлэх гэсэн боловч ам эвлэж өгөхгүй байсан би хий л хоолойгоо засан ийш тийш хараад хэсэг түгдчин юунаас эхлэхээ мэдэхгүй байснаа
-Танай байр шинэ жижүүртэй болоо юу гэж асуулаа. Норжин:
-Тиймээ бараг сар болж байна. Манай нутгийн хүн юм гэсэн. Надад их сүрхий байдаг юм гээд тонгойв. Урьдынх шигээ гэзгээ савлан “би орлоо” хэмээгээд эргэж харах ч үгүй алга болдог Норжин нэг л биш агаад орох гэж яарахгүй байгаа ихэд гайхмаар. Энэхэн зуур сэтгэлд өнөөх ганган залуу санаанд орж ирэн ямар нэг юм болсон юм биш байгаа гэж бодогдон
-Чи зүгээр биздээ? гэрийхэн чинь сайнуу хэмээн асуулаа. Норжин “зүгээрээ манайхан ч сайн” гэж бүдэгхээн хариулснаа түрүүнээс хойш газар ширтэн байснаа надруу эгцлэн хараад
-Чи индүү засаж чадахуу? Манай индүү ажилпахаа байсан. Тэгээд ч чи манай тасгаар ер орж байгаагүй. Нэг ороод гараач гэж урьлаа. Норжинг хараад баярлсандаа, тэгээд ч харанхуй болж байсан болохоор намайг хэн харах вэ дээ гэж бодон Цэдкагийн өмсдөг, гэдэснийх нь ормоор сунаж хэлхийсэн ноосон цамц, хаваржин Сэлбийн эргийг төөлсөн маажгий гутлаа углаад гарсан би ихэд санаа зовон шилээ маажин гулжигнаж
-Уг нь индүү зэргийн юм ч юу байхавдээ. Хэдэн утас нь салаа л биз. Харин миний энэ хувцас хунар! Танай тасгийхан юу ч гэж бодох юм билээ хэмээн ичингүйрлээ. Норжин надруу харан сайхан бор нүдээрээ инээмсэглэн
-Зүгээрдээ манайхан дадлага гээд явцгаасан. Эмнэлгүүд дээр жижүүртэй. Тэндээ хононо. Жижиг Норжин хамаатныдаа очиж магадгүй гээд байсан. Байхгүй ч байж мэднэ. Урьд нь хөөгөөд байхад ичихгүй ирдэг байсан хүн одоо гуйгаад байхад орохгүй гэдэг болоо юудаа. Надаас арай ичихгүй байлгүйдээ гэлээ. Сэтгэлийн мухарт ямар нэгэн гэрэл асах шиг болсон би удаан гуйлгасангүй орохоор шийдэв. Нутгийн эгч байрны жижүүр Норжингийн гуйлтыг уриалагхан зөвшөөрч “хаалга барихаас өмнө гаргаарай” хэмээн ахин дахин захиад үлдлээ.
Тогшиж үзэснээс биш босгыг нь давж яваагүй би шар модон хаалгыг нээн ормогц л цэвэрхэн бүхэнд нь нүд алдарч охидын тасаг аргагүй л өөр байх юмдаа бодоод үүдэнд нь муу маажгий гутлаа тайлан Норжингоос нэрэлхэн нуусхийж тавьлаа. Өглөөхөн өмссөн оймс хэдийдээ урагдсан юм бүү мэд эрхий хурууны харалдаа онгойсон нүх гарчихсан харагдахад нь өөрийн эрхгүй ичиж Норжингийн авч өгсөн сандал дээр нэг хөлнийхөө араар цоорхой оймстой хөлөө нуун юу юугүй л босож бүжиглэх байгаа хүн шиг цомцойн суув.
Цэвэрхэн хураасан дөрвөн ор, бүртийх ч хоггүй модон шал, цонхны тавцан дээр тавьсан цэцэг гээд л юм бүхэн нь манай тасгаас аргагүй л өөр санагдаж өөрийн эрхгүй биеэ барих сэтгэл төрнө. Норжин гадуур хувцсаа тайлаад цай аяглан надад бариад “хоол идэхүү” гэж асуув. Нэрлэхсэн би идвэл идчихмээр байсан хэдий ч үгүй хэмээн толгой сэгсэрч “дөнгөж сая хоолоо идсэн” гээд цайг нь шалмагхан оочиллоо. Энэ өнөөх чинь гээд Норжин хаа сайгүй байдаг орос индүү авчирч өгөв. Урьд нь хэрэглэж л байснаас задалж үзээгүй индүүг ийш тийш нь эргүүлж тойруулан харснаа халби байгаа юу гэж асуулаа. Охидын тасагт халби огт байдаггүй. За тэгээд халби байлаа гэхэд цахилгааны лент гээд багажны төрөлийн юм огт байдаггүй болохоор аргалж байгаад индүүг нь авч хариад техникт мундаг Байдаагаар засуулах арга сийлээд байсан юм.
- Жижиг Норжингийн ах нь цахилгаанчин юм лдаа. Уржигдар манайд ирж багажаа орхиод хөдөө явсан гээд орон доороос миний мэдэх нь байтугай барааг нь ч харж яваагүй багажнууд гаргаж ирлээ. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг болсон би аргагүйдэж индүүг задалвал ашгүй нэг утас нь салсан байх нь тэр. Сэтгэл амрах шиг болсон би тэрийг нь буцааж холбонгоо их мэдэмхий дуугаар
-Энд нэг “диод” шатжээ. Гэхдээ нэг удаа аргалчихлаа. Хэсэгтээ л давгүй гэж хэрэндээ л додигор өгүүлээд хананы залгуур чинь хаана байна. Шалгаад үзье гэж өгүүллээ. Норжингийн авч өгсөн урт залгуурны үзүүрт индүүг залгаад улыг нь барьж үзвэл огт халсангүй. Уртасгагч чинь залгаатай юмуу гэсэнд Норжин эргэж хана руу очиж үзэснээ
-Өө энд салчихаж гээд тонгойн ханан дахь нүхрүү залгуурыг хийв
Тас хийсэн бөглүү дуу гарч ажиллаж байгаа эсэхийг нь шалгахаар чихэндээ наах шахуу барьж байсан индүү шар гэрэл цацруулан буудахад сандарсан би угз татан уртсгагчийг тасаллаа. Норжин айсан бололтой дуу алдан хажууд ирээд чи зүгээрүү гэж ахин дахин асууж гарав. Хурц гэрэлд гялбасан нүд хэсэгтээ л юм харахгүй аргаж хөмсөг хавьцаа халуу оргиод явчихад нь илээд үзвэл нунтаг хар юм хурууны өндгөөр хуйлраад ирлээ. Ичиж айсан хоёртоо ухаан тавих шахсан би дэмий л нүдээ нухлангаа
-Зүгээрээ. Яагаа ч үгүй. Тэр муу “диод” биш байжээ гэж үглэн эргэж ашиглахын аргагүй болсон индүүг хий л эргүүлж тойруулан харж зогслоо. Өрөөн дэх утаа униар түр намдан нүд ч гайгүй болж ирмэгц Норжин хүүе наад хөмсөг чинь гэж уулга алдав. Норжингийн нүүрээ хардаг жижиг толинд харвал өрөөсөн хөмсөг хуйхлагдан хариугүй жаахан юм үлдээд ижил буруу нүдтэй тэр гэхийн тэмдэггүй амьтан өөдөөс харж байх нь тэр.
Жижиг шар модон ширээн дээрх хөгжимнөөс “хайрын бурхан” хэмээх сүүлийн үеийн нэгэн дуу намуухан эгшиглэж өрөөнд ер бусын аниргүй. Удаан дуугай сууж сураагүй би яриа эхлэх хэрэгтэй юм шиг санагдавч хэлэх үг хийх зүйл хоёр минь надаас биш өөр хүнээс гарах гэж байгаа шиг л хөндий хоосон оргиод аргагүй нь эрхэнд таг дуугай л суулаа. Дээрээс нь индүүний засвар нүүр халуун оргиулан ам түгжих тул Норжинг ярихыг нь л хүлээхээс өөр аргагүй. Норжин ширээний нөгөө талд суун гар хуруугаараа оролдож ямар нэгэн юм хэлэх гээд чадахгүй байх шиг харц тулгарах тоолон царай нь улайн тонгойно. Нөгөө ихэмсэг өөртөө итгэлтэй бүсгүй хаа ч юм бэ одоод оронд нь огтын танихгүй жаахан охин багшдаа загнуулж байгаа юм шиг тонгойн суугаа Норжин юу ч эс ярих бөгөөд орхиод гараад явчиж боломгүй санагдан дэмий баахан суулаа. Байрны жижүүр хаалга барихаас өмнө гараарай гэсэн нь бодогдон хананд буй цаг харвал хэдийн арван нэг болжээ. Яриа өдөх гэхээр амнаас дандаа болохгүй үг гарч хаширсан би юунаас эхлэхээ мэдэхээ байн элдвийг сэтгэж, ингэж хэлэхээр дэмий, тэгвэл бүүр дэмий гэж шилж сонгон байснаа
-Бороо ороод сайхан байна шүү. Ногоо ч ургах байхдаа гэж өөрийн биш хоолойгоор там тум хэлээд олон жил мал хариулсан өвгөн шиг гэсэн бодол тэр даруй харван орж ирхэд нь цааш ярилгүй таг боллоо. Норжин надруу харан жуумалзаснаа
-Тиймээ. Сайхан байна. Хүн болгон бороо хүлээж л байсан байхдаа гээд тэр даруй харц нь хувиран доош тонгойв. Би хэсэг зуур чимээгүй байснаа
-Би ч явья даа Орой болж байх шиг байна. Манай байрын хаалга арай эрт барьчихдаг юм гэсэнд Норжин
-Нээрээ тэгэх байхдаа. Би ер сансангүй гэснээ чамайг гаргаж өгнөө гээд босон орон дээрээ эвхэж тавсан цуваа авахаар эргэлээ. Би
-Зүгээрээ би өөрөө гарчихнаа гээд оймсныхоо цоорхойг харчихаас өмнө гэж бодон яаран үүдрүү очиж хоёр муу гутлаа яаран углаж авав.
Өлгүүрээс цамцаа аван өмсөж байх зуур Норжин хажууд ирэн надруу харж байснаа гараа явуулан миний цамцны захыг янзалснаа доош тонгойн шал ширтэв. Би тэрхэн зуурт өөртөө итгэж ядан гайхаж хоцорлоо. Тэрээр хэсэг зуур чимээгүй байснаа сонсогдох төдий хоолойгоор
- Чи .. чи.. дахиж хэзээ ирэх вэ? гэлээ. Би чихэндээ ч итгэсэнгүй. Мөн юу гэнээ хэмээн ахин лавлаж чадсангүй. Шал ширтэн чимээгүйхэн зогсох түүнийгээ сайтар ажвал цувны хормой нь үл ялиг чичигнэн байх агаад ханцуй дээр нь нэг юм дусах шиг болсноо алгуур норон нүүгэлтхэд нь доош тонгойн харвал тэр маань уйлж байх нь тэр. Тэрхэн зуур сэтгэлд урьд өмнө хэзээ мэдэрч байгаагүй уярал төрж зориг муутайхан гараа явуулан түүнийхээ бүсэлхийгээр тэвэрвэл Норжин мөрөнд минь нүүрээ наан ээждээ аргадуулж буй жаахан хүүхэд гэмээр шуг шуг хийн асгартал уйлав.
Түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд цээжиндээ наалдуулан чанга гэгч тэврэн байхдаа энэ орчлон дээр надаас өөр жаргалтай хүн байхгүй юм шиг л санагдан нүдээ тас анин аз жаргалдаа мансууран байлаа. Норжин уйлах завсраа турь муутай гараараа мөрлүү зөөлхөн цохин
- Чи муухай. Чи ёстой муухай залуу хэмээн ахин дахин үглэн халуухан нулимсаараа энгэр нэвтэртэл уйлав. Хэсэгхээн байгаад жаал тайвширсан тэр маань юм ярихтай болж над руу харан хулчигардуухан инээмсэглэснээ нүдийг минь гараараа таглан битгий ингэж хараад бай! Би ичээд байна гээд цээжинд дахин нүүрээ нааж уртаар санаа алдаснаа
- Чи жаахан байж байгаад яваач тэгэхүү? Би жаахан тайвширмаар байна. Тэгээд бас чамтай жаахан баймаар байна. Чи цонхоор бууж чадахуу? гэж асуулаа.
- Хүүе чи ярина вэ? Тагтны сармагчин л гэсэн үг. Бууна авирна. Орны бүтээлэг унжууллаа л бол хоёр мотортой лифт шиг л явна шүүдээ гэж би уухайн тас онгирлоо. Норжин энгэрт наалдсан чигээрээ
- Битий олон удаа авираарай. Танай тасгийн бүдүүн залуу чинь өвөл бараг үхэх шахсан шдээ. Царай нь цайчихсан үг ч хэлж чадахгүй байсан. Олон хавар нэгэндээ гэж. Нэг л өдөр хөл алдаад унавал яана. Ойлгоснуу? гээд өхөөрдөм нүдээрээ харлаа.
Норжингийн орон дээр зэрэгцэн сууж түүнийхээ мөрөөр тэврэн өөртөө наалдуулаад хэсэг зуурхан бие биенээ анирдан суулаа. Норжин цээжинд толгойгоо наан зүрхийг минь чагнах шиг чимээгүйхэн байснаа
- Би чамайг ирэхгүй болохоор чинь яаж байсан гэж бодож байна. Эхний нэг хоёр хоног ирэхийг чинь хүлээгээд л.. Дотроо чамайг ажилтай байгаа, үгүй бол хичээл ихтэй байгаа байх гэж бодож өөрийгөө тайвшруулаад л байсан юм. Долоо хоногийн дараа бүүр ирэхээсээ өнгөрлөө гэж бодохоор хичээлээ ч хийж чадахгүй шөнө ч унтаж чадахгүй үргэлж чамайг бодоод чи нүдэнд харагдаад ямар хэцүү байсан гэж бодно. Чи муухай! Өдөр болгон ирж хүнийг өөртөө дасгачихаад усанд хаясан чулуу шиг алга болдог. Би чамайг арай ч тэр чигээрээ явчихгүй гэж бодож байсан юм. Тэгсэн чинь яг хорин найм хоног алга болдог байна шүү. Хаяа танай байраар очоод тасгийн чинь үүдээр хэд хэдэн удаа гарна. Чамтай таарах гэж байх гэж горьдоод л яваа нь тэр. Чи ерөөсөө гарч ирэхгүй. Би нээрээ чамд ямар их дасаж орхисон гэдгээ өөрөө ч мэдээгүй байж. Чамайг хаалга тогшихыг чинь хүлээгээд л.. Чиний тогшилт чинь хүртэл мэдэгддэг болчихсон юм билээ. Орой болгон танил дотно тогшилтыг чинь хүлээн цаг өнгөрч өгөхгүй надад ямар их хэцүү байсныг чи лав мэдэхгүйдээ. Чамайг анх надтай уулзах гэж ирэхээр чинь би гарахгүй гэхээр манай тасгийхан бүгдээрээ л гараачээ чи, хүн хүлээлгээд гээд тал талаас хэлээд л. Би гэж нэг ааш муутай хүн. Уурлаад чамайг хөөгөөд л. Дараа нь өөрийгөө хичнээн тэнэгийг л гайхлаа. Чи яагаад надад тийм сайн байдгийг мэдэхгүй ч гэсэн би өөрийгөө чамд ямар их сайн гэдгээ л мэдлээ гэж Норжин намуухан хоолойгоор ярив.
Би өөрийнхөө гадуур ямарч зорилггүй хий дэмий тэнэдэг байснаа, Тасагтаа байж сууж чадахгүй байснаа, Сэлбийн эрэг хүртэл алхдаг байснаа, архи ууж Цэдкад зодуулснаа яриад хоёул бие биендээ эрхлэн нилээд удаан суув.
Норжин босож нүүрээ угаан өрөөний гэрлийг унтраагаад ширээнийхээ чийдэнг асаан хажууд ирж зогсоод бүдэгхэн гэгээнд үл мэдэг талимаарсан бор нүдээрээ надруу харж байснаа
-Чи надад үнэхээр сайн уу хэмээн ахин асуулаа. Би босож түүнийгээ тэврэн
- Чамдаа хайртай. Хайртай. Чинийхээ төлөө би бүхнийг хийнээ. Хоёулаа үр хүүхэдтэй болж, гэр ороноо өөд нь татан, хамтдаа сайн сайхан амьдарлыг босгоноо. Чи минь надад олдсон хамгийн үнэтэй бэлэг, урам зориг, эрч хүч, амьдарлын утга учир хэмээн хариу хэллээ. Норжин хүзүүгээр тэврэн өлмий дээрээ өндийн халуухан уруулаараа уруул дээр зориг муутайхан үнсээд чихэнд
-Чи өнөөдөр манай тасагт үлдээч.. хэмээн дуулдах төдий шивнэв.
Зуны богинхон шөнө дорхноо л өнгөрч шувууд шулагналдан үүр манхайтал цайлаа. Байрны жижигхэн өрөөний цонхоор орж ирэх гэгээнд үзэгдэх бараа төдхөн тодорно. Хамаг бүхнээ надад зориулан эмэгтэй хүнээс гарамгуй зоримог зан гаргасан Норжин цээж төөнөх бумбагар хөх, агдгансан халуухан биеэрээ намайг шахан алдчих вий гэсэн шиг тэвэрч, хүзүүнд нүүрээ байн байн нааж хүүхэд шиг л элдвийг ярина. Шөнжингөө унтаагүй хоносон бид хоёрт ярих юм ихтэй байсан ч дууссан яриа цөөхөн байв. Урьд нь төдийлэн эмс охид гэж хөөцөлдөж яваагүй надад Норжингийн юм бүхэн сонихон, ариухан, тийм гэж хэлэхийн аргагүй ялдам нэгэн ертөнц үүд хаалгаа өмнө минь нээсэн юм шиг л санагдана. Дэр бүрхэн асгарсан сул хархан гэзэг, эгэл жирийн бор царай, зөөлөн булбарай арьс тэргүүтэн нь миний хувьд хүний ертөнцийн сайхан бүхний цогц байлаа. Удсан ч үгүй нар мандаж алтан шаргал туяа умгар өрөөний хана тэмтчин доошилж бид хоёр дээр тусав. Норжин надаас ичингүйрэн хөнжилдөө шурган нүүрээ нууж цээжинд наалдан байснаа
-Чи цаашаа харж байгаа ч тэгэхүү? Би хувцсаа өмсөөдхөе гэлээ.
-Яагаад надаас ичээд байгаа юм бэ? Чи бид хоёр бие биенээ цаашдаа зөндөө харна шүүдээ гэвэл Норжин
-За ямар ч гэсэн өнөөдөр биш. Цаашаа харж байлдаа хэмээн эрхлэнгүй хэлэхэд нь би буруу харж хэвтлээ. Норжин хувцаслаж дуусаад босож цай чанав.
-Өнөөдөр би чамд зориулж анхныхаа цайг чанаж байна. Даанч сүүгүй шүү гэж Норжин хэлээд нарны туяан доогуур нүд гялбуулан инээмсэглэв.
-Чи цайгаа хэдийн сүлчихсэн шүүдээ гэж намайг хэлэхэд Норжин
-Юугаар хэмээн хацараа үл мэдэг хонхойлгон байж асуулаа. Хайраараа, өрөөрөө, сайхан бүхнээрээ гэж би хэлээд түүнийхээ гараас татан хажуудаа суулгаад үнслээ. Сэтгэлд буусан бүхэн маань анхны хайрын минь нандин дурсамж болж үлдэх, харж байгаа бүхэн амьдарлын туршид бодолд өнжих зураг болон зурагдах энэ өдрийн юм бүхэн эхнээсээ л эхлээд үлгэр шиг л байлаа. Жижигхэн модон ширээний хоёр талд суун түүнийхээ чанасан цайг ууж суухдаа эгэл жирийн энэ өдөр их амьдралын эхлэл байх болтугай хэмээн сэтгэлдээ билэгшээн бодож суув.
Норжин орон доороосоо модон авдар татан гаргаж ирээд дотроос нь утас зүү авч гутал дотор байсан миний цоорхой оймсыг авч оёх гэхэд нь би хичнээн хориглоод дийлсэнгүй. Норжин сандал өнцөгдөн суугаа надруу шоолонгуй харснаа
-Чи нээрээ тэгж сайн тагтанд авирдаг юмуу? гэж асуулаа.
-Нээх их сайн бишээ гээд би толгойгоо маажин хэсэг чимээгүй сууснаа: Би урьд нь ерөөсөө индүү задалж ч үзээгүй гэсэнд Норжин жуумалзан инээснээ
-Би тэр утсыг нь салгасан юм. Чи л буруу газар нь холбочихож. Бас “диод” гээд шаал өөр юм яриад байгаа юмаа гэснээ өчигдөр манай хамаатны охин тасагтаа байсан. Би шууд л чам дээр яваад очсон юм. Гараад явж байхдаа Дууяатай тааралдчих вий гэж ямар их санаа зовж байваа гэлээ.
Би түүнийгээ харах тоолон сэтгэл зүрхэндээ үгээр илэрхийлж хэлэхийн аргагүй их аз жаргалыг мэдэрч суулаа.
Хонхны баярын мэнд хүргье! Гэсэн гоёмсог бичигтэй урт урт автобуснуудын дундуур Туяаг эрэн баахан явав. Эцэг эхчүүд оюутнууд гээд л түмэн хүн цуглаж хөл тавих зайгүй шахуу болжээ. Норжин
-Тэр байна гээд намайг чирэн намирсан урт дээлтэй баахан охидууд дундаас танихын аргагүй гоё болсон Туяаг яаж олж харсан юм бүү мэд заагаад хажууд нь гүйж очлоо. Баадай Цэдка хоёр хэдийн ирчихсэн Туяагын хоёр талд хамгаалагч шиг л костем болсон залуучууд зогсон зургаа авхуулж хэрэндээ л хөөрч хөгжин байна. Угаас өндөр гоолиг биетэй дээрээ уртаас урт үүлэн цэнхэр дээлээр гангарсан Туяа үнэхээр дэгжин харагдаж байлаа. Түрүүнээс хойш том хар цүнх гараасаа ер салгахгүй түнтэгнэж яваа Цэдка зураг авхуулж дуусаад
-Хэлэх юм байна. Манайхаан ийшээ түр холдоодхьё хэмээн уриалж биднийг дагуулан олны хөлөөс түр хөндийрөөд барьж явьсан цүнхээ онгойлгон дотроос нь оргилуун дарс нэгийг, цаасанд нямбайлан боосон жүнз хүний тоогоор гаргаж бариулаад намжиртай гэгч задлах зуураа инээмсэглэн
-За нөхдөө өнөөдөр хонхны баяраас илүү чухал нэгэн зүйл та нартаа дуулгья гэж бодлоо гээд Туяаруу харан инээмсэглэж мөрөөр нь тэврээд
- Бид хоёр хүүхэдтэй болно гэлээ.
Баадай бид хоёр дуу алдан баяр хүргэж Туяа Норжин хоёр бие биенээ тэврэн хацар дээр нь үнсэж бөөн баяр болцгоов. Надаас өрсөж гэсэн шиг Баадай
-Манай тасгийн анхны хүүхэдэд би нэр өгнөө гээд надруу хандан залжин нь аргагүй нүд ирмэн хэллээ.
-Хөөе чи больж үз. Тэгж ярих бол Туяа Цэдка хоёрыг эхэлж танилцуулсан хүн нь би биздээ. Би нэр өгнө гэж намайг хэлэхэд бид хоёрыг харан ангайж хоцорсон Цэдка
-Би аав нь биздээ. Та хоёр чинь юу яриад байгаан бэ ? хэмээн үнэмшиж гүйцсэн бололтой царай улайлган хэлэхийг харсан би тэсгэлгүй инээд хүрэн
-Туяагаас асуулдаа чи. Итгэхгүй бол гарахаар хараарай. Би аав нь. Надтай жигтэйхэн адилхан хүүхэд гарна. Харин хөгшнийгөө уучлаарай. Танайд нэг хүүхдээ өсгөхөөр шийдсэнд гэж хэлээд инээлээ. Хүүхэддээ нэр өгөх эрхээ алдах шахсан Цэдка тэрхэн зуур барьц алдсандаа бантаж намайг барьж авах гэж хөөцөлдөв. Аав болох гэж байж намбагүй гэдэг нь чиний оронд би л аав нь болохоос хэмээн Баадай хэлэн бүгдээрээ баахан инээлдэв.
Урт сунагар шар автобус дэнхэлзэн хөдөлж хонхныхоо баярын дууг оюутнууд хоолой мэдэн дуулж хотын гудамжаар алхаж яваа түг түмэн хүний харц дагуулан одлоо.

Сэтгэгдэлүүд:
Миний оюутны байрны амьдралаар биччихээ юу даа. Нутгийн залуу минь. ХЭ хэ
Harin chin nogoo gangan zaluud zoduulsnaa yarisangyi dee .... Bodvol bas l er ulsiin nuuc muuc gyndyygyi zan um bailgyi dee...
he he he Enhnii hesgiin uyangiin halil chin ih goy bolson bna lee shyy.. Zohiolch shinjtei l.. hyyrnej baina lee.. Chadvar baina shyy... Eniig nom bolgovol goy bolno doo...
tsaashilaad olon angitai huurhun kino ch boloh yum biluu
Тагмд: Ном болгох ч арай түүхий биздээ ийм юм бичлээ гээд нөгөө эрхэм мэргэд нь бариад идчихнэ биз.Монголын уран зохиолд сонирхогчын орон зай байхгүй гэж ирээд л хэ хэ
Доогий, намуун, хөөрөхнөө, монжиго, понни фее тунгаанууд,бүгдээрэнд чинь орж ирсэнд баярлаж байна шөө. Нээрээ энэ тооллого оруулах гээд ядчихлаа. Хэдэн хүн орж байгаагаа мэдэж байгуул зүгээр л байх юм. Өөр бас орох дуртай блогоо гээд нэг хэдэн блог хажуудаа биччмээр байна Заавал зөвшөөрөл авч мавдаг юм болуу. Шиноковд хэлж туслаарай залуусаа
Ene Cedka neeren yag ingeh geed baisiimaaa.. ene ih oloh hyyhedtei hyyhdee erhlyylsen nohriin dyr shyy !!!....
Odoo ingeed ornood biaval garhcig chin joohon juldah baih daa... Esvel byleg bolgood oor garchig ogvol goy ch um shig...
Odoohondoo nom gej bodohoos emeej baigaa bol yavaandaa bodooroi !!!... Neeren shyy... yneheer gaigyi bichij baigaa shyy dee.. Bi zohiolch geed ongirood hashgiraad baidag uls l zaaval mundag baih albagyi biz dee... gehdee medeej tednees ilyy gej uy gej l orilood yavav gej tiim biz dee...
дахиад л хүлээгээд л үлдлээ шүү
Зоригт: Майл хаяг чинь болохгүй байна. Холбоо барих утсаа миний 360-д үлдээж болохуу. Би маш их баяртай байна. Нэг ч атугай мэрэгжлийн хүнтэй уулзаж санал солилцоно гэдэг бол том аз шүү.
Bayarlalaa.
Urgeljleliig n huleej suuna
he he he
caana chin moson HOTEL motel bariad hachin baina zygeeer...But muthan bol tas holdono dooo... ha ha ha .... dotor ni honood uy yahad dendyy kaiftai gejiinee.. Holdchihoood gozoigood baigaa eseh esvel uusan boosternii gaviya esehee yalgahgyi kachin um boljiino gejiine caana chin zaluus ...
http://www.hotelchatter.com/files/admin/ice_hotel_bedsleigh.jpg
Za za togsgoliinh um bol hyleey doo... gehdee l ih udjiina shyy.....
Anxni xair uguulleg chini duuschixsan yumu? Xediigeer urgeljluuljbichix ve?
Sariinhaa oin deer neg um nutag orni baraa harahiim bolovuu yahiim boldooo ???
he hehe
Za udhagyi zavtai bolood oruulaarai gej hysie !!
mongold ochihoor ch ih l zavtai mortoo zavgyi boldgiim daa !!
хэхэ
Сэтгэгдэл үлдээх: