Наргиа

 

Миний төрсөн нутгийхан жигтэйхэн шооч хүмүүс лдээ  За тэр дундаа Дарьгангачууд гэж янзын шүүдээ. Одоогоор бол шогийн мэдрэмж сайтай хүмүүс гэхүүдээ. Дарга болгон хочтой цэрэг болгон давхар нэртэй ийм л сумыхан. Энэ дундаас төрж гарч тэр дунд чанагдсан аавын хүү Торой банди миний бие хүн шоолмоор санагдаад болохгүй байх нь арга ч үгүй биздээ.  Удмын юм гэж нэг юм байна даа. Хүний газар ганцаараа уйдаж хэвтсэн миний толгойд элдвийн л юм буугаад тэр дундаа хошин шогийн золигнууд аазгай хөдөлгөөд болдоггүй ээ. Нэгэн удаа  Баабар гуай нь ч билүү нэг нь  тэднийг гадаад үзэмжинд нь заяасан дифектээрээ хүн инээлгэдэг хүмүүс гэж байсан нь санаанд орж байна.

 Миний энэ  наргиа ч гэх юмуу шоо ч гэх юмуу хэдэн зүйлсийг нилээд сэтгэж бодож байж л инээх байх. Үгүй бол хаагаад хаячихаарай  гэж.

 

Маск продакшны хэдэн сүрхий нөхөрөөс эхэлнээ байнаа.

Баярмагнай өөр нэг залуу жүжигчин(нэрийг нь санахгүй байна. нэг шаамий нөхөр байгаа) хоёрыг зэргэцүүлж зогсоогоод хажуунаас нь харвал сар залгиад хэр удаан тэсэхээ үзэж байгаа хүмүүс шиг л харагдаад байгаан. Эрүү гэж янзын.

 

Мөнхсайханы уруул. Насаараа бүрээ үлээсэн хүн шиг тэр уруул янзтай. Харуудад зориулж хийсэн уруулыг азид наагаад гаргачихсан бурхан бас хааш яаш нөхөр шүү

 

Амбий ахын нүүрийг харахаар л Сталинград хот дайны дараа гэсэн зураг санаанд орно.

 

Жүжигчин Аглууд: Дов тойрсон долоон нүх доошоо харсан хоёр нүх гэж таалгаад хүний нүүр хэмээн хариулах оньсого Аглууд үйлчилэхгүй ээ.  Хамрын хоёр нүх нь өөдөөс хараад байгаа шахуу юмыг яаж доошоо харсан гэх юм бэ?

 

Чаапий: Дух налуу, нүд зураас, хамар гурвалжин, нүх нь бүрээ. Мундаг авангард хүн шүү. Загвар зохион бүтээгч Соёлмаагаас төрчөөгүй байлтай. Ил харагдах нь ийм хүн далд байгаа нь ямар бол. Резбатай байж энэ тэр ...

 

Дуучин Номинжин: Хөдөлгөөн дахин давтагдахгүй ээ. Өвс үнрэлчихсэн хүүхэн зэргэлээ шиг мяралзаад эс бол туг шиг намираад байна. Цагаан хувцас өмсөөд шөнөөр.. Цааш нь өөрөө сэтгэ.

 

Одноо эгчийг заримдаа харахаар нээх хөөрхөөөн!! Алтан шаргал үнэг шигээ. Онон ах болохоор өнхрүүш шигээ цулцагнаж булцагнаад л .. Азтай өнхрүүш шүү идүүлчээгүй хэхэ.

 

Ганбаа гээд нэг бүдүүн залуу аль хошиг шогийн хамтлагт харьяалагдахыг нь бас мэдэхгүй байнаа. Тэр залуугын дотроос нэг өдөр гоё гэгчийн эрвээхэй гараад л ниснэ. Одоо тэхээр ямар амьтан байхуу бодоорой.

 

 

Эр хүн эр хүн шиг л  дуу хоолойтой байх сайхан л гэлцдэг.  Хошин урлагийхнаас Заяа ах, Улс төрчидөөс Ламбаа гишүүн хоёр хаварын ишигний хоолойтой хүмүүс шүү. Сонсоод үзээрэй. 

 

Өнгөт  инээд хамтлагийн хамгийн туранхай нөхрийг санаж байнуу? Нэг шулам энэ тэр болоод байдагдаа  Би нэрийг нь санадаггүй ээ.  Тэр нөхөрт Ромоос урилга ирсэн гэж байгаа. Цовдлуулсан Исүсийн зүрд тоглуулахаар. Бүсэлхийгээр нь таар ороогоод өөр хувиргалт хэрэггүй. Үс зүс, тарган, туранхай яаг гэсэн шүү..

 

За давараад Улс төрчидрүү орноо Буянгийн Жагай:

 Ундааны соруул хүзүү рүү нь хатгаад хамаг юмыг нь сорчихсон юм шиг нэг тийм хүн. Уусан идсэн нь гэдсэнд нь тогтодгүй. Эс бол аварга багадаа цагаан хорхойны вакцинаас зугтааж жадагдаад баригдаагүй байхаа. Марубини гаас зугтаачихсан хүн вакцин зэргийн юмыг бол тоохгйү биздээ.

 

Блогчноосоо нэг асуулт асуунаа. Пионер хүн мээм ургахаараа пионероосоо больж боловсорлын яамны сайд болж байгаа юм бол скаут хүн яадын бэ? анжгай!!

 

 

 

Дуучин Жагаа ах “мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дууныхаа клипэнд Нямдорж,  Арвин хоёрыг тоглуулах гээд дийлээгүй гэсэн. Нямдорж гишүүн:

 -Уа Та нэр боль боль. Байкалаас зияасан ийм сайкан мээнгктэй күмүс камерийн натурай бүсгкүйн коёр байкад  ийм жиакан көлс түлнө гэж юө байсийн!  Гээд хавьтуулаагүй гэсэн. (энийг Нямка ах үзчих юм бол муу Торой банди Монголд очоод онгоцны буудал дээрээс малын хулгайн хэргээр ачигдана биз.)

 

 

 

 

Эцэст нь Шар айраг хамтлагийн дуучин,  Хан бройгын эзэн гэсэн олон тодотголтой Ганхүү ах. Та нар ёолконы гялгар тоглоомны хажуу бөөрөнд нь өөрийгөө тольдоод нүдээ ирмээрэй. Ганхүү өөдөөс чинь нүдээ ирмээд зогсож байна. Бид нар тийм харагддаг юм чинь  мань хүн балардаг байхдаа.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-02-02 06:40:11
Больдиймуу Хүн доромжилоод ч байгаа юм шиг хэхэ
2. чацарганы бут (зочин) | 2009-02-02 06:40:46
хэ хэ, чи харин аатай тааруулсан байна шүү, зарим хүмүүс бол нэрийг нь бичилтгүй харагдаж байна, нямкад харин чиний хаягыг өгчих үү?
3. Торой банди | 2009-02-02 06:44:00
За та болиорой. Муу дүүгээ тэгж алахгүй шүү Өөр зөндөө байнаа Дараа оруулнаа хэ хэ
4. чацарганы бут (зочин) | 2009-02-02 06:44:04
урд нь чи оршил хийсэн болохоор зүгээр ээ хө, нөхөрсөг шог, ямар матарт гаргаад байгаа биш.
Дарьгангынхаа хэдээс оруулаач, би хэдэн хүн таньдаг юмсан, дээр лхагу ч билүү нэг блог дээр бас би санал тавиад тэр бултсан, бас Сүхбаатарын хүүхэд, http://www.ineemseglel.com энэ бараг мөн байхаа, тэр блог.
5. Торой банди | 2009-02-02 06:49:17
ок тэгнээ
Би жаахан завгүй болчлоо. Нэг гараад ирнээ
6. Agai | 2009-02-02 06:54:16
чи нээрээ баахан чухал царайлаад сууж байсан хүнийг инээлгээд хэхэ
7. altargana | 2009-02-02 06:54:40
хэхэ нээрээ бас ажигч юмаа, яг л дүрсэлсэн байгаам даа. Хөөрхий Ганхүү... өөрөө ч тоохгүй, монолын царай муутайчуудын атаман гэчихсэн явж байдгийн...

хаха Ламбаа гишүүн нээрээ яг л ямаа шиг жонгиносон дуутай ш дээ. Сайхан дуутай эр хүн гэснээс ... нэг юм санаанд орчихлоо, за за ү олдлоо.

Хөгжөөсөнд гялайлаа, дараагийнхийг нь бичээрэй, нөхөрсөг шог юм чинь хэн ч уурлахгүй байхаа
8. bmbm (зочин) | 2009-02-02 06:57:36
Хүзүүгүй бөгст эр
Чавганцын дуутай
Эр хэн бэ?
/бааба./
9. Торой банди | 2009-02-02 07:15:46
Дахиж үзээрэй хэдийг нэмчинээ
10. embi | 2009-02-02 08:59:40
Чамайг юмаа өгөхгүй бол Нямза ахад хэлнэ шүү хэ хэ

Хөөрхөн шоглол байна
11. Торой банди | 2009-02-02 09:05:52
Миний юмаар чи яаханвэ?
12. sarnaiha | 2009-02-02 09:15:02
нээрээ яг шүүү нүдэнд харагдлаал өнгөрлөө зурагтаар гардаг хэсэг нөхдүүд хэхэ
13. TAGM (зочин) | 2009-02-02 09:25:49
Yahnav hoorhii muu Undarmaag gaigyi l hyyhen shdee... Naadhaiig chin unshchihaad odoo bas silikondchihno doo...
Jagaa chin baingiin dezintrii gedeg ovchteim shdee zailuul
Hoshin shogiinhon bol argagyi ee... oorsdoo defect mefecttei baijiij l hiij biagaa um ni hychtei bolj baigaam shdee... Monksaihan harin nileen sain jujigchin shyy... dyr byr ni oor... zarimiinh ni dyr byr ijil bolood baih shig sanagdaad baidgiin ...
Za za dajgyi heseg ineechihlee...
14. Торой банди | 2009-02-02 09:40:02
хэхэх
Дэзэнтэрий байхдаа яахавдээ
би өөрөө савж уналаа
15. ВАФЛЬ | 2009-02-02 10:13:48
... Ганхүү бас аварга хаха
16. sundmn (зочин) | 2009-02-03 11:58:28
Minii hoshin shogiin medremj muudchihsan yum uu esvel blogchinii maani chadvar muu/zovhon ene udaad shuu/ bsan uu bi lav ineesengui duusgah shahaj bgaad Ganhuugiin tuhai unshaad l ineelee. Ene udaa tiim sain bolsongui ee hogshoon nii nuugui helehed tsaashid hicheegeerei. shuumjlelsend uuchlaarai. Amjilt husii. Anhnii hairaa oruulah boloogui bgaa yum uu
17. Торой банди | 2009-02-03 12:03:18
Тиймээ би ойлгож байна. Түүхий юм бичих дэмий лдээ. Хүнд хүрэх юм бичихийн тулд хичнээн дахиж уншиж бас нухаж байж юм болноо. Өөрт чинь баярлалаа. дахиж ингэж байлайрхгүйээ
18. ZOCHIN *** (зочин) | 2009-02-03 14:09:11
ANJGAI ARAI ORJ IREEGUI BOLTOI BUSADIG UNSHIW***
19. МОНГОЛХҮҮ | 2009-02-04 11:27:25
Aa hahahaha. saihan nohorsog shog
20. Ах хүү (зочин) | 2009-02-10 19:35:47
Иймэрхүү хошигнол чамд хэрэггүй дээ.Тууж,өгүүллэгээ хошин аястай бичих нь дээр шүү
21. Өвлийн өвөө anjigai | 2009-02-17 11:54:50
За зөв хариултыг болгооёоо. Скаут хүн бол ерөнхий сайд юмуу ерөнхийлөгч болдог бөлгөө. Манайд 17 жил болж байгаа болохоор 25-ний жил орохын цагт шимийг нь хүртмой.

За тэр Ганхүүг уншаад золтой л элгээр явчихсангүй шүү.
22. erhtsas | 2009-02-17 12:05:29
Ха ха ха Ганхүү ахыг бол яаг хэлчихдэг гэнэээ. Бурхан минь намайг уучлаарай би хүнийг шоолоогүй, Торой банди агаагын бичсэнийг уншаад л ингэж ихээр инээсэн шүү.
23. Торой банди | 2009-02-17 12:44:49
Золигнууд чинь инээж инээчихээд Торой банди шоолсон би инээсэн гээд эрлэг номун хаанд намайгаа барьж өгөхнээ
24. cacharel | 2009-02-17 12:47:35
Пинкэээ яаажуугаам чи хүнүүсийг хахаха .

Энэ хажуудаа шинэ сэтгэгдэл гэсэн вижэт нэмчээч хө.
25. Торой банди | 2009-02-17 12:49:32
Тэгж байгаад л нэг янзална даа гэж.
26. ВАФЛЬ | 2009-02-17 12:57:21
нэмээд өгчөөч, Кахрал минь ,хэхэ
27. Торой банди | 2009-02-17 13:18:11
Нээрээ тэгж туслаачдээ.Хэрвээ болдог бол
28. санжаа (зочин) | 2009-04-18 10:30:22
Торой банди оюутан ангийн найз байгаа юм. Дандаа хүн шоолдог золиг байсан юм. Хэл ам гүйцэгдэхгүй. Миний хувьд чимээгүйхэн нэг хоёр удаа шоолуулаад өнгөрөхгүй бол байнга шоолуулчихвал бүүр яасан ийсэн юм болно. Дараа тухтай сууж байгаад уншия байз. Дээр оюутан ангийнхан чинь байвал миний хувьд найс шүү, Торой бандиа!
29. санжаа (зочин) | 2009-04-18 10:33:06
чи ч яалт ч үгүй ясны шооч банди юмаа.
30. санжаа (зочин) | 2009-04-24 01:24:51
чи ч аймаар мундаг хүн шоолох юм аа би чамайг яасан ч гүйцэхгүй. ухаантай хүмүүс л уран шогийн мэдрэмжтэй байдаг гэдэг. Тэр ганхүүг би таних ч үгүй. гэхдээ л бас яг тийм санагдаж байна.
31. lover_girl | 2009-04-24 01:27:59
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг чинь гоё онигоо байшдээ хахаха
32. nutag (зочин) | 2009-11-07 13:44:35
hesjii yavsan chini nutgiin hunbh shig.
hen be henii huuhed ve
aav eej ni hen be
ah egch ni haana bdgiin...kkk

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.