Фeрмер байх гэдэг...

 

Нар хур тэгширч навч цэцэг жигдэрсэн найман сарын дундуур юмдаа миний амьдарлыхаа гурав дахь зуныг үдэж буй энэ жижигхэн хотод фармеруудын үзэсгэлэн, дуудлага худалдаа жил бүр л болж өнгөрдөгөөрөө боллоо.

Эхний хоёр жил богино долгионы радиогоор сонсоод өнгөрснөөс очоогүй ч энэ жил бүүр хэрэг болгон очиж үзэхээр шийдэн ганц нэг зураг дарж юуны магад гээд жижигхээн фото зургийн аппарадаа аваад гарсан юм. Хаалгаар ормогцоол юу алдаж өнгөрүүлчихснээ мэдэж билээ. Бидний цөөхөн Монголчууд малчин удмаараа бахархаж дэхийд өөр хаан ч байхгүй малчин заяа гэж ирээд дуулж хуурддаг. Харин энд ирээд үзэж харсан зүйл маань үнэхээр малчин, мал, маллах гэдэг гурван үгийг жинхэнэ утгаар нь харуулах шиг л болсондоо.

             Монгол улс дөчин сая малтай. Хоёр сая таван зуун мянган хүн амтай. ОХУ  хорин сая малтай. Зуун тавин сая хүн амтай. Бид хойд хөршөөсөө сүү импортлдог. Мэднэдээ та бүхэн шар, сүү цэнхэр, сүү бор сүү. За тэр өндөг гурил гээд өөр мал аж ахуй газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдхүүний тухай яриад ч хэрэг алга.

              Зуны цагт нь айраг цагаа эргүүлж өвөл нь өнтэй болох л юм бол малчидын маань хувьд маллаад сүйд болоод байх юмгүй бэлчээрийн мал аж ахуй гэдэг уг нь амар л бизнес боловчиг ашиг шимийн тухайд ярих юм биш. Гэхдээ энд өдөр дутамд хийдэг малчдын хүнд хөдөлмөрийн тухай огт мэдэхгүйдээ ингэж өгүүлээгүй юм шүү.

             Гаднаа жаран ёс машингүй тавган антенгүй адаглаад хоёр дугуйтгүй айл өнөөгийн хөдөөд бараг л байхгүй. Зүй нь эднээс илүү бага оврын трактор, худгийн нассос, малын дулаан өвөлжөө, өвс тэжээлээ бэлдэх хадуур тармуур гээд тэдний хүнд хөдөлмөрт гар ажилгааг нь багасгасан тоног төхөөрөмжүүд илүү хэрэгтэй. Би өөрөө инженер мэргэжилтэй болохоор хамаагүй өгүүлж байж болох ч бага ч атугай үнэний хувь байгаа мэт санагдаад болдоггүй ээ. Малчидад маань "боловсролтөр засагт маань "даацтай бодлого" алгаас бид энэ зуунд хүнээсээ их малтай ч гаднаас малын гаралтай хүнсний бүтээгдхүүн импортолж амьдарч байна.

              Ажлын талбар хөдөө орон нутгаар л нэг байна ганцхан ажилчин нь алгаа. Арав төгссөн залуучууд хууль эдийн засаг гээд нийгмийн шинжлэх ухаан зонхилсон салбар луу хошуурч байна. Миний бодлоор хөдөө аж ахуйн сургууль л хамгийн их оюутантай баймаар. Хэдий болтол сүүгээ гаднаас импортолж хэдий болтол бид хэн нэгэн наймаачны амаар ямар ч шинжилгээгүй хадагдлах горим алдагдсан махаар хүнснийхээ хэрэгцээг хангаж  байх вэ? Боловсролтой залуус минь зориглоод хөдлөх цаг болжээ. Аз жаргалыг гаднаас биш эх орноосоо ажил хөдөлмөрийн амт шимтийг өөрөөсөө хүртэх цаг хэдийн болсон бусуу!!

 

 Энэ үнээ өдөрт 6 галлон сүү өгдөг гэнэ билээ

Ноосны чиглэлийн хонь. Том засаатай данагар хуц байсан.

Махны чиглэлийн бололтой үхэр

Фермер бүсгүй үхрээ угааж байна. Удахгүй үхрийн дуудлага худалдаа эхэлнэ

Бага насны эр үхэр. Шүдлэн үхэр шиг л санагдсан

Зуун жилийн өмнөх ачааны тэрэг. Манай үхэр тэрэг гэж үхэрчин үхэр хоёрын үйлийг үзсэн нэг юм байдагдаа.

Тракторууд нь ихэвчлэн бензин хөдөлгүүртэй юм билээ

Тракторуудыг уурын хөдөлгүүртэйгээс эхлээд өнөөг хүртэлхээр нь эгнүүлсэн нь их сонирхолтой юм билээ

Ганц бөхтэй тэмээг унах таван долларын ханштай. Би хоёр бөхтэйг нь унаад тэшүүлж явсан хүн ганцыг юу гэж тоох вэдээ хэхэ ..

Гахай шинэ эзэндээ очихоор явж байна. Гахайн дуудлага худалдаа.

Энэ амьтны нэрийг мэдэхгүй байсаан. Мэддэг хүн байх юм бол биччихээрэй.

Эдэнд л их сонин байх шиг байсандаа. Энэ зургийг авч байх зуур даавуун шортны маань халаасыг нэг ямаа идчих шахсан шүү. Хаа газрын ямаа адилхан юм билээ.

Хуц ах халуун зунаар халад нөмөрчихсөөн тансаг байсан хэхэ..

Энэ нөгөө бөхгүй тэмээ лам гөрөөс ч гэдэг дээ.

Сүүлгүй морь сүр муутай гэж

Хоёр эгч ямааныхаа хялгасыг хусаад зав муутай..

Энэ морьд мөн ч том энэ тэрэг мөн ч нүсэр ..

За нэг иймэрхүү..

 

Сэтгэгдэлүүд:

1. Boldhuyag (зочин) | 2009-09-30 13:11:18
Toroi. uchigdur oroinoos ehled unuudur udur hurtel hugatsaand buh boichlegiig chini unshij duuslaa. Anhnii hair chini mash ih taalagdlaa. Yag minii oyutan nas nudend hargdtal bichjee. Chamd amjilt husie. gyalalzuulaad bgaarai hugshuun. !!!
2. jjj (зочин) | 2009-09-30 14:53:46
hi mash ih taalagdlaa hurdan yrgeljlyyleerei
3. chimgeeitgel | 2009-10-04 13:01:50
тиймээ мал аж ахуйд менэжмэнт дутаж байгаа нжь тэр байх даа. нэг л их тооны араас хөөцөлдөөд байдаг.
4. zolo (зочин) | 2009-11-09 17:51:34
sainuu uneheer sonirholtoi yumaa
anhnii hairiin chin urgeljileliig huleej baigaa shuu..
5. ТУС | 2009-11-09 18:08:15
энэ одоо бодвол америк бх тээ, би бас иймэрхүү бичлэг хийе гээд бодоод явсан юм.

сайхан бичлэг болжээ, би бас чам шиг бодолтой явдаг хөөн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.