Дарьганга залуу - Шинэ бичлэгүүд http://dariganga.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 30 Sep 2009 09:16:39 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Фeрмер байх гэдэг...]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=268508  

Нар хур тэгширч навч цэцэг жигдэрсэн найман сарын дундуур юмдаа миний амьдарлыхаа гурав дахь зуныг үдэж буй энэ жижигхэн хотод фармеруудын үзэсгэлэн, дуудлага худалдаа жил бүр л болж өнгөрдөгөөрөө боллоо.

Эхний хоёр жил богино долгионы радиогоор сонсоод өнгөрснөөс очоогүй ч энэ жил бүүр хэрэг болгон очиж үзэхээр шийдэн ганц нэг зураг дарж юуны магад гээд жижигхээн фото зургийн аппарадаа аваад гарсан юм. Хаалгаар ормогцоол юу алдаж өнгөрүүлчихснээ мэдэж билээ. Бидний цөөхөн Монголчууд малчин удмаараа бахархаж дэхийд өөр хаан ч байхгүй малчин заяа гэж ирээд дуулж хуурддаг. Харин энд ирээд үзэж харсан зүйл маань үнэхээр малчин, мал, маллах гэдэг гурван үгийг жинхэнэ утгаар нь харуулах шиг л болсондоо. [...]]]> Wed, 30 Sep 2009 09:16:39 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=268508 <![CDATA["Анхны хайр" -11]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=267889  

Баадай нилээд уйдсан бололтой хоёр хөлөө орныхоо толгойгоод харуулчихсан толгойгоо салаавчилан зохиолын хэдэн дууг авч өгч байна. Уг нь нэг дуулхаараа гайгүй эхэлдэг ч дунд нь донсолгоотой замд орсон жолооч бүхээгээ мөргөөд байнуу гэлтэй ая нь дэржигнэж алга болж өгдөг хүнэлдээ. Намар хичээл эхлэхэд Цэдкагын аав гэж том хар түрийвч гарган ирж цэнхэр мянгатыг имхэрдсэн хүгэлгэр хар хүн ирээд хүний өөрийн гэж ялгалгүй биднийг тойруулан суулгаад нэжгээд мянган төгрөг хишиг болгон өгөөд

- За яахав өөрсдөө чадна гэж байгаа бол хамаа алга. Хүний охин үрийг дааруулж өлсөгчихөлгүй өвөлжих юм бол аав нэг хашаа байшин ч атугай олж өгнөө хэмээгээд тэр өдөртөө гадуур явж гайгүй дориун хашаа байшин бүтэн жилээр түрээлснээр Цэдкагынх гэж нэг айл дэнжийн мянгад буур засаж Баадай бид хоёр өрөөндөө үлдсэн нь энэ. [...]]]> Tue, 29 Sep 2009 10:19:55 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=267889 <![CDATA[Монголоор юу байна?]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=216295 Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар уур утаа бишээ зэрэглээн дундаа мишээж байгаа ч  юм шиг мушийж байгаа ч шиг угтлаа. Сэм авгын өгдөг ховорхон боломжийн нэг эх орондоо очоод ирэх ганц шанс заяасан явдалд баярлаж хөөрсөн би зам зуурын учралыг нэгээхэн ч эс тоон хоёр жилийн турш зүүд нойрноос биш гэхнээ ухаан бодлоос уяатай байсан эх орондоо ирлээ. Санаж явсан эх орон минь орхиод одохын цагт ямархан байсан тэр л чигээрээ байх юм шиг бодсон ч эзгүй байсан хоёрхон жил их хугацаа байж гэж өөрийн эрхгүй л бодогдоод явчихсан шүү. Байшин барилга зүлэг ногоо атаархмаар ургаж машин тэрэг монголд хийгээд байгаа юм шиг л олширч. Охид ойн хуснаас ч гоолиг болж хөвгүүд Путин атаархаж үхмээр үстэй болж. Харин үсэн доорх тэрхэн зайд уураг тархи ус хоёрын алин байгааг ёстой л би таашгүй ээ. Ухаантай өвгөдий минь заяа түшнэ бизээ бурхан минь!!! [...]]]> Mon, 29 Jun 2009 10:11:08 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=216295 <![CDATA[Эжийдээ заавал очоорой]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=142293 Онгоц  үл ялиг хазайн агаарт эргэж, алгуурхан доошилов. Өндрөөс харахад шүүтэй цагаан тойром мэт үргэлжлэн харагдах уужимхан хөндий, түүний дээгүүр хулганын жим лугаа адил сүлжилдсэн машин зам, тогоонд  ширгээсэн ээзгий шиг нүцгэн уулсын арзгар толгойнууд хаяа хаяагаа дэрлэн хэсэг үргэлжилээд төд удалгүй бараа алдарлаа. Газрын өнгө солигдож  байшин барилгууд нүдний үзүүрт харагдан  энэ, тэр гэж ялгахын завдал өгөлгүй онгоцны цагаан жигүүр доогуур жирэлзэн өнгөрсөөр цардмал замтайгаа золгосон онгоц лүг хийн суув.

 

Байгальмааг суудлаасаа босохын ч завдал өгөлгүй онгоцны нарийхан гудам хөл гишгэх зайгүй болох нь бүгд л гэрээ санасан эс бол газар дээр хөл тавих гэж яарцгаасан бололтой. [...]]]> Mon, 16 Feb 2009 09:10:11 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=142293 <![CDATA[Аяганы хээ]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=138036 Тооноор тусах өглөөний цагаан гэгээ их л тодохныг ажвал цаг нилээд орой болсон бололтой. Орны урдуур унжуулсан шар пансан хөшигний толгойн оёдол нь талдаа хүртэл урагдаад салбайн унжаад   нохойны ам шиг ярзайсан нь ихэд ёозгүй. Арай ядан босож галын илчинд бүлээдэж амжаагүй хулдаасан шалан дээр нүцгэн хөлөөрөө гишгэн өндийн суулаа. Заадсаараа таллан алхаар нэгэн жигд нүдэх мэт лүг лүгхийн  өвдөх  толгой, юу юугүй гарч давхих гээд байгаа дотор эрхтэн зэрэг нь  урьд оройн хийсэн үйлийн лайнаас үүдэлтэй тул Дэрэм ингэж ч өвдлөө тэгж ч бачуурлаа хэмээн ёолж сүйд болсонгүй. [...]]]> Sat, 07 Feb 2009 13:33:23 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=138036 <![CDATA[Загас барих гэж яарч байснаас завиа бэлдэж байсан дээр байхаа]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=136292 За ингээд нэг сайн эр болж гэдэг шиг ... эх орондоо хайртай эх орон гэж үглэх дуртай цохилох зүрхтэй Торой банди миний бие “Монгол Улсын төлөө!” гэсэн нэгэн буланг нээж цуврал нийтлэл бичихээр шийдлээ. Хамгийн анхны нийтлэлээ техник мэрэгжлийн болон их дээд сургуульд сурч байгаа,  дөнгөж төгсөөд ажлын талбар дээр очиж яваа дүү нартаа зориуллаа. Би өөрөө эрдэм мэдлэг төгс, хичээл номондоо мундаг оюутан байсангүй. Тааруу дунд нь давхиж явдаг, оюутны холбоо, олон нийтийн ажилд их оролцдог жирийн л нэгэн оюутан байсан юм.  Одоо эргээд санахад хамгийн завтай, хамгийн сайхан, хамгийн дэмий өнгөрөөсөн хэдэн жил оюутан байх тэр хугацаа байжээ. Өөрийн алдсан алдааг мэргэн дүү нар битгий давтаасай гэсэндээ үүнийг бичихээр шийдлээ.  Ингээд нийтлэлээ эхэлье. [...]]]> Tue, 03 Feb 2009 05:58:09 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=136292 <![CDATA[Наргиа]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=135703  

Миний төрсөн нутгийхан жигтэйхэн шооч хүмүүс лдээ  За тэр дундаа Дарьгангачууд гэж янзын шүүдээ. Одоогоор бол шогийн мэдрэмж сайтай хүмүүс гэхүүдээ. Дарга болгон хочтой цэрэг болгон давхар нэртэй ийм л сумыхан. Энэ дундаас төрж гарч тэр дунд чанагдсан аавын хүү Торой банди миний бие хүн шоолмоор санагдаад болохгүй байх нь арга ч үгүй биздээ.  Удмын юм гэж нэг юм байна даа. Хүний газар ганцаараа уйдаж хэвтсэн миний толгойд элдвийн л юм буугаад тэр дундаа хошин шогийн золигнууд аазгай хөдөлгөөд болдоггүй ээ. Нэгэн удаа  Баабар гуай нь ч билүү нэг нь  тэднийг гадаад үзэмжинд нь заяасан дифектээрээ хүн инээлгэдэг хүмүүс гэж байсан нь санаанд орж байна.

 Миний энэ  наргиа ч гэх юмуу шоо ч гэх юмуу хэдэн зүйлсийг нилээд сэтгэж бодож байж л инээх байх. Үгүй бол хаагаад хаячихаарай  гэж. [...]]]> Mon, 02 Feb 2009 06:30:58 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=135703 <![CDATA["Анхны хайр"-10]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=134082 Гудамжаар яваа хүмүүс дунд таних хүн таарах юм бол ажилтай болсон гэдгээ хэлж өөрөөрөө бахархмаар санагдавч даан ч хэн нэгэн таарахгүй нь гачлантай. Өрөөнийхөө хаалгыг өшиглөх нь шахуу онгойлгон явж орвол Баадай Цэдка хоёр хэдийн ирчихсэн хоол хийн инээд алдацгаан сууцгааж байлаа. Би өдрийн болсон явдлаа хөөр болгон ярьвал Цэдка өөдөөс Баадайг өөрийн ажилдаг баарандаа зөөгчөөр оруулахаар болсныг ам уралдуулан ярив. Сэтгэл нь хөдөлсөн Баадай малийтал инээмсэглэн хичээлийн цүнхээ  гар дээрээ цар болгон тавьж өрөөн дундуур намбалаг нь аргагүй алхалж “за би зөөгч хийж чадахнуу?” хэмээн дахин дахин асууж хүүхэд зангаа хмалийтал инээх нь сэтгэл хангалуун буй бололтой. Цэдка гэнэт нэгийг санах мэт ухасхийн босож хогийн сав ухан өчигдөрийн шидэж орхисон архиа гарган

- Хагараагүй байна шүү.  Хэ хэ Зөөлөн шидсэн гэж яана гээд гэмгүйхэн инээмсэглэн гурван аяганд хувааж хийлээ. Баадай аягатай архийг авч сэржим өргөөд намжиртайхан [...]]]> Wed, 28 Jan 2009 22:00:13 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=134082 <![CDATA["Эцсийн ганц ооно"]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=129335 Улаан хүзүүт салхи сөрөн үнэрлэж зүүнээ орших хэсэгхэн дэрс ороон  гүдэн даван одсон хос хоёр улбааг сэжигтэй нь аргагүй ширтээд эргэж,  ганц нэгхэн шивээний толгой шүүрэн  бөөн дундаа орлоо. Сэрмэн сэрмэн явдалтай орог саарал гэмээр зүстэй шаргачин сүрэг захлах нь нэг л биш. Сүрэг ч гэждээ. Арай л тарга тэвээрэг авсан нь өнгөрсөн жил сувайрсан ганц муу шаргачин. Бусад нь хариугүй эцэнхий, дөнгөж гурван насыг дөтөлж буй борлон төдий юмнууд, борви нь тэнийх аядаж буй хэдэн янзага. Он жил улирах тоолон нүүх нутаг, суудлах газар нь малын хөлд дарагдаж, өвс бэлчээр дагахын аргагүй болсноос үхэж хорогдон, цөөнгүй нь хаврын хатууд чонын ходоод мялаагаад, бороо ховор, хоол багатайхан зуныг өнгөрөөж үлдсэн нь ердөө л энэ. Энэ удаа жил болгоны намар сүргэлдэг их сүргээ хайгаад олсон нь үгүй. [...]]]> Mon, 19 Jan 2009 11:10:26 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=129335 <![CDATA["Анхны хайр" -9]]> http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=128795 Хичнээн удсан юм бүү мэд. Нэг сэргэвэл хажууд хоёр хүн дүнгэр дангар хийн ярилцана. Хамгийн сүүлд газар ойчиж байснаа санан өндийх гэтэл гар янгинан гол тасартал өвдлөө. Түрүүхэн ойчсон газраас нилээд хол байхыг нь ажвал хэн нэгэн намайг шороон дээрээс холдуулж  энд авчирсан бололтой.

- Хүүе нөгөөх чинь хөдөлж байна гээд шингэн дуутай эмэгтэй хүүхэд хэлээд хажууд ирлээ. Харвал тас хар нүдтэй сэрвэлзсэн жаахан бор охин нойлийн цаас гартаа хуйлж барьсаар айсан бололтой хэзээ хэзээгүй эргэж гүйхэд бэлэн болгоомжтойхон дөхөж ирлээ. Араас бидон барьсан нэг охин хөтлөлцөн дагажээ. Арай гэж өндийн цементэн хашлага налан суулаа. Хөл, гар, нүүр гээд л бүгд нил өвчин. Толгойд том тарвас угалчихсан мэт хөдлөх тоолон дэнхэлзэж дотор муухай оргино. Гараа алгуурхан явуулж нүүрээ тэмтэрвэл хатаж арзайсан цус тэмтрэгдэх нь гаднаасаа хүн аймаар харагдах нь аргагүй. Хэдэн банди нар чанга чанга ярилцсаар ойртон ирсэн нь огтын танихгүй  залуучууд байв.  Муусайн новшнууд зугтчихлаа. Машингүй байсан болуу тамирыхан хөөгөөд гүйцэхгүй бол шившиг болно доо гэж хоорондоо ярилцах нь багшийн дээдийхэн бололтой.

       - За яасан хөгшөөн дажгүй юу гэж огцом царгиа дуугаар асуусаар сүр сар хийсэн  хөдөлгөөнтэй нэл шөрмөс болсон туранхай залуу өмнө минь явган суунгаа асуугаад хариу сонсолгүй эргэн: Навчаа наад савтай усаа! Нүүр гарыг нь угаалгья гэлээ. [...]]]> Sun, 18 Jan 2009 08:13:29 +0800 http://dariganga.blog.banjig.net/post.php?post_id=128795