Эжийдээ заавал очоорой

Онгоц  үл ялиг хазайн агаарт эргэж, алгуурхан доошилов. Өндрөөс харахад шүүтэй цагаан тойром мэт үргэлжлэн харагдах уужимхан хөндий, түүний дээгүүр хулганын жим лугаа адил сүлжилдсэн машин зам, тогоонд  ширгээсэн ээзгий шиг нүцгэн уулсын арзгар толгойнууд хаяа хаяагаа дэрлэн хэсэг үргэлжилээд төд удалгүй бараа алдарлаа. Газрын өнгө солигдож  байшин барилгууд нүдний үзүүрт харагдан  энэ, тэр гэж ялгахын завдал өгөлгүй онгоцны цагаан жигүүр доогуур жирэлзэн өнгөрсөөр цардмал замтайгаа золгосон онгоц лүг хийн суув.

 

Байгальмааг суудлаасаа босохын ч завдал өгөлгүй онгоцны нарийхан гудам хөл гишгэх зайгүй болох нь бүгд л гэрээ санасан эс бол газар дээр хөл тавих гэж яарцгаасан бололтой.

 Уг нь хамгийн их яарч яваа хүн Байгальмаа.

Ус долоолгон шидсэн чулуу шиг яахын завдал өгөлгүй цахилж одсон харь нутгийн он жилүүд  гарын арван хуруунаас хэдийн хэтэрчээ. Ирээгүй удсан гэр орон, эхтэйгээ уулзана гэсэн бодол хоёртоо хэд хоногийн нойроо талалсан  Байгальмаа нилээд ядруу байлаа. Энэ жил түүний дараа жил гэж өөрийн буцах хугацаагаа жил дамнуулан ацгалсаар бүсгүй хүний ахархан насны амьдрал, гучин насны хяр дээрээс буцаж байгаа нь энэ. Уг нь ч бас ирэх жил гэсэн нэг төлөвлөгөө байсан лдаа.

Хэд хоногийн өмнө “эжийгийн  бие нь жаахан тавгүйрхээд” гэж утасны цаанаас чих эрэвгэнтэл санаа алдан алдан байж ахынхаа хэлэхийг дуулаад  эмгэн буурал эжийнх нь дүр сэтгэлд нь урган ажил төрлөө хам хум нэг тийш болгон арваад жилийн турш яараагүйгээрээ  яарч байж гарсан билээ.

 

Түрээсийн умгар өрөөгөө түгжиж ачаа бараагаа чирсээр гарахдаа өөрийх нь  дурсамжинд ойрхон үлдсэн ганц монгол дуу ч байж болох ботгоны тухай дууг амандаа аялан аяласаар байсан нь онгоцноос буухад нь бас л санаанд нь эгшиглэлээ.

 

Ботго юундаа буйлна вэ?

Бөн бөн бөн бөн тэшүүлнээ

Байн байн байн байн буйлнаа гэж сэмхэн амандаа аялаад инээмсэглэн  онгоцны буудлын доторхыг харцаараа ажив.

“Өөрийгөө боловсоруулж гэр орноо төвхнүүлээд л..” гэж саяхан туузнаасаа салсан салаа гэзгээ савлан, буурьтай хүний үгээр үг хийн энэ л буудал дээрээс хөдөлж байсан, одоо ингээд буцаад ирэх хоёрын хооронд нэгэн бодлын их хугацаа,  нэгэн бодлын цай чанахын зуур, өнгөрсөн  шиг л санагдана. Гаалийн ажилтан өөрийнх нь үеийн бололтой байрагшуу бор бүсгүйд паспортоо өгөөд буцааж авахдаа “данкэ” гэж санамсаргүйхэн хэлчихээд юу билээ гэж тэрхэн зуурт бодон санаа зовж “өө” гээд өөрийгөө баахан цайруулах аялгаар уулга алдаад инээмсгэлсэн боловч  “энэ Монгол” гэх шиг ширүүн харцаар үдүүлэн гарах хаалганы зүг дөхлөө.

 

Хөөрхий дөө миний муу хоёр ах минь...

 Томдож хэлхийсэн хүрэмнийхээ захнаас туранхай горзгор хүзүү гарган ачааг нь дааж ядан машины тээшинд хийж байгаа бага ах нь, уулзаад тулгамдснуу аль эс бол дуу цөөнтэйнх нь ч юмуу асуусан болгонд нь ганц нэг үгээр хариулан зогсож байгаа том ах  хоёрыгоо хараад Байгальмаа өөрийн эрхгүй л ингэж бодлоо. Уралдахдаа уралдаж барилдахадаа барилдаж хоёр ахын гар хөлийн чангад эр хүн шиг өссөн алдрай нас алс тэртээд одож одоо ингээд нэг уулзах гэж. Байгальмаа хий л шүүрс алдаад ээжийнхээ тухай асууж эс зүрхлэн машины арын суудалд суулаа.

 

 Том ах нь машины явдал дунд суудал дээрээсээ хагас эргэн Байгальмааг харснаа хоолойгоо засан нэгийг хэлэх гээд харц буруулан  хулмалзаж байснаа санаа шулуудав бололтой хөлөрч норсон чийгтэй гараараа гараас нь атгаж:

- Миний дүү .. Тайван байгаарай. Ээж эмнэлэгт хэвтээд дөрөв тав хонож байгаа. Гэнэтхэн бие нь чилээрхээд..гээд түгдчин санаа алдахад бага ах нь

- Ахын дүү шууд эмнэлэг явахуу? Гэрээрээ ороод хувцас хунараа солихуу? гэснээ хариу хэлэхээс нь өрсөж "хэзээ мөдгүй ирэх гэж байгаа чамд хэлж санааг чинь зовоогоод яахав гээд хэлээгүй юм" гэснээ шалавхан цааш эрэглээ.

 “Ээ надад  эртхэн хэлэхгүйдээ” гэсэн үг уруул давуулах шахсан Байгальмаа  “би өөрөө” гэж бодон санаа алдаж аяндаа мэлмэрэн гарах нулимсаа нуух санаатай нүднийхээ хар шилийг гаргаж ирэн зүүгээд “эмнэлэг” гэж эрсхэн хэлэв.

 

Байгальмаа хоёр ахыгаа даган өөлөх юмгүй цэвэрхэн, эм тан ханхалсан эмнэлгийн нарийхан хонгилоор явсаар ээжийнхээ хэвтэж байгаа тасагийн үүдэнд ирж орохоос зүрхшээн хэсэгхээн зогсоод нэгэнтээ урт амсгаа аван хаалгийг нь зөөлхөн түлхэж оров.

Бүх юм нь цав цагаан уужимхан тасалгаан дундах орон дээр цасан дунд торойж үлдсэн ганц цэцэг хэзээ мөдгүй сүүлчийн дэлбээ нь хагдран унахыг хүлээн тэр зүгрүүгээ налан дохилзож байх шиг жаахан бор эмгэн буурал тэргүүнээ өндөлзүүлэн угтлаа.

Эжийнхээ ширгэж хоцорсон нүдний аяган дундаас үрээ гэсэн энэрэл нэвт гэрэлтэх харцнаар нь л “ ээж мөн байна” гэж арай ядан таньсан Байгальмаа хоёр хөл нь мэдээгүй юм шиг нугадгас хийн орных өмнөхөн нь өвдөг сөхрөн сууж буурал тэргүүнийг нь энгэртээ наагаад үг сүггүй уйлж гарав. Тэртээх жилүүдийн дурсамж дунд нь өнгө өнгийн цэцэгс бүхий шар торгон алчуур толгойдоо зангидчихаад зурагт цай хоёрынхоо дунд өдрийг өнгөрөөдөг байсан ганган дэгжин эжийгээс нь эндүүрхийн аргагүй нүднийх л харц үлджээ. Газар дээрх ганц охиноо ирэх сургаар нь аль хэдийн бадмалчих байсан зулын гол шиг халуун амиа торгоон товшоон хүлээсэн эхийн нүдэнд “би охинтойгоо уулзаж чадлаа гэсэн” баярын илч гэрэл галын хөх дөл аятай сүүмэлзэнэ. Эмгэн амаа өмөлзүүлэн цээжнийхээ гүнээс  сонсдох төдий дуугаар

- “Эвий миний муу охин хүрээд ирлээ шүү” хэмээн уруулаа  өмөлзүүлэн хэлээд амьсгаадлаа.

 

    Урьд өмнө нь ээжийгээ зөөлхөн ярихаар нь "та жаахан чангахан яриачдээ". Эс бол наад утас чинь болохгүй байгаа юмуу даа? Би мөнгө явуулья! “Наад нэг ямбий утсаа солиочдээ” хэмээн  ээждээ эрхэлж сурсан зангаараа эрэлхүүхэн хэлж байсанаас өвчинд биш өтөлд дарагдсан эжийд нь чанга дуугарах гэдэг наадам зодоглохын дайтай болсныг уулзаагүй удсан Байгальмаа гадарлах ч үгүй байжээ.

 

            Том ах нь амаа даран чимээгүйхэн уйлснаа эх охин хоёрыг уулзаг гэж бодоснуу “бид хоёр үүдэнд..” гээд үгээ дуусгалгүй толгойгоороо дохиод гарч одлоо

 

Мах мариа нь юу ч үгүй шуугдан турж эцэхийн туйлд хүрсэн ээжийгээ харан харан харуусахдаа дэмий л хатингаршиж хоцорсон гарыг нь хацартаа нааж юу хэлэхээ мэдэхгүй хэсэг уйлаад Байгальмаа арай л гэж тайвширлаа.

 

Хүний охин үр юм гэсэндээ ээжийнхээ хучлага дэвсгэрийг янзалж, живхийг нь солиогүй байсныг нь сольж даахирсан буурал үсийг нь самнаж өглөө. Эжий нь мөнөөх л дуулдах төдий хоолойгоороо  уруулаа өмөлзүүлэн байж

- Муу охиноо дөнгөж ирэхээр нь нойтонтойгоо .. хэмээн үгээ зөөж тавин хэлснээ хоёр ахын чинь гар эр хүнийх болоод ч хатуу гэж.  Чи ч багын л зөөлхөн гартай хүүхэд байж билээ. Миний охин ирсэн нь болоод явчлаа. Тэгээд ч ээж нь  хоёр ахыг чинь .. хамаг юмтайгаа холиод баахан санаа зовж байлаа гээд нэг доор олон үг хэлсэндээ цээжээ түхэлзүүлэн амьсгаадав.

 - Ээжийнх нь  нүдний аяга дүүрч ирсэн том нулимсан дусал Байгальмаагийн гар дээр уналаа. Охинтойгоо уулзсан бас охиноороо асаруулж байгаадаа хязгааргүй баярласан хөөрхий эхийн нулимс голт зүрхний чанадаас ундарвуу гэлтэй час халуун байв.   

Охиныхоо өмсөж зүүсэн, царай зүсийг нь харан хэвтэж байсан эжий нь Байгальмаагын гараас атган өмөлзсөн хуурай уруулаа өрөвдөлтэй нь аргагүй эвлүүлж цөхөн “ээжийнхээ хажуугаар хэвтээч” гэж хэлээд туниагүйхэн инээмсэглэх аядлаа. 

Эхийнхээ хацар доогуур нэг гарынхаа алгыг шургуулан нөгөөг нь өөрөө дэрлэн яг нялх багадаа эрхэлж элдэвлдэг байсан тэр цагийнх шигээ л хоёул зэрэгцэн хэвлээ.

- Миний муу “үнхэлцгэн чинээ бор охин” эжийдээ ирэлгүй яасан ч их удавдаа. Алив ээжий нь “онжогыг” нь илж өгье гээд эх нь ядарч даагдахаа байсан муу гараа тэрүүхэн тэндээ хөдөлгөх гэж үзлээ. Тэгснээ жаахан уужирав бололтой

- Эжий нь жил болгон л цагаан сарын чихэрнээс муу охиндоо тавьдаг. Одоо ч ээжийгийх нь жижиг авдар бараг дүүрсээн.

Ээ ээж миньдээ.. Сэтгэл чинь санаж гансархын туйл болж нэг биш нилээд авдар дүүрээ бизээ. Богино ухаантай бүсгүй үр намайгаа өршөө. Хүнээс нуух нандин бүхнээ охиндоо л уудалдах гэж хөгшин буурал ээж минь та тэнэгхэн үр намайгаа яасан их хүлээгээ бол, яасан их ганцаардаа болдоо гэж харуусан бодсон Байгальмаа

- Ээжээ  би таньд шинэ алчуур авчирсаан хэмээн хуурын хялгасан чавхдас эв хавгүй хөрөөдөх шиг чичирхийлсэн дуугаар арай ядан хэллээ.

- Ашгүй гэж . Эжийнх нь алчуур захаасаа сэмрээд байсан. Миний охин ухаантай шүү. Эжий нь хэсэг зуурхан амсхийж уртаар амьсгаагаа татан байснаа. Миний муу охин эжийгээсээ хойш яана даа? Хань ижил, гараасаа хөтлөх үргүй. Ээж нь санаа зовоод бүүр өр цоорох шиг л болох юм.

- Ээжээ битгий зовоо! Би нэг хүнтэй танилцсаан. Сая дагуулж ирэх гээд амжсангүй.

-  Монгол хүнүү?

-  Тиймээ ээжээ Монгол. Надаас хоёр дүү.

-   Яамайдаа! “Ээжийнх нь санаа нэг юм..” гээд Эжий нь үгээ гүйцээлгүй уруулаа муруйлган инээмсэглэх боловч  нүднээсээ нь ахиад л том гэгчийн нулимс унаган унаган уйллаа.

-  Ээжээ битгий уйлдаа. Эмнэлгээс гараад та надад цай чанаж өгөөрэй!

-  Тэгнээ миний охин. Ээж нь сайхан цай хийцэлж өгнөө.. гэж эх хариулснаа сэтгэлийнхээ  мухараас ундарсан олон асуултнаас хамгийн чухлыг нь тунгаах мэт хэсэг байгаад

-   Миний охин тэр хүн чинь тэгээд сайн хүнүү?

-  Тиймээ ээжээ ёстой сайн хүн байдаг юм. Яг л.. яг л .. аав шиг!

-  За болж дээ. Лам гурван эрдэнэ минь..

 

Хөөрхий эх санаа нь амрав бололтой нимгэрч гүйцсэн хоёр хацраа түмбэлзтэл амьсгаа татаад хэсэгхэн унтлаа.

Байгальмаа энэ яваа насандаа худлаа хэлж үзээгүй нь өнөөдөр эцэс болж тэр дундаа хамгийн хайртай эжийдээ худлаа хэлж орхисноо бодон чимээ гаргалгүй мэлмэртэл уйлсаар л.

Эхийн царай ер бусын амгалан. Хоёр нүдээ хүүхэд шиг аниад яг л үдийнхээ цайг уугаад хэсэгхээн хажуулж байгаа ч юм уу  гэмээр. Сэтгэл зүрхнийхээ угаас  залбиран байж гуйсан сүүлчийн ганц хүсэлтийг нь бурхан сонсож гэдэгт итгэсэн эхийн сэтгэл амархаас ч яахав.

Байгальмаа ээжийгээ нүд салгалгүй ажин сууна.

 

 

Ботгондоо ингэ яаран яаран ирдэг бол эжийгээсээ явсан ботго эргэх гэж  яардаг боловуу.

 

 Газар дээрх ганц охиноо хүлээн хүлээн суухдаа үрийнхээ ажил төрөлд саад болох юуны магад гэхдээ өөрийгөө ийм болон болтол элдвийг эс өгүүлэн хүлээсэн жаахан бор эмгэн.

Орны урдуур унжсан гарыг нь атган хөнжлийнх араар хийлээ. Гар цэв хүйтэн..

  Үүлэн сүүдэр дайрах  шиг саарал өнгөөр алгуурхан хувилах эжийнхээ царайг Байгалмаа гайхан харж байснаа “ээжээ”  гэж намуухан дуудлаа.

-  Ээжээ?!   

ЭЭЖЭЭЭЭЭ......

           

 

 

 

 

 Rockford IL, 02.15.2009

 

 

                                                                                                               

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-02-16 09:29:33
блоггүй хүн шиг л долоо хонолоо. Удаан алга болсонд уучлаарай залуусаа. Бүсгүйчүүддээ ээжтэй хүн болгонд зориулж нэг өгүүллэг бичлээ. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй
2. jaja (зочин) | 2009-02-16 10:06:53
anhnii hair urgeljleh yumuu urgeljlel bga yumuu...o heheh orj irenguutee yum neheed unasan zaza odoo deerhiig unshnaaa
3. Торой банди | 2009-02-16 10:20:23
Анхны хайрын төгсөглийг хүлээсэн бүх хүмүүст: Юмны төгсгөл эхлэлээсээ хэцүү юмаа. Дуусгах гээд оролдоод л ерөөсөө болохгүй байна. Ямарч байсан бичиж л таараа. хэхэ
4. TAGM (зочин) | 2009-02-16 10:51:01
Yoooh balai umaaa... Hyn zovoogoood setgel semleeed haychih um aaa.... Uillaa... uimarlaaa..... orovdlooo.... hecyymooo
5. sundmn (зочин) | 2009-02-16 11:40:44
saihan bichjee ho. heleh ug ch alga.
6. sundmn (зочин) | 2009-02-16 11:42:55
hurdan bichihgui bol ho tanaihaar orohoos sanaa zovohoor bolloo. bosgiig chine eltel orj garsaar btal ner nuur ch gui boloh nee
7. monjigo | 2009-02-16 11:57:51
Ymar hetsuu yum bichee be, bhan uillaa, odoo boltol setgel mine neg l taivshirch ogohgui bna...chamd bayarllaa... bi udahgui eejdee ochino oo..
8. oyu_ge (зочин) | 2009-02-16 11:58:14
нүдэнд харагдтал сайхан бичжээ. хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг шиг . . . нээрээ л эжийгээ мөнх юм шиг л бодох юм даа
9. namuunaa (зочин) | 2009-02-16 12:01:41
setgel uimerlee bas uilla. derged ni bga hirnee eejiigee dandaa gomdoodgoo ch bas bodloo hu. eej mini l ugui bol bi gedeg hun hetsuudne gedgee meddeg hirnee l dandaa gomdoogood bhiin. bi aimaar muu ohin yum a
10. Торой банди | 2009-02-16 12:09:31
Сундамт:Харин тиймээ хө Ажил болж өгөхгүй юмаа.
Тагм:Баярлалаа. Сайнуу? цас мөсний орноор юу байна.
Монжиго: Ээжий ганц шүү. Орон гаран харуулдаж л байгаадаа.
Намуунаа: Ээж чинь ойлгоноо.
Оюунаа: нэг хүн ч гэсэн эжийгээ санаж байвал миний хэрэг бүтлээ гэсэн үг
11. altargana | 2009-02-16 12:15:50
сэтгэл өвдөж байна...би ээжийгээ харалгүй нилээд хэдэн жил болчихжээ. Явах гэхээр л болж өгөхгүй байсаар өдий хүрчихэж.Нээрээ орхиод гарснаараа л төсөөлдөг ижий минь улам л өтөлж жижгэрсээр байгаа байх даа.Хувцас явуулахаар томдлоо гээд байдгийн...

Дарьгангын Торой банди чи сэтгэл зүрхний минь шархыг хөндчихлөө...ижий минь намайгаа хүлээсээр байгаа.Гэхдээ ээждээ очихоор явахдаа чиний энэ өгүүллэгийг бодсоор явах болно
12. Nini | 2009-02-16 12:32:26
Сэтгэл эмтлэм, бас ухаарал хайрлам сайхан болжээ. Бидний хэдэн монголчуудын хэдийг нь яг л ийм хувь тавилан хүлээж байгаа бол доо.
13. busgui (зочин) | 2009-02-16 12:54:38
Bichih gesen chin nudend nulimas duureed gar chichreed usgee oldoggui ee ... zuvhun ooriinhuu l onoo margaashiig bodood suuj bgaa nad shig hunii setgeld um bogogduulahaar bichjee bayarlaa and min bi eejdee zaaval ochnoo tun udahgui
14. TAGM (зочин) | 2009-02-16 13:53:52
he he he... Sain sain.... udaj baigaa bolohooor dorvitoi togsgol hiih ni geeel ih tevcheel duugai l baidga bolson he he he...

Oird dulaaaraad uul ovoo shig ih cas hailsaan barag.... Bodvol onooh moson hothon bas hailj baigaa biz dee...
15. Namara | 2009-02-16 14:09:04
Ёстой сэтгэл хөдлөм бичсэн байна, уйлаа л уншлаа. Бичлэгүүд чинь таалагддаг тул блогтоо холбоос тавьсан шүү. Амжилт хүсье. Бичээд байгаарай.
16. erhtsas | 2009-02-16 15:04:29
Миний ижий ч бас жаахан болоод л байгаа бас аав минь намайг очоод буцах болгонд л тийм гэхийн аргаггүй харцаар харсаар үлддэгсэн. Санаж байнаа...


Сайхан бүтээл болжээ, олон хүн уншаасай
17. xoxotushka | 2009-02-16 16:30:49
eoo baahan nus nulimsandaa hutgaldchihlaa. saihan bichjee
18. buyanaa (зочин) | 2009-02-16 17:36:01
eejiigee sanachihlaa. manai eej namaig ochih bolgond niseh deer tosdog. ireed hereggui. bi ooroo ochchihnoo geed bhad hurtel hureed irdeg. yavahad ch gesen har uureer bosood l dagaj ochood gargaj ugdug. muu eejeeree usguuleed, odoo bas huuhdee usguuleed uuruu haa holoos haaya neg utsaar l yarih ymdaa.
neg l udur eejdee ochno doo.
19. buyanaa (зочин) | 2009-02-16 17:36:30
eejiigee sanachihlaa. manai eej namaig ochih bolgond niseh deer tosdog. ireed hereggui. bi ooroo ochchihnoo geed bhad hurtel hureed irdeg. yavahad ch gesen har uureer bosood l dagaj ochood gargaj ugdug. muu eejeeree usguuleed, odoo bas huuhdee usguuleed uuruu haa holoos haaya neg utsaar l yarih ymdaa.
neg l udur eejdee ochno doo.
20. turuu (зочин) | 2009-02-16 17:47:25
ochix bolgond ulam l jaaxan bolood bga aaw eej 2igo mash ix sanaj bnaa. er xvn uildaggvil gedeg yadag yum eejiige bodood uilj orxisoon xexe. sxn bichjee zaluu mini. anxnii xair yasan be?
21. chinguunjav | 2009-02-16 19:18:27
Eej shig erhem hun haa baihavdee ochnoo ho Anhnii hairaa olj avaal ochino doo chadval 3laa hehe
22. bonne fee (зочин) | 2009-02-16 20:12:24
ochmoor l bshdee. sanaagaar boldog bol odoo ch gsn guigeel ochmoor bna...bukh l eejuud min eruul saruul, iluuchleed bkhguimaa gkhed dutakh gutakh umgui l baitsgaagaasai...Burhan tedniig min orshoog...Harin argatai bol ooriigoo bootsiilokh heregtei gedgiig eejnuuded helekh heregtei shdee... bidniig bodood ooriigoo zoliosluul bidnuus chin monkhiin gemshil teej yavna gedgiig oilguulmaariin...
23. amanjinka | 2009-02-16 20:13:56
ижий бурхадааа хажууд байгааа үед нь л хайрлаж баярлуулж явбал даа
24. sune | 2009-02-16 20:50:49
ээжээ охин нь таньдаа хайртай шөө, гомдоож байсан бол уучлаарай
сайхан бичжээ
25. Б.Баясгалан | 2009-02-16 21:02:02
Торой банди аа, чи надад Торой бандийн тухай домог хуучаас олж өгч чадах уу? Хариугаа надад яаралтай хэлж тус болооч... хэхэ. Би Тоорой бандийн тухай уран сайхны нэвтрүүлэг хийх гэсэн юм аа
26. Торой банди | 2009-02-16 23:15:41
Тагм: Энд бас дулаахна болоод бүх цасгүй болсон.
Алтаргана: Сэтгэлд чинь хүрсэн л болоо доо. Таны бичлэгүүд ч бас сайхан шүү.
Намара: Чамд баярлалаа миний анхны холбоос.
Чингүүнжавт: амжилт хүсье хө.Наанаасаа франц хүүхэн л хайхуу хэхэ.Уг нь гайгүй Монголчууд байдаг л юм шиг. Миний блогт лаав нилээд хэдэн Францад байдаг монголчууд бичдэгшдээ.
Баясгаланд: Би тийм ч олон домог мэдэхгүй ээ. Сүхбаатарыхан бараг бүгд л цээжилсэн ганц хоёрыг мэднэ. Харин манай өвөө нэг удаа "Торой банди гэдэг чинь лам хүн байсан юм. Урд нь хүрээ хийдэд шавилж байгаад шилийн эр болсон юм гэнэ билээ. Намайг хүүхэд байхад зэлний урдуур өндөр хээр морьтой хүн хар гүйхээрээ өнгөрсөн нь өнөөх Торой банди арван тавны цагдаа нарт хөөгдөөд яваа нь тэр гэж хожмоо дуулдсан. Цоохор нүүртэй, биеэр их томгүй л хүн байх шиг санагдсан" гэж хуучилсан юм. Миний хувьд энэ л байна. Магадгүй өвөө маань төөрч будилсан болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ дээрх хоёр домог хэрэгтэй бол http://saruul-uhaan.blogspot.com/2007/04/blog-post_18.html гэх сайтаар орно биздээ
27. mon_108 (зочин) | 2009-02-17 00:11:47
BAYARLALAAAAA...
28. uka (зочин) | 2009-02-17 02:04:35
bayrlalaa! goe bichjee. eejdee ochih udriig honog toolon huleegeed suuj bn daa...
29. Болжмор | 2009-02-17 02:21:02
Ёооё чи мээн чи мээн...уг нь бодууштай сайхан болжээ...нэг хүн явуулахаар нь танайхаар орж амжаагүй байжийгаад сая орж ирсийн...
Хайн хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин миний нэрийг бичээд...нааг л биччихсийм шиг нээх сонин болчихлоо гэж...бурхан минь
30. Торой банди | 2009-02-17 02:57:06
Чамайг чинь Байгалмаа гэдэг шүүдээ. Санаандгүй д биччихлээ уучлаарай. Бас хоёр эрэгтэй дүүтэй байдаг хүсвэл нэрийг чинь өөрчилж болно шүү.
31. Болжмор | 2009-02-17 03:08:02
Өө яахын яахын зүгээр хө...хэхэ
32. babail | 2009-02-17 04:50:54
ene zyil nadad ireh ih dohoj baigaa, setgel ovdchihloo, eej mini namaig yg ingeed hyleej baigaa...
33. fabio (зочин) | 2009-02-17 08:50:53
За болж дээ. Лам гурван эрдэнэ минь.... ehiin sanaa urd...... saihan bichjee... amgalan saihan.....
34. Sienna_mn | 2009-02-17 10:15:38
Цай уугаад гаръя гээд ороод ирсэн чинь юун цай, уйлаад гараад явлаа
35. ttt (зочин) | 2009-02-17 10:17:31
yoh uillaa. eejdee ene zun ochinoo
36. Торой банди | 2009-02-17 10:33:36
бабайл: сайнуу хө
Сиенна: Өө дараа тэгүүл инээдэг дээр минь орж ирээрэй хэхэ
37. medicalscience | 2009-02-17 10:41:17
eejiidee udahgui ochnoo. tegeed l erhlene dee.bas ehluulnee. aaviigaa ch bas.
38. @ngarag (зочин) | 2009-02-17 10:53:01
Ижий рүүгээ утас цохино оо, яг одоо. муу ижийгээн санаж орхилоо...
39. joy (зочин) | 2009-02-17 12:22:43
unshaad eej ruugee zalgalaa...eejtei bh saihan shuu...bayrlalaa toroi bandia.
40. Өвлийн өвөө anjigai | 2009-02-17 12:43:04
үнэхээр хүн юм бодвол бодохоор бичсэн байна шүү.
41. LuZa | 2009-02-17 12:58:06
Уншаад уйлах шахав ...
42. chimee (зочин) | 2009-02-17 13:56:44
Iim baidald hurchih vii gesen aidasaasaa bolood olon bolomjuudaas tatgalzaj baisandaa haramsaj baisan bodliig mini, ogloo bolgon eejdee unsuuleed gardag bi yamar aztai hun be gesen baharhalaar solij chadlaa chi. Bayarlalaa
43. borjiginzaluu (зочин) | 2009-02-17 15:21:58
saihan bichjee shiliin sain er mini bauarlalaa
44. becky_p | 2009-02-17 15:54:07
uneheer goyo boljee. muu emee min yag iim bolchood l egchiig min huleegeed bgan. amidraltai boljee. ehiin sanaa urd, uriin sanaa uuland gej argagui l unen ug shu
45. becky_p | 2009-02-17 15:55:19
ungursnii hoinoos sanaa aldah vii gesen utgiig mash sain gargaj ugchee
46. Elga (зочин) | 2009-02-17 21:32:06
Хүний амьдралыг ойлгохгүй дэмийрч байж мэдэх ч.. эцэг эхээ нутагтаа орхиод хүний газар хүний эцэг эхийг асрах ажил хийж байгаа хүмүүсийг би таашаадаггүй. Хэрвээ та үр хүүхэдтэй бол тэднийгээ таныг өтөл насанд чниь бараа ч үгүй хэдэн жилээр танаас холдож байна гээд төсөөл дөө.. бэрх дээ. Сураг ажигтай, утсаар яриад явах ч яахав. гэхдээ л ижий тань таныг нэг үнсэх юмсан, хажуудаа суулгаж байгаад харах юмсан гэж бодож л байгаа даа. Халуун хэвлийд нь бойжиж, бүлээн сүүг нь хөхөж, зөөлөн гараар нь тэврүүлж хүн болчихоод өөрийнхөө хоолны төлөө холоо явах ч гэж дээ бид.. болдог бол сардаа ч болов очоод үнсүүлэх ойрхон амьдрах юмсандаа ижийтэйгээ. Ээжээ, охин нь одоо тань руугаа залгалаа. хэдхэн сарын дараа тань дээрээ очно гэдгээ хэлнээ.
47. Энгийн үг | 2009-02-17 21:34:21
uneheer goy bichjeeee .... amjilt
48. urtayan (зочин) | 2009-02-18 00:14:55
eej maani okhinoo burkhanii ornoos kharj baigaa, kharin muu aav mini eejees yunii yalgaa bilee, amid uldsenii shan gesen shig bas l zovooj baina daa, say ochood butsakhad khunii nutag ruu yund tegtlee yaarna ve gesend ee, ochikh saikhan butsakh bolokhod yun irevdee uldekhguigees khoish gej bodogddog umdaa,
49. amanjinka | 2009-02-18 02:19:08
сайн уу хө
50. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-04 14:09:07
ЭЭЖИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ТУСЫГ ӨГӨӨГҮЙ НЬ БУРХАНЫ АЛДАА ГЭЖ ХЭН НЭГ НЬ ХЭЛСЭН БАЙДЫН. ҮНЭН ШҮҮ.
ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХААЯА Ч БОЛОВ БИЕД НЬ ХҮРЧ БАЙ.
51. Chabu (зочин) | 2009-03-28 05:46:27
saihan bichleg baina, ah ni ochood irlee dee,
52. Lily | 2009-04-22 05:53:31
sain uu, zogsood garlaa
53. domino | 2009-05-06 15:18:40
яая хамрын самсаа шархирдаг байна шд

анхны хайраа уншмаар байна гэсэн
54. Монгол Зон | 2009-05-14 08:28:17
ene huuhed bur tag alga boljee, neg basgand hamag yumaa zoriulaad alga boloo yu?
55. Namara | 2009-05-16 19:19:11
Торой бандиа яагаад хэл үггүй алга болсон бэ? Бие сайн, амар мэнд явж байна уу?
Нэг басганд хамаг юмаа зориулаад явж байвал ч бас яахав.
Чамайг үзэгдэж харагдаасай гэсэн хүн бас зөндөө д байх шиг байна даа.
Энэ сүүлийн бичлэг оруулснаас хойш яг 3 сар болж. Жилийн нэг улирал. Бага биш хугацаа шүү. Эсэн мэнд байгаагаа мэдэгдээрэй хө
56. Namara | 2009-05-26 22:57:44
Энэ Торой банди хаачсаныг мэдэх хүн байна уу?
57. sanjaa (зочин) | 2009-06-16 22:22:16
сая нэг ном уншиж үзлээ. 2008 оны сонгуулийн өмнө гаргаж, "бодлууд" женко баттулгын ном юм байна. үнэнг одоо Монголд амьдрал иймар байгаа бичижээ.Бас Баабарыг уншдаг. сайн уншаад байх тусам Баабарт өөрт нь итгэх аргагүй. Хүн болгон ном бичнэ ээ. сонгуулийн өмнө өөрөөө бичиж чадахгүй бол хүнээр бичүүлчихнээ. нарийхан бичгийн даргадаа "би нэг ингэх гээд байгаа юм. чи нэг утгыг нь зөв гаргаад үг үсгийн алдааг нь янзлаад биччих гэдэг шиг за хөгшин нь олон юм яриад яахав очиж коногоо үзье
58. tagm | 2009-06-17 06:36:14
Mongoliin soninoos bichihgyi um uu yadaj...

Neg l surprise barih geed baina uu daa... Basgan masgan ch bas l surprise shyy dee
59. zochin (зочин) | 2009-06-19 18:28:58
hooooooooooooh iim blog baidgiig medsen bol erthen orj irj bdag bj gej haramsav... Goyo bichjee,buh bichlegiig ni unshaad baga nasaa dursaad garlaaa.Dandaa orj irj bnaa
60. shulgashaazgai11 | 2009-08-23 05:52:34
sanamsargui olood unshchihlaa unheer saihan bichleg bna uilan uilan unshlaa eejdee muu buural emeedee uvuuduu aavdaa namaig geh hairtai humuustei ohin n zaaval ochinoo bas zurhneesee hairtai Mongoldoo neg l udur ochino.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.