Монголоор юу байна?

Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уур утаа бишээ зэрэглээн дундаа мишээж байгаа ч  юм шиг мушийж байгаа ч шиг угтлаа. Сэм авгын өгдөг ховорхон боломжийн нэг эх орондоо очоод ирэх ганц шанс заяасан явдалд баярлаж хөөрсөн би зам зуурын учралыг нэгээхэн ч эс тоон хоёр жилийн турш зүүд нойрноос биш гэхнээ ухаан бодлоос уяатай байсан эх орондоо ирлээ. Санаж явсан эх орон минь орхиод одохын цагт ямархан байсан тэр л чигээрээ байх юм шиг бодсон ч эзгүй байсан хоёрхон жил их хугацаа байж гэж өөрийн эрхгүй л бодогдоод явчихсан шүү. Байшин барилга зүлэг ногоо атаархмаар ургаж машин тэрэг монголд хийгээд байгаа юм шиг л олширч. Охид ойн хуснаас ч гоолиг болж хөвгүүд Путин атаархаж үхмээр үстэй болж. Харин үсэн доорх тэрхэн зайд уураг тархи ус хоёрын алин байгааг ёстой л би таашгүй ээ. Ухаантай өвгөдий минь заяа түшнэ бизээ бурхан минь!!!

Хотын зам яасан ч нарийхан юм, та нар яасан ч бүдүүн машин хийдэг юм гэж Жаапан ах нарт үг хаям. Бандгар ландгар жийп машинуудыг манцгар монцгор залуучууд жолоодон зайгүй хотын гудамнаа заан унасан шиг дайвалзан явах нь нүднээ их далайн дунд хөвөх хөлөг онгоц лугаа адил. Тансаг машины үнийг хальт сонирхсон ная гаруй мянган доллар гэнэ. Хөрвүүлвээс зуун хориод сая Монгол төгрөг. Одоогоос гурван зуны өмнөд, сум дундын гэсэн тодотголтой арван ортой хүн эмнэлэгийн барилга яг энэ үнээр босдог байсаан. Өгүүлэхийн учир арван өвчтөн хэвтэх эмнэлэг эрүүлээс эрүүл саруулаас саруул ухаантай ганц хүнтэй их хотоор л нэг тэнэж явах. Монголчууд минь улам л баян болжээ.

Манай, Чайна барилгачин анги сайн ажилсан хийгээд уул уурхайгаас орсон жаахан мөнгө авилгал таллага, зээллэг зуучлалаар орж цүдгэр гэдгэр барилгууд болсон бололтой. Зүгээр сууж мөнгө хийхийг хүсэхгүй хүн гэж үгүй, үйлдвэрлэл эрхэлж үсээ зулгааснаас нь алга дарам булангаа түрээслүүлж мөнгө олох шиг хялбар юм хаа ч байхгүй. Энд тэндгүй л түрээслүүлнэ ашиглуулна. Анх Шангрила гэдэг нэрээр рекламдаж газраа авсан, хэл амаа дарсан өнөөх шилэн барилга хэдийн баригдаж дуусаад бөөрөн дээрээ “конторын зориулалтаар түрээслүүлнээ” гэсэн томоос том зараар гангарч. Монгол хүн мартамхайгаас эхтэй уучламтгай. Учирыг мэдэх найзаасаа сонсвол Экс ерөнхийлөгчийн эрх мэдэл гар хөл орсон л юм дуулдана. Үгүй байлгүйдээ. Харин Шангрила тэгээд юу боловоо хэмээн асуугаадахсан ҮСАХүрээлэн гэсэн өндөр даамангаар хашуулсан хүүхдийн паркийн талбайн гурав хуваасны нэгд дахин газар өгөөд барилгын ажил нь удахгүй эхэлнээ гэнэ. Яамайдаа! Ямар ч атугай Азидаа алдартай зочид буудлын сүлжээ баригдах л юм байна. Баруун зүүн дөрвөн зам гэмтлийн эмнэлгийн ард тал тэр чигээрээ барилга. Аравдугаар хороололд шинэ барилга барих гээд хуучинтай нь дэндүү ойрхон суурийн нүх ухснаас асгаасан хөрс нь даалгүй хажуудах байшин нь хазайгаад нурааж ч болдоггүй ашиглаж ч болдоггүй яг л хорин нэгдүгээр зууны Пезогийн цамхаг болж. Зүйтэй жуулчин урих нэг ч гэсэн юм. Хотод жаахан ч зай алгаа. Жижигхээн зай олдвол суурь хийгээд дээшлээд ирэхээр нь барилгаа өргөсгөдөг туршлага Монголд хөгжижээ. Жишвэл нэг хөлөө өргөөд зогсож байгаа хүн шиг. Удаахан зогсоосой бурхан минь!!!

 Төмөр хайсаар тойруулж ургахаасаа өмнө шоронд орсон хөөрхий зүлэг моднууд дөрвөн сарын сүүлч гэхэд сураг байхгүй байсан. Арга ч үгүй биздээ эх орны маань цаг агаар эрс тэс ирэх жил гурван сард урганаа. Зам дээрх оочин цоочин нүхнүүд хоёр жилийн өмнөхөөс томссон ч бөглөгдсөн нь нэг ч үгүй. Тийм гэнээ хямрал газар аваад хэцүүгээс хэцүү байна. Зам чи алд биеэ алдартал автомашиныг даатугай хэмээх их үүргийг засгийн газар өгсөн гэнэ. Юун зам яасан зам! Цаана чинь ямаа малчин хоёр ягтаа тулаад л гэсэн бололтой. Зам хар болохоор цоорч хавагнаж дуусахгүй хүн хар болохоороо ядарч задарч дуусахгүй гэж.  

Улаанбаатар маань нэг тиймэрхүү. Хүн ардын санаа бодол гэж нэг лут зүйл бичихгүйгээр өнгөрч ер болохгүй. Эх орон тэргүүнээ сонгох гэдэг их завгүй үеэр миний амралт таарчээ. Уулзсан найз бүхэн орсон гарсан садан төрөл болгон л нэр дэвшигчдийн сайн мууг өвөр түрийд нь орж явсан юм шиг дурьдаж дуугаа чангалж нүүрээ улайлгаж ирээд хүүрнэх. Алдар цуутай хүмүүс дэвшигчдын сайн сайхныг нь ам уралдуулан магтаж арай л нууц амраг нь юмных нь тухай ярилцлага өгөөгүй байх. Сүүлдээ ч өөрийн мэдэлгүй дунд нь ороод туусаан. Урсгал ширүүн голын усыг ширтэхээр өөрийн эрхгүй цуг урсаад унадаг шиг л хэ хэ...  Уг нь Элбэгдорж гараад элбэг дээл өмсүүлэхгүй Энхбаяр гараад мянганбаяр болохгүйлдээ. Гэхдээ л нэгийг нь дэмжээд явчисан шүү. Мэдэхгүй ч мэддэг  хүн шиг л байсан гэж байгаа.

Удаан уулзаагүй ганц нэг найз нөхөдтэйгээ уулзахдаа эхнэрийхээ  машиныг унаад очивоо. Хот дотор бензин бага зарцуулдаг зараа шиг жижигхээн хөөрхөн золиг. Би бас нэг их богино хүн биш ч эрүү өвдөг нийлэхгүй унаад явж болдгын байгаа юм уг нь. Харин найзууд маань бишээ. Ганц нэгээр нь уулзсан болохоор арай л надруу харж нүд ирмээгүй жуумалзаад жоготой инээгээд өнгөрсөн. Би бэнчин муутай “хөөн” яадаг юм. Тэгээд ч миний Монголын ахуйн өртөг их л дээшилж. Арай л өвлийн хүйтэнд нүцгэн хэлээрээ хөлдүү төмөр долоох нь халаг олсон хэдэн цаас маань элс рүү хийсэн ус шиг алга болох гээд өөрөөсөө нуух нь шахам аль хэмнэлттэй ашигтайг нь харж ханцуй дотроо татаганаж явхад минь. Тэр газрын амьдрал ч гэсэн тансаг байхыг ерөөсөө үздэггүй юм. Энэ нийгмийн тусгал Сэм авгын буянд жижиг ч гэсэн унах унаатай л яваа хүн. Уур ч хүрсэн шүү!

За тэгээд эрчүүл болсон хойно ууна иднэ ярина хөөрнө. Харь газар намайг зүдэрч ядарсныг,бие лагшин эрүүл энх байсныг сонирхох хүн нэг ч алга. Хэдийг хийсэн? Цалин хэр авдагбайсан?  Муухай асуултууд шүү. Авдаг цалингаа хэлвэл эзгүй байсан сар жилээр үржүүлмэгцээ толгой сэгсрээд нарийн нандинг минь гайхах. Харь орны хилийн босго өндөр арай гэж даваад цаашилхаар амь амжиргааны ханш гэж Туулын загас ч уулга алдмаар чанга. Өөрөөсөө ч харамлан байж хэдэн төгрөг бөөгнүүлэн нойрноосоо хугаслан духалзаж хичээл ном үзэхийн хэцүүг мэдэрсэн миний тухайд энэ асуултууд хамар сөргөөгөөд авсан юм шиг л гашуун санагдана. Тэднийг сөргөөд ярьвал гадаад явснаа нисдэг болсон шиг саналаа гэхээс эхлээд сүргээр амьдарч өрөөлийн амьдралыг өөрийнх шигээ хутгалдах гэдэг Монгол ахуйд эс нийцсэн хэрэг болох төдийгүй танилгүй хүний тоог нэгээр нэмэх хэрэг гарах тул тэгсгээд л өнгөрөх нь өлзий. Тэгээд ч тэд чинь миний орон зай цаг хугацаа болох юм гэнэ. Муухай ч үнэн энэ. Талын чинээ байх нь Монгол амьдарлын дүрэм. Яалтай!

Өөр нэгэн дурдахгүй өнгөрөх аргагүй зүйл мэдээлэл боловсорлын эх сурвалж зурагт. Хориод Монгол суваг байнаа. Сургуульд ороогүй үсэг нүдлээгүй хүү минь нэг ч алдалгүй дуржигнан суваг болгоны нэрийг дурдаж байна чухам. Цаана нь нэвтрүүлгүүд..  Сайн хүнээ муулсан сайн хүний яриа муу хүнд талархсан муу хүний сайн. Алдлаа алдлаа гэхэд арван орноор зөрсөн тоо баримт дуулгах даржин найруулагтай дуржин хөтлөгчийн мэдээ, дуулаад ч байгаа юмуу дурлаад ч байгаа юмуу хослон дуулах дуучид. Хүн болгон л дуулдаг болж. Гэрт гадаагүй гэнгэнэлээ гээд өвөө эмээ минь үгэлдэгсэн. Энэ цагт байгаагүй нь тэдний минь буян заяа бололтой. Дуулдаг хүн гайхамшиг жүжиглэдэг хүн аугаа. Маргашгүй үнэн. Гэхдээ хүүхэд залуучууд даган дуурайх монгол инженерийг магтан дуулсан энд тийм юм барьсан тэнд тийм технологи нээсэн гэхээс өгсүүлээд шинжлэх ухааны хүнд элементийн суурь ухагдхууныг сурталчилсан нэг ч нэвтрүүлэг нэг ч эвлүүлэг алга. Мөд бүгдээрээ дууучин бүгдээрээ жүжигчин улс болохнээ.

Монгол орны амьдрал нэг иймэрхүү. Эхэлсэн юм дуусдаг ахархан амралт минь хугацаатай. Дахиад л санахын жаргалаа эдэлж цагийн баадуунд  мушгиулсан хүний газрын хөрзгөр амьдрал. Дахиад л Монголын тухай муухай байсан ч өнгө солигдон хөврөх гэгээхэн дурсамжууд. Дахиад л хийж бүтээхэд даллах ардынхаа замаар биш  гадаад тийш хөврөх капиталынхаа замд.

Санаа алдахгүйн тулд сайхныг л бодох хэрэгтэй. Хамгийн ойрын сайхан зүйл!? Удахгүй наадам болох нь ээ. Наадам гэдэг үйл ноднингийн наадамаас эхэлдэг. Өнгөрсөн жилийн наадам дээлтэй хөөрөгтэй дээдэс дэнж хотойлгон таахлзсан наадам байлаа дээлгүй гоёлгүй ард минь дээл олж толгойдоо нөмөрсөн наадам байлаа. Шинэ төрсөн ерөнхийлөгчөө аврал гэж наадья энэ жилийн наадам байраа солино гэж найдая даа. Бурхан минь!!!  Би уг нь шүтлэггүй хүн юмсан..

Сэтгэгдэлүүд:

1. Торой банди | 2009-06-29 10:14:00
Удаан хугацаанд алга болсонд минь уучлаарай. Дахиад та бүхэнтэйгээ блогоороо дамжуулан уулзаж байгаадаа их баяртай байна. Бүх юм хуучнаараа шүү!
2. iin | 2009-06-29 10:23:11
гүү яахав,
3. Badman | 2009-06-29 10:31:59
Сайхан нийтлэл байна өө. Монголчуудын сэтгэхүйг бага ч гэсэн өөрчлөх юм сан. Арай л буруу тийшээгээ яваад байх шиг заримдаа санагддаг. Тэрнээс биш миний эх орныг гүйцэх газар дэлхийд хаа ч байхгүй шүү.
4. LuZa | 2009-06-29 10:48:29
Үнэн шүү хариад очиход халаглах зүйл зөндөө л гарч байлаа. Гэхдээ зун очсон нь яамай даа өвөл очсон бол бүр ч хэцүү шүү дээ
5. Вафль | 2009-06-29 10:51:24
наадам... ерөнхийлөгчийн аврал... ???
6. Lily | 2009-06-29 10:51:56
sainuu, banjigt ergeed tavtai moril. Buur alga bolson baisiin. Daj niitlel ba, thanks
7. Namara | 2009-06-29 11:11:31
Сайн явна уу? Таг чиг болж болж гэнэт гарч ирдэг залуу юмаа?

Гэртээ тавтай морил
8. Торой банди | 2009-06-29 11:50:43
ӨӨ гэртээ хөлөө ачаад л хэвтэж байна Баяралалаа залуусаа
9. boroldoi (зочин) | 2009-06-29 11:55:52
Mgl ruu yavj ireh yumsan gej. daanch haralchihsan har huur yum. Obama huulia gargaasai.
10. tagm (зочин) | 2009-06-29 12:06:38
zozo... zondooo ih sanasan shyy !!! Yag ynendee ooriig chin bish l dee, Anhniihaa hairiig l.....

Sain yavaad siahan amraad irj nutgiin sonin sonsgosond bayarlaaa...
11. Галдан | 2009-06-29 18:08:48
Сэм авгын хишиг гэж -Мянганы сорилтын юмыг хэлээдийн үү. Гэснээс тэрийг чэнь Шилийн сайн эр Тоорой Бандийн үздэггүй шилэн бээшин сүндэрлүүдэг эрхамүүдийн хамсаатангууд хүртдэггүй бил үү.

Жафаан ахнарын хийсэн машаан манай замд багадаад Сэм авгын чинь шилэн бүхээгүүдээр гчамирхах болж байгаа байхаа.

Одоогоос гуруун зуны тэртээ сум дундын больнийцийг болий гэтэл нь хямдханаар барь өгөөд көрүүгий зогисохгүй залгидаг бөнцгор залуучууд олон болсон шүү.

Бурхан мээнь Ивээтүгэйсэй
12. "DEMON" | 2009-06-30 12:55:49
Сайхан бичдэг гар байна даа.
13. namuun (зочин) | 2009-06-30 17:48:34
saihan boljee. bicheed baigaarai hu
14. Ногоон (зочин) | 2009-07-01 00:02:39
Хавар цагаан сар донгож онгороогоод очсон бол ямар юм бичих бол оо. Гэхдээ унэн байна бичсэн чинь. Эхнэртэй хуухэдтэй машинтай чи ингэж бичиж байгаа юм бол орох оронгуй авсан авгайгуй оочих аягагуй унах машингуй би очоод яана хэхэ
15. BMR | 2009-07-01 00:07:10
za anhnii hair shuu kk
16. blau (зочин) | 2009-07-01 00:10:28
onc iumgui dee baidgaaraa barag sonsson bailguidee aajmaar oirton irj ineej baigaag
17. Agai | 2009-07-02 13:30:12
iim l baidag ym daa. suraggui bolson anduud utas olj zalgahdaa hir bayjij baina gej asuudag ym bilee
18. Усны хувилгаан (зочин) | 2009-07-02 13:38:46
Өнгөтэй өөдтэй юм нэг ч алга гэж үү? Муу л байна даа, залуу минь...
19. bat (зочин) | 2009-07-02 16:37:02
Ashgui heden gaigui mori hoogood irsen bololtoi bna shuu Ene Tooroi bandi... Odoo ch shinjeed bdag hereg dee ...
20. Parfume | 2009-07-02 21:55:55
Бичлэгийн хэллэг, оновчтой болоод уран үгсийн сонголт. Таалагдаж байнаа
21. Монгол Зон | 2009-07-03 05:34:43
chi haash alga bolchihdog huuhed ve getel nutagtaa tarvalzaad l, gesnees Ulaan chamaig asuugaad baisan, nutgiin huuhed geed, bi deer yarihad. mori aduu geed oirtoj bolno sh dee,
22. o zochin (зочин) | 2009-07-04 01:26:37
Sainu Saihan bichjee Amjilt husye Erged irsend chin bayarlaj bn
23. altargana | 2009-07-05 10:46:43
энийг орлоогоос уншсаан .Улаанбаатараа харах шиг л боллоо,сайхан бичсэн байна лээ
24. m2 | 2009-07-05 11:13:01
гашуун үнэнийг л бичиж
25. ganga (зочин) | 2009-07-07 11:30:42
Олон барилга баригдаад, олон машин сүлжээд, мэдээллийн технологи нэвтрээд хөгжөөд л байгаа, үнэн. Сонин хэвлэл зурагтаар танин мэдэхүйн, амвдрах ухаан, санхүү эдийн засаг, хуулийн гэх мэт цуврал бичлэг, нэвтрүүлэг үнэхээр үгүйлэгдэж байх шиг надад бас санагдсан.
26. Doogii (зочин) | 2009-07-07 11:37:20
хүний газар биеэ бодож яваарай.

Монгол залуус оюунлаг болж байгаа.
27. bukee | 2009-07-07 18:13:48
Ер нь Монголд, тэр тусмаа Улаанбаатарт монголын гэх зүйл ховор болсон байгаа биздээ...Торой бандиа. Дотор нь байгаа бид, биднийг хүрээлсэн тэд даанч энийг анзаарахгүй, анзаарах ч сөхөөгүй, зарим нь бүр анзаархыг ч хүсэхгүй л байгаамдаа...Цаашдаа яахыг Шүтлэггүй таны олонтаа дуудан халагласан БУРХАНГУАЙ Л МЭДЭХ БАЙХДАА...Уг бид өөрсдөө л хэрхэхийг шиидмээрсэн...
28. chinguunjav | 2009-07-19 20:45:55
Ymar sonin hun be hehe. Saihan naadav uu hu?
29. tagm (зочин) | 2009-08-08 13:54:52
Ene blooooog shaaal sonirhol tatahaaa bolijeee hoorhii !!!
30. tagm (зочин) | 2009-09-16 11:48:13
Horhoi hyreeed Mongol yavaad bucaad urehed bahi baidgaaraa l byyr zochinchgyi bolj ene ail !!

Mongold neeren saihan baina lee shyy !!! Hot yaahav 4 ulirald shorootoi utaatai l baidag bolson bna lee...

gehdee hogjih ni garcaagyi !!
31. chimgeeitgel | 2009-09-24 20:30:13
zarim neg humuus neeree unen udaan alga boljee. 6 saraas hoish bichleg oruulagui bhn.
32. chimgeeitgel | 2009-09-24 20:30:13
zarim neg humuus neeree unen udaan alga boljee. 6 saraas hoish bichleg oruulagui bhn.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.